Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хараат бус шүүхийн эрин эхэллээ гэв

2013-4-16
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэв. Шинээр мөрдөгдөн эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм.
2013-04-16medee_big    Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэв. Шинээр мөрдөгдөн эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм.

Шинэ хуулиуд хэрэгжсэнээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх, хуулийн салбарт ардчиллын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ.
 
Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч О.Зандраа нар сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлээ. Багц хууль хэрэгжиж эхэлснээр монголчуудын сүүлийн 20-иод жилийн мөрөөдөл болсон шүүхийн шинэтгэл бодит хэрэг болж буйг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд тайлбарлав.
 
Одоогоос яг хоёр жилийн өмнө Төрийн ордонд олон зуун хуульч, шүүгч, иргэд оролцсон “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган болж шүүх эрх мэдлийн салбарт хийвэл зохих шаардлагатай өөрчлөлт, шинэчлэл, эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар үнэтэй санал, зөвлөмж гаргаж байсан юм. Тэгвэл өчигдрөөс  Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж Монголын бие даасан хараат бус шүүхийн эрин эхэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцолж байлаа. Шүүх, хуулийн салбарт шинэчлэл нэвтрэхгүй байгаад бухимдаж байсан иргэдийн бухимдал тайлагдаж шүүгч нар ч шинэчлэлийн агаар шингэсэн шинэ хуулиудтай болж, нэг ёсондоо морио юүлж буйг тэрээр хэлсэн юм.
 
Шинэ хуулиуд мөрдөгдөж эхэлснээр шүүгчдийг сонгон шалгаруулах, хэргийг шүүн таслах, шийдвэр гаргах зэрэг бүх үйл ажиллагаа ил тод болж байгаа юм. Одоогийн байдлаар шүүхийн 67 мянган шийдвэрийг ил тод болгожээ. Шүүхийн шийдвэр ийнхүү ил болсноор давхар судалгааны объект болж байна.
 
Шинэ хуулиар Улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр шүүхийн төсвийг хасч, танадаг байдлыг зогсоох үүднээс бие даасан засаглалын хувьд төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлдэг болгожээ. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулж, УДШ-ийн эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахыг хориглосон байна.

Олон орны мөрөөдөөд ч хийж чадаагүй шүүхийн шинэтгэлийг Монгол Улс эхлүүлж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд онцлон хэлэв. Ирэх зургаан сарын хугацаанд зохион байгуулалтын ажил хийж 2013 оны арванхоёрдугаар сараас Монголын шүүх цоо шинэ шүүх болох гэж байна.
 
УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч О.Зандраа “УДШ 25 шүүгчтэй байх зарчим ёсоор найман шинэ шүүгчийг нэмж томилсон” гээд УДШ-ийн шүүгчид энэ дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн танхим хооронд шилжиж ажиллахгүй гэдгийг тайлбарлав. Шүүхийн шийдвэр иргэдэд ил болж CD болгон хэвлэж, видео бичлэг хийдэг болж байна. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Багц хууль хэрэгжиж эхэлсэн дөрөвдүгээр сарын 15 түүхэн тэмдэглэлт өдөр болж буйг онцлоод Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай болж “BAR” буюу хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбоог байгуулахаар болсон нь хуульчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чухал алхам болж байгааг тэмдэглэлээ.
 
Шүүхийн шинэтгэлийн хоёр дахь давалгаа болох өөр зургаан хуулийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьжээ. Гэрч, хохирогчдыг хамгаалах тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулийн төслүүд тэдгээрт багтаж байна.  Ийнхүү Монголын шүүх жинхэнэ утгаараа хараат бусаар ажиллах цоо шинэ эрин эхэлж байгааг хэвлэлийн бага хуралд оролцогчид онцлон хэллээ.
МУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ***** (122.201.18.55)
    харин тийм
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (103.11.192.34)
    дажгүй онигоо ярьж
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК