Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэнэтэд шалгалт оруулж МАН-ын харьяалалтай УИХ-ын хоёр ч гишүүнийг эргүүлэн татаж магадгүй болов

2013-4-16
0
ЖИРГЭХ
    Засгийн газрыг огцруулах гэсэн МАН-ынхны байр суурь олон зүйлийг түргэнд нь оруулжээ. АН-ынхан авлигатай тэмцэж бас тэмцэхийн нэрээр МАН-ын гишүүдийн идэж уусан баримтуудыг бага багаар гартаа оруулж байгаа. 
184d255dabddce3fbig   Засгийн газрыг огцруулах гэсэн МАН-ынхны байр суурь олон зүйлийг түргэнд нь оруулжээ. АН-ынхан авлигатай тэмцэж бас тэмцэхийн нэрээр МАН-ын гишүүдийн идэж уусан баримтуудыг бага багаар гартаа оруулж байгаа. 

    Өнгөрсөн жилүүдэд МАН засаглахын зэрэгцээ тансаглацгаажээ. Тэд тансаглах, засаглахын зэрэгцээ идэж ууцгаасан бололтой. Гэхдээ яг үнэндээ бол АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийг эс тооцвол МАН-ын олны танил улс төрчдөөс авлигатай орооцолдсон гээд нотлоод гаргаад ирсэн юм алга. Д.Батхуягийг авлигал авсан гэхээсээ илүү албан тушаалаа хэтрүүлэн лиценз олгосон л гээд байгаа шүү дээ. Бас хэдэн аймгийн хурган дарга нарын хэрэг бий. Одоогийн яригдаад байгаа татвар, гааль, Эрүүл мэндийн яам гэх мэт шуугиад байгаа нөхдүүд МАН-тай үндсэндээ бол бараг л хамааралгүй гарууд. Төрийн албан хаагчид. Ингээд хөөгөөд үзвэл авлигатай тэмцэгчид Н.Энхбаяраас өөр том тул барьсангүй.  
    Харин тэд одоо жинхэнэ тул барих бэлтгэлээ бүрэн базааж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь МАН Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэний дараа АН-ын бүлэг хуралдаж нэгэн ноцтой шийдвэр гаргасан талаар хэвлэлүүд төдийлөн анхаарахгүй л байна. Тэр бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг шалгах чиглэл төдийгүй үүрэг өгсөн явдал юм. 

    Салбарын сайд ажиллагаагаа шуурхай эхлүүлжээ. Эхлүүлжээ ч гэж дээ бараг бэлдэж байсан сурагтай. Эрдэнэтээс жинхэнэ дуулиан гарахаар байгаа гэж эх сурвалж манайд мэдээллээ. Энэ үйлдвэрийг Д.Дорлигжавыг эс тооцвол өнгөрсөн хугацаанд МАН-ынхан үндсэндээ удирдаж ирсэн. Тэд ч төрийн хөрөнгөөр сайхан тонгочсон бололтой. Х.Наранхүүгийн, Ч.Ганзоригийн үеийг сайн шалгахаас гадна урагш нь хөөж талийгаач Ш.Отгонбилэгийн үеийн зарим баримтыг ч шалгахаар болжээ. Эрдэнэт үйлдвэрт үндсэндээ шахааны бизнес сайн цэцэглэсэн газар гэж яригддаг. Дээр дооргүй л тэгж хэлэлцдэг. Харин одоо хэн, яаж юуны шахаа хэзээ хийж байсныг АН-ынхан гаргаж ирэхээр ажилдаа орлоо. 

    Эрдэнэтээс гарах асуудал бол юун МИАТ, юун татварын 16 тэрбум эднийг хэд дахин нугалах магадалтай гэж яригдаж байгаа бололтой. Эдгээр авлигалын хэргүүд бол үндсэндээ Эрдэнэтийн дуулианы өмнөх сэтгэл зүйн бэлтгэл байсан бололтой. Эх сурвалжийн ярьж байгаагаар бол одоогийн МАН дахь УИХ-ын гишүүдээс хоёр ч хүнийг шалгаж магадгүй аж. 

    Түүхийг эргэн сөхвөл Ардчилагчид ялсан 1996 оны дараа Эрдэнэтийн захирлын хаалгыг эвдэн орж бөөн юм болсныг олон хүн мартаагүй байгаа. Тэр үйл явдал шиг дуулиан удахгүй дэгдэх бололтой. Хувь заяаны эрхээр ардчилагчид дахиад Эрдэнэтийг дайлаар мордож байна. Тэдний энэ үйлдэл сөрөг хүчнийхнийг хүчээ нэгтгэж улам зоригтой тэмцэлд хүргэх эсвэл хөдөлж эхэлсэн зоригийг нь мохооход хүргэнэ. Нэгэнт өөрсдийг нь огцруулах тухай асуудлыг хөндөхөд  Эрдэнэт рүү шалгалт оруулна гэдэг бол тун том дохио. Тиймээс Эрдэнэтэд асуудалтай гишүүд  юун тэмцэх аль болохоор тохиролцохоор намынхаа эсрэг ч ажиллаж болох юм. Сөрөг хүчний энэ эмзэг цэгийг эрх баригчид чанга гэгч нь атгаад авлаа. Ийнхүү Эрдэнэтийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг сөхөж бас шалгаж алдагдаж байгаа нэр хүндээ эрх баригчид эргүүлэн олж авахаар хичээж эхэллээ. Харин гадуур яригдаад эхэлсэн шиг МАН-ын зарим гишүүдийн асуудлыг сөхөж эргүүлэн татах талаар хэлэлцэх үү? Үнэхээр Эрдэнэтэд шахааны бизнес цэцэглүүлсэн гишүүд байгаа юу? Эсвэл Эрдэнэтийг шалгахыг намын бүлгийн хурлаасаа гаргасан шийдвэр нь Засгийг оролдох гэсэн сөрөг хүчнээ айлгах гэсэн санаачилга байв уу? гэдэг нь тун удахгүй тодорхой болох бололтой.

Яг үнэндээ Эрдэнэт үйлдвэрт асуудал бий бол түүнийг холбогдох байгууллагууд яагаад шууд шалгахгүй байгаа юм. Яагаад түүнийг шалгах ёстой, шалгах ёсгүйг улс төрийн намын бүлэг гаргаж байгаа юм гэдэг өөрөө маш ноцтой асуудал юм. Эсвэл энэ улс орны бүх авлигал, гэмт хэргийг АН-ын бүлэг эхэлж хэлэлцээд дараа нь шалгах шалгахгүйгээ шийддэг болсон юм уу? Уг нь бол АН болоод ямар нэгэн улс төрийн хүчний нөлөөгүйгээр асуудлыг хуулийн байгууллга шалгах үүрэгтэй. Ийм байхад нэг намын бүлэг нь нөгөө намын гаргаж тавьсан асуудлыг саринуулахын тулд улсын үйлдвэртээ шалгалт оруулахаар чиглэл өгнө гэдэг бол манай улс хэрхэн дампуурч байгаан жишээ юм. 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • tasarhai (202.72.247.249)
    shalga shalga bas dahin shalga Muusain idej uusan hubalz nar tsag tsagaaraa baidagggui um tsahildag huhuuruu baidaggui um
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • зочин (203.91.118.156)
    сайн бна шалга их юм гарна даа харин маш үнэнч ажиллах хүн тавих хэрэгтэй шүү муусайн хуулзнууд ард түмнийг сөхрүүлчихээд ард түмний баялгыг хуулз шиг сорсон амьтад бгаа тэгээд их зантайг нь яанаа
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • нараа (122.201.18.228)
    Авигаар шоронд дүүргэж буй нөхдийн Батхуягаас бусад нь МАН д ямарч хамаагүй гэнээ Мөн зүүдэлвээ
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • irgen (85.218.60.11)
    1nam ni nuguughuu baritsaalah arga um bizdee?erdenetiin ard dorligjjabiin asyydal ch bga.ingeezd MANAN balarnaa
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (202.55.190.6)
    Erdenetiin shalgaval mash tom hereg degdeh bolohoor beltgelee bazaagaad l hvleej baisan hereg. Erdenetees ch ih yum garna daa.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    МАН-ы гишүүдийг шалгана гэж байж АН-ын булхай илрээд балараваа. Михайлд нэг бодол байна гэхчээр МАН-ы хашрууд та нарыг сайхан тонгоруулна даа
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • бөх батэрдэнэ шалгуулах юм байна. (122.201.18.36)
    МАН-ын бөх батэрдэнэ эрдэнэт үйлдвэрт хамгийн их юм шахсан хүн гэнээ.эд мөнгөний шунал гэж авах юм байхгүй хүн гэнэ. нөгөө хүн нь харин хэн бэ гэдгийг олон түмэн минь тааж олоорой.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • hi (122.254.127.66)
    ганзориг, Симба батаа түүний дүү, санхүүгийн дарга галбаатар нарыг сайн шалга. ууж идэж ханадаггүй ходоод вэ эднийх. ходоод нь алт боллоо ш дээ ууж идсээр байтал. симба батаа разноимпекс, ингэт тогойн сангийн аж ахуйг залгисан. яагаад шалгадаггүй юм. онгоц гэх мэт хөвөрнө дөө асуудал нь
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (203.91.112.12)
    ЗӨВ БИЧИХИЙН ДҮРЭМ МЭДДЭГГҮЙ СЭТГҮҮЛЧ НЭРТ ИЧИГ ИЧИГ. БАЙГААН = БАЙГАА ЮМ БЭ , БАЙГУУЛГА = БАЙГУУЛЛАГА ингэж бичдэг юм
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • baba (202.5.196.170)
    bas sanhuugiin adrga nariig ni hamt ni sha;gah heregteshuu
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • NEG YUMAN DEER SHUDARGA BAIGAARAI (112.72.12.111)
    herev otgonbileg ter huniig orhio erdenetiig olon jil avch yavsan hul deern bosgoson hun gehdee hamruulj ur sadaasn hurungiin hraaj bolno goln Otgonbilegees hoishih buh darga nar shorond orno ter bol todorhoi Dorligoo bas yakgaagyi de
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (202.55.182.82)
    SIMBA Bataa-n dyy Bat-Enh sain hussan daa.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (49.0.159.230)
    Дорлигжавыг битгий шалгаарай тэгвэл манай АН эвгүй байдалд орно шүү. Үүнийг сайн анхааарай
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • орлоо (203.194.114.136)
    Төр засаг дампуурч байна гэдэгтэй санал нийлж байна, өшөө хорсол хэтэрж байна шүү
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (103.10.21.34)
    за жинхэнэ баримт гаргаж ирээсэйдээ. үнэхээр батлаад нотлоод татан буулгавал хэнийгч байсан болно. харин тэрний нутаг юм гэнэ тэрэнтэй уулзаж байсан юм гэнэ гэсэн юм яриад прокурор татан буулгах өргөдөл оруулаад байвал хэцүү шүү. бас л жинхэнэ уусан эзнийг нь нууж хэн нэгнийг золионд гаргаж байна гэж ойлгоношүү. батхуяг 106 лицензийг жижиг компаниудад сайн дураараа бэлэглэж өгөөгүй юм байгаа биз дээ. хууль бусаар өгсөн юм бол авилгалын хэрэг болж өгсөн авсан хоёулаа ял сонсох ёстой. ямар хохирол учирсан нь тодоохойгүй. сугар ч МИАТ-ын хэрэгт эрх мэдлийн хувьд ямар хамааралтай байсан нь бас тодорхойгүй шүү дээ. уг хэрэг сугартай гэхээсээ илүү жэнкотой холбоотой шүү дээ. ЗТЯ-ын сайд 2 жилийн өмнө баримтаа цагдаад өгсөн гэдэг үнэн худлыг яаж мэдэх юм? үнэн юм бол баримтаа өгч байсан мөрдөн байцаагчийг гэмт хэргийг нуун дарагдуулсан хэргээр зарла л даа. ҮТЕГ-ын дарга асан ч сангийн сайд асан баярцогтын томилгооны хүн байсан. АН-хан одоо өөрсдийн анмын хүмүүсийн гар хөлийг золионд гаргачихлаа. харин өөр намын хүмүүсийг олигтойхон үндэслэлтэй ял өгөөсөй дөө.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (202.21.113.138)
    MANiig sain shalgaj ilchleh heregtei ard tumen nuruu teniihgii hudulmurluj bhad MANiin hulgaish nar yuu hiideg bsaniig ilchleh heregtei sain baina. uragshaa zutgeed bgaarai
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • aa (202.179.20.130)
    Avilgal avsan avsan l geed bdag yag hen gedeg hunees ymar hezee hediig yaj avsan mun tsaad ezdiig n il gargahgui zuvhun heden hurgan darga nariig l yriad bhiin. tiim shudrag yum bol tsaad tomchuudiig n il gargaldaa daanch chadahguildee tegvel ene tur zasgiin tomchuud geed bgaa pizdanuud bugd toronii tsaan oroh blgui.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (182.160.10.25)
    ху намын луйварчидыг шалгаад ирэхээр махн ман- -ы тасархайнууд шар хувалзтай сүжрээд засгаар тоглож цаг хожих ялаас мултрах санаатай. зууны манлай луйварчин отгонбилэг агсанаас эхлэх хэрэгтэй. хүү нь ч гэсэн хууль зөрчсөн учир эргүүлэн тат.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • **** (202.179.11.202)
    Ура Их юм болоод байсан МАН будаа Сайн шалгаарай Ард түмнээрээ тоглож, сөхрүүлж ханадаггүй МАН-ыг бүгдийг нь шалга Тэгээд засаг төр унагаахыг нь харья
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Setguulchiin uuriin bodol (182.160.1.211)
    MANii olon Jil idej uusniig delgeh vii gj aij bg bolhoor ANiin zasgiin gazriig ogtsruulah gj uhen hatan guij bgaag n. MAN uls Orondoo dorvitoi medegdehuits zuil hiij bsniig n sanahgui l yum bn shuu. Garch ireed bugdiig uurchilj on udaan Jil yalzarch bsan zuiluudiig emhelj tsegtsleh ajild tsag hugatsaa shaardagdana, harin ch ih shuurhai arga hemjee avch bg shuu. Ene bugded n sadaa boloh gd MAN ulairch bn aa. Heden arvan Jil Mongol uls MAN buyu MAHNii daramt dor zuderlee, hugjij devjsen yum alga, ta nar odoo boloo yum bish uu. Setguulch odoo Yu bicheed buurunhiilood bg yum be, heniig n ch shuumjleed bg n oilgogdohgui.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (202.9.47.131)
    Ali nam baih ni hamaagui. Avilga heel hahuulid orootsoldson buh turiin humuusiig ard tumend il haruulj todorhoi bolgoh heregtei. Ted henii munguur bayjij, henii huchind udii zeregtei deeguur harj, shil ni tataj yavdagaa meddeggui maluud shuu deee.Ard tumniig teneg munhag gej boddog. Ard bid teneg munhagtaa bish denduu tevcheerteidee duugui harj suusan. Odoo bol tevcheer baragdaj bga shuu
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК