Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. 2013 он гараад улсын хэмжээнд 41637 гомдол дуудлага хүлээн авч шалгасан нь өмнөх оныхоос 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дүүргүүдээс Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн гаралт өсчээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30.8 хувь нь аль эрт үйлдэгдсэн байна.Нэгдүгээр улиралд бүртгэгдсэн хэргүүдийн ихэнхи нь даваа гариг буюу ажлын өдөр үйлдэгддэг гэж цагдаагийн газраас хэлж байна. Мөн 4859 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд төр, аж ахуй нэгж байгууллагад 31.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол гэмт хэргийн улмаас 306 хүн нас баржээ. Харин 171604 хүн захиргааны зөрчил бүртгэгдсэн байна.






















































