Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Батболд "Өмнөх Засгийн газар л өр тавьсан гэж ярьж байна. Бид Тавантолгойн гэрээг сайжруулах ёстой гэж үзэж байсан. Би бодит жишээ ярья гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт хөөс байна
гэсэн. Өмнөх Засгийн газрын үед бид цалин хөлсийг 2,5 дахин нэмсэн,
Тавантолгой, Оюутолгойг түшиглэн зээл авсан. Гэхдээ эдгээр зээлийг
Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлээд авсан зээл. Гэрээнүүдийг сайжруулна
гэдгийг бид дэмжиж байгаа. Бид төгс гэрээ хийгээгүй. Тавантолгойн гэрээ
буруу байсан гэдгийг Засгийн газар тодруулах хэрэгтэй. Хэрэв Засгийн
газар буруутай гэж үзэж байгаа бол нэг бүрчлэн гаргаж ирээд, энэ сайд
ийм алдаа гаргасан гэдгийг тодорхой ард түмэнд харуулах ёстой” гэлээ. Гурав, дөрвөн заалтаар сайжруулсан. Алдаа
дутагдлаа бусад руу чихэх хэрэггүй. Зургаан хувийн орон сууцны асуудал ч Хамтарсан засгийн газрын үед хэрэгжиж болж байсан. Одоо яагаад болохгүй байна" гэсэн асуултыг Ерөнхий сайдад тавилаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа "С.Батболд сайдтай хамтарч суугаад шийдвэр гаргадаг байсан. Хэн ч засагт орсон урьдаа тавьсан асуудлыг шийдэх гэж зүтгэдэг. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар найман сар ажиллаж байтал та нар бидэн рүү бүх бурууг чихсэн. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Тэгэхээр бид урьд талын чинь ажлыг хүчээр ярьж байна. Тэгэхээр таны авсан зээл хөндөгдөнө шүү дээ. Зургаан хувийн орон сууцны тогтолцоо зөв биш байна гэж үзсэн. Өнөөдрийн монгол улсын эдийн засгийн даах чадвар зургаан хувь биш найман хувь. Мөн барилгын компанийн нэрийг зааж гаргадаг нь буруу. Одоо бид шинээр бодлого гаргаж байна. Зургаан хувийг найман хувь болгож байна. Энэ нь инфляцтайгаа холбогдоно" гэсэн юм.
Таван толгойн асуудлаар Ч.Ганхуяг сайд нэмэлт тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ "Таван толгойн гол үүц нь байхгүй болчихсон. Үлдсэн гайгүй хэсэг нь "Чалко"-д барьцаалагдчихсан байдалтай байна. Мөн Оюутолгойн төслийн гэрээ нь Африкийн баялагийг цөлмөсөн загвараар хийгдсэн" гэлээ.
Т.Хулан






















































