Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ноцтой бичлэг: “Туркийн ерөнхий сайд” Н.Алтанхуягийн мэдэгдэл Туркт шуугиан тарьж байна

2013-4-15
0
ЖИРГЭХ
541628_590578930954019_661566791_n    Турк Улсад сурдаг найз маань нэгэн бичлэг явуулж эндэхийн бүхий л телевиз, сайтуудаар цацагдлаа. Манай Улсын ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ дээ гэж гайхсан асуулт асуулаа.
    Турк Улсад сурдаг найз маань нэгэн бичлэг явуулж эндэхийн бүхий л телевиз, сайтуудаар цацагдлаа. Манай Улсын ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ дээ гэж гайхсан асуулт асуулаа.
Уг бичлэгийг үзвэл ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай Турк Улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа”, “Манай Турк Улсын иргэд болбол Монгол Улсыг сонирхож биш зорьж ирнэ, энэ үүд хаалга улам нээлттэй болж байгаа” хэмээн залж байх юм. Манайхан энэ үгийнх нь өөг анзаараагүй байхад Туркчууд анзаарчихаад баярлаж байна.

Бүхэл бүтэн тусгаар тогтносон, бие даасан Монгол Улсын ерөнхий сайд “Манай Турк Улс” гэж хэлж болж байна уу? Тэгсэн мөртлөө “Манай Монгол Улс” гэж хэлж чадахгүй байна. Туркийг болохоор “Манай Улс” гэж хэлчихээд Монголоо болохоор “Монгол Улс” гэж хэлж яаж чадаж байнаа айн.
541628_590578930954019_661566791_n
За энэ ч яахав алдлаа гэж бодоход “Манай Турк Улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа”. Энэ одоо юу гэж хэлэх гэсэн, ямар утга санаа илэрхийлэх гээд байна вэ? Би Монголын газар нутгийг ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг Туркийн өвөг дээдсийн нутаг гэж үнэхээр хэлж чадахгүй нь, уучлаарай. Би ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монголын үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолд нөлөөлөх үг хэллээ гэж бодож байна. Түүний хэлсэн энэ ноцтой үгний дэргэд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн “мах 1200” гэдэг бол үнэхээр асуудал биш. Учруулах хор хохирол, агуулга мөн чанараараа юу ч биш. Хальтраад хэлсэн үг.
Ийм үг хэлснийхээ төлөө ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Н.Алтанхуяг ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйх ёстой. Тэр яагаад өөр улсыг болохоор “Манай Улс” гэж хэлчихээд өөрийнхөө улсыг болохоор хэлж чадахгүй байна.
Эсвэл түүнийг хамаагүй юм ярьдаг, анзаараггүй, ил задгай бодлогогүйг нь далимдуулаад зарим нэгэн хүмүүс зориуд ийм үг бэлдэж хэлүүлээд дараа нь Туркд шоу хийв үү? Тэрээр цаас харж байгаад л хоёронтоо “Манай Турк” гэж хэллээ. Бүр өвөг дээдсийнхээ нутагт “сонирхоод биш зориод ир” гэж уриаллаа. Ерөнхий сайдынхаа нэр төрд халдаж гүтгэж байна гэж эргэлзвэл доорх бичлэгийг үзэж дүгнэлт хийнэ үү.
Түүний үгийг хэн бэлдсэн бэ? Холбогдох байгууллагуудаас нь үүнийг шалгахыг ард түмэн шаардах эрхтэй. Ийм хариуцлагагүй үг хэлснийх нь төлөө түүний ажлын алба бас ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Тэрээр ажил ихтэй учир ямарч бэлтгэлгүй шууд хараад уншчихсан байж мэднэ. Ийм үг бэлдэж өгдөг ямар гадаад бодлогын зөвлөх байна вэ? Түүнд бас хариуцлага тооцох ёстой. Ерөнхий сайдын хэлэх үгийн суурийг бэлдэж өгөх ёстой бас хянах үүрэгтэй Засгийн газрын гадаад харилцаа хариуцсан реферэнтүүд юу хийж байна вэ? Гадаад харилцааны яам, Турkийг хариуцсан газрын захирал, мэргэжилтнүүд бас юу хийж байна бэ? Энэ бүх хүмүүс ерөнхий сайдаараа ийм хариуцлагагүй үг хэлүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой субьеkтүүд мөнөөсөө мөн билээ.
Ер нь сүүлийн үед МАН ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах олон үндэслэлийг дурдаж УИХ-д асуудлыг өргөн барьсан. Үнэндээ бол тэдгээр асуудлууд энэ хэлсэн үгнийх нь дэргэд жижиг зүйлс. Яагаад гэвэл Н.Алтанхуяг гадаад орныг ард түмнийхээ өмнө “Манай Улс” гэж ил тод зарлаж байна. Монголын газар нутгийг тэдний өвөг дээдсийнх мөн гэж хүлээн зөвшөөрч зорьж ирэхийг уриалан дуудаж байна. Үндсэндээ Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан, бүрэн бүтэн байдал язгуур эрх ашгийг хөндсөн үгийг хэлсэн гэж ойлгогдохоор байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, төрийн өндөрлөгийнх нь амнаас байтугай жирийн малчин ингэж хэлэхгүй дээ. Энэ бол түүнийг огцруулах хангалттай том үндэслэл бас шалтгаан.
Ирэх долоо хоногт огцруулах асуудлыг УИХ албан ёсоор хэлэлцэхэд гишүүд түүнээс яагаад “Манай Турк Улс” гэж удаа дараа зарлаж, Монголын газар нутгийг тэдний өвөг дээдсийнх хэмээн хэлж зорьж ирэхийг уриалсных нь учрыг сайн асуух ёстой.
Би түүхч биш. Гэхдээ дунд сургуулийн түүхийн хичээлээ эргэн санавал одоогийн Туркийн өвөг дээдэс болох Түрэг Улс бол Монгол нутгийн нэг хэсэгт түр хугацаанд оршин тогтнож байсан нүүдэлчийн аймгуудын нэг л дээ. Гэхдээ тэр газар нутаг нь тэднийх биш гэдэгийг түүхийн олон баримтаар нотолж болно.
Тухайлал МЭӨ IV зуунд Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү гүрэн үүсэн бий болж баруун зүгтээ Түрэгстан, зүүн зүгтээ Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байсан түүхэн төрт улс байсан. Түүнээс хойш энэ уудам нутгийн зарим хэсэгт нь Сяньби, Нирун, Жужан, Түрэг, Уйгар гээд олон улсууд өөрсдийн төрөө тогтоож байсан. Хожим олон жижиг ханилаг аймгуудыг нэгтгэсэн Их Монгол Улс Хүннү дээдсийнхээ газар нутагт байгуулагдсан.
Өөрөөр хэлбэл монголын энэ нутаг бүр анхнаасаа Хүннүгийн гал голомт байсан. Харин тодорхой хугацаанд  нүүдэлчин аймгууд зөрчилдөж байхад Хүннүгийн бүрэлдэхүүнд орохоор Алтай орчмоос нүүдэллэн ирсэн Түрэг нэг хэсэгт нь оршин тогтнож, Жужан улсын дархадын үүргийг гүйцэтгэж, хожим хоёр хэсэгт хуваагдан Уйгар аймгуудад эзлэгдэн бүрэн мөхсөн юм.
Гэхдээ Түрэгүүдийг түүх соёлын хөшөө дурсгал, хирэгсүүр бунхан монгол нутгаас нилээд олддог. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээ ч эрчимтэй хөгжиж байгааг үгүйсгэж болохгүй.
Ийм илэрхий түүх байхад илт бодлогогүй үг хэлсэн ерөнхий сайд ард түмнээсээ уучлал гуйхад ч багадахаар боллоо.
Ерөнхий сайдын "Манай Турк" гэсэн бичлэгийг энд дарж үзнэ үү

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (144)

  • Зочин (49.0.128.51)
    hujaa gesenees deer l baina dag yatsiin ene ch yahav uuln dollariin usultiin esreg l yum hiimeer baina
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • GMGL (92.108.114.111)
    Ийм ерөнхий сайдтай ч байх гэж. Ичмээр юм. Дэндүү байна шүү. Юуны чинь "манай", юуны чинь "эцэг, өвгөдийн нутаг" вэ? Энэ хүнийг огцруулах хэрэгтэй.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • biba (78.160.26.18)
    daa bna sh de yariand n bol neeh surtei yum alga miniiheer ih ugchilj orchuulaad bh shig bna
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • gerel (212.253.70.169)
    erunhii said ingj helsen ch gsn orchuulagch n bol zasaad manai turk uls ntr gj heleegui l bnashde.
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • kkkkk (78.162.155.22)
    end erduu ch buruu oılgolt uguhuur yum alga manaıhan baınga l manaı bıdnıı gej yarıdag shvv dee uuluh yumaa olj yadsan yum heden chadvar muutaı setgvvlchıd bgaad bh shıg bgaan buruu medeelel ugch buruu taılbar hııdeg setgvvlch ta harın bolgoomjtoı medeelel tsatsaj baıval zvgeer yum .
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ihee (85.110.9.24)
    yu soliorood bgan uls toriin jujiglelt gej neg yum bdgiishdee kind policy ain ..Obama turked ircheel oskariin shagnalt Orhan Pamukiin Har sudariig unshsan taalagdsan geel zalj bgan yas yuman deer neriig n l sonsoo biz..manai mongolchuud buh yum iig l manai gej yaridagshd..manai oros ah nar geel..yun jijighen sedevnii helterhii olj avchaad yun chuhal chuhal yum bichdiin enenii orond arai shinjleh uhaanlag yum bich ain hunii sonirhol tatahaar..uls tor talaas n esvel ediin zasag talaas n ulsiin ayulgvi baida talaas n ch yumuu oor ontsgoos haraach..teneg tarhi n hogjoogvi shibaluud..
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
  • :) (202.126.89.190)
    2 ULSIIN EW NAIRAMDALIIG BODOJ L IIM YM YRISAN BH
    2013 оны 04 сарын 20 | Хариулах
  • ***** (126.159.35.172)
    Yun ch urt nurshuu yumbedee.Chadvargui setguulch bichsen ni haragdaj bna.Neeh urt mortloo neg yumaa dahin dahin davtchihsan shal utgagui yum.Ene urt yumnii chini taliig ni hasahad hangalttai oilgogdohoor baihad tovchilvol taarna.
    2013 оны 04 сарын 20 | Хариулах
  • 11111111111 (78.163.52.255)
    Turked shuugian tarij bna ntr gechjee. End lav yu ch sonsogdohgui l bna dag. Turkuud ni ch ter tuhai yrihgui neeh medeh ch ugui bna. Manaihan l gej hudlaa sensatslah geed ingej sonin sonin yum bichij bhiim da. BOLIMOOR YUMAA!!!
    2013 оны 04 сарын 20 | Хариулах
  • ***** (202.70.42.34)
    Manai gedeg chin Mongoliin Turk. tsaad sanaag ni sain bod maluudaa. bitgii oo hai. ali ontsogoos harahaas shaltgaalna. Manai gedgiig yaagaad manai aimag, hot, sum shig harj bolohgui gej... goy helsen bna OK
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • Иргэн (202.9.47.130)
    Магадгүй хэлсэн үгнийхээ найруулгад залруулга хийх ёстой
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • иргэн (182.160.15.0)
    Ерөнхий сайд ажлаа боломжийн хийж байгаа гэж бодож бна харин ярихдаа маш их \хийтэй\ алдаа гаргах юм. Үүндээ өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй байх.
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • zochin (124.158.93.12)
    mongol ulsiin said hunii ugnees aldaa garah yosgui ugee belduulj baij helj baij uls orniig dooshoogoo hiileedee mongol bol turkiin neg heseg mettei l oilgogdohoor helj de
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • hh (49.0.154.239)
    Mongoloor yarj baisan bolhoor zuv yarij baina, aldagui!
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • ng (203.91.113.10)
    za uyn surtei um be urd baisan hed n buur balai um nuud baisan sh uu dee odoo gaigui bolj baigdaa bayarlaa chi hoo
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.27.122)
    ЗА тэгээд хүнээс өө хайвал олддог байхгүй юу одоо сонгууль болох дөхөөд ирхээр бүх юмыг улс төржүүлээд л явчих юмаа.
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • 123 (202.55.191.35)
    yahaaraa mongolchuudaa tetgej chadahgyi b.j uur gazar ornig manai gej yariad teneg l turin tergyyn l b.aaaaaaaa
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • bi ch bas turkd sursan. (203.91.118.26)
    Hunii helsen bolgoniig hazailgaad bnaa gedeg bol tuuniig bailgahguig huseed bnaa gesen ug bolj taarcch bn. Би ч гэсэн Турк улсад сурсан. Гэхдээ туркуудад визгүй боллоо гэдэгт би нээх учир холбогдол өгч стрэссдэхгүй байна. Учир нь визтэй байсан байгаагүй манай виз амархан гардаг. Тэгээд ч Туркууд өчнөөн оронд визгүй зорчдог болсон. Наашаа тэрбүр олон туркууд орж ирж зовооно гэж бодохгүй байна. Тэгээд ч Алтанхуягийн хэлсэнээс өө хайгаад байх зүйл байхгүй байна гэж хэлмээр байна. Дарин дээр давс асгамаад дэмий биз дээ.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • asdkj (203.91.119.139)
    Hogiin amitan zailuulval taarna
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • аэаэ (182.160.25.44)
    "эцэг өвгөдийнхөө нутагт" гэж хэлсэн байхад, зөв уншиж ойлгоочээ. та нарын угсаа гарал монголоос гаралтай гэсэн утгаар хэлсэн юм бишүү
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • mandal (103.10.22.118)
    ene odoo bvhel bvten tusgaar togtnoson ulsiin eronhii said gehed arai heterch bna aa arai ch dee odoohon hudaldaad ali neg ulsiin kolon bolgoh yum bna ldaa
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • тунгалаг (180.235.174.76)
    энэ тавьтаргүй сайдыг зайлуулах цаг боллоо. яаралтай шүү
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • б (202.9.47.130)
    Манай хятадын иргэд монголд заавал визтэй орж байна шүү. Харин манай Орос улс монголчуудыг визгүй зорчуулдаг болчих хэрэгтэй. Олон жил шинжгүй царай гаргалаа. Одоо болно доо.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • эх оронч (103.10.22.35)
    хөөрхий... Алтанхуягийн Турк юм байгаа биз. Энэ газар шороо л лав Монголынх, минийх. түүнийг Туркруу нь явуулцгаая.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
    • mongol
      yag unen. altanhuyagiig turk ruu ni zailuulaya
      2013 оны 04 сарын 16
  • ***** (202.5.198.201)
    tiim ee zov asuudliin talaar yriltsaj bn uneheer Mongol ulsiin toriin ondorlog hun hariin nutgiig manai uls gj yrij herhevch bolohgui shuu dee....
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ìàíäóóë (203.91.116.34)
    erunhii said hun ingej yrij herhewch bolohgui yamar jiriin irgen bish buruu yridag erunhii saidtai baisnaas zuw yridag huneer ni soliol tawichih yadah yu bna
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • hi (202.179.11.94)
    bh l asuudal bna neeh ih surtei yum bish bna ter ih mungu idej uusan garuudiig l muu l
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (202.9.47.131)
    энэ ард түмэний хэлэлзүүлэг санал хүсэлтээр шийдэх хэрэгтэй үнэхээр хоёр тусгаар улс нэг санал үйлсэд нэгдэхгээд байгаан бол юу ч гэлээ дараан болох үр дагварын бодох хэрэгтэй
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Bi (206.190.130.252)
    minii surdag gazar zunduu Turkuud irj suraltsdag ted nar Mongol geher minii tsus ene ntr gej soliordiin shde. bas uursdiiguu Chinggisiin udam gej heldeg unen aimshigtai bas deerees ni yawch oligtoi humuus bishee huuhemseg, teged laliinhan yamar bdag bilee tiim, yooe iim yumnuud manaid olnooro irwel aimshigtai shu.Ochij ochij uls ornii hogiin mongoltoi terseldsen ulsuudtai iim nairsag hariltsaa togtoogood bdagiig oilgohgui bna arai chde
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК