Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Отгон хүү, отгон аварга Харумафүжи Д.Бямбадоржийн фото түүх

2013-4-25
0
ЖИРГЭХ
124 цаг сайт Японы мэргэжлийн сумогийн дээд цолыг хүртсэн Д.Бямбадоржийн амьдралыг фото зургуудаар нь дэлгэж байна.

24 цаг сайт Японы мэргэжлийн сумогийн дээд цолыг хүртсэн Д.Бямбадоржийн амьдралыг фото зургуудаар нь дэлгэж байна.

1
Итгэл. Анх 2000 онд Японы мэргэжлийн сумогийн Ажигава дэвжээний багш Монголд ирээд гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж буюу мэргэжлийн сумогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозуна байв. Бямбадорж багаасаа барилдаж байсан учраас бөхийг мэднэ, хүчийг гадарлана гэж итгээд Японы сумод хөл тавихаар шийджээ.

11
Ээжээс бусад нь бөх. Яах аргагүй бөхийн удам гэж Д.Бямбадоржийг хэлнэ. Түүний аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин,  авга ах нь  МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Энэ сайхан удам түүний их амжилтын цөм болсон аж. Сайн аавын хүү учраас нэрийг нь хугалахгүй сайн бөх болж  аав, ээжээ баярлуулна гэсэн эрмэлзэлтэй онгоцонд сууж, 2000 оны есдүгээр сарын 16-нд арлын Японд газардав.

11
Анхны нэр Ама. Ама нэр авсан Д.Бямбадорж 2001 оны нэгдүгээр сард анх гараанд барилджээ. Тэрээр 2004 оны 11 дүгээр сард Макучи, 2006 оны тавдугаар сард Комусуби цолд хүрчээ. Хэдий тийм ч амжилтаа бататгаж чадаагүйн улмаас Маегашира цолд буцан очжээ.

11
Баярт үйл явдлын гашуун нулимс. 2007 оны Хацу башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн харууслын нулимс байв. Магадгүй аавдаа энэ амжилтаа үзүүлсэн бол хэмээн бодсон ч байж болох. Олны хүндэтгэлийг хүртсэн улсын заан Р.Давааням гуай 2007 оны нэгдүгээр сард авто машины ослоор таалал төгссөн юм. Хэдий тийм ч хатуужил зоригийн эзэн Ама Хацу Башёд 10:5-ийн амжилт үзүүлж Комусуби цолоо буцаан авсан байна. 

1
Зовлого зовохоос зорилго мохохгүй. Энэ үгийг Д.Бямбадорж хэлэх дуртай. Хичнээн зодуулж, бие нь ядарсан ч зоригоороо ялагдахгүй гэж хичээдэг байсныг хамт суралцсан нөхөд нь ярьдаг. Их аварга Д.Дагвадорж түүнд “Чи өрсөлдөгчөө ялъя гэж бодож байгаа бол түүнээс хоёр дахин илүү хөдөлмөрлө” хэмээн хэлжээ. Д.Бямбадорж нэгэнт хол ирснийх ирснийх ээж, аавыгаа баярлуулна хэмээн ихэд хичээж, ахынхаа хэлснийг мөрдлөг болгосоор 2007 оны тавдугаар сард Секиваки зиндаанд хүрчээ.

1
Амархан олдоогүй Озеки. 2008 оны нэгдүгээр сард Ама Хакухог ялсан ганц бөх. Хэдий тйим ч дараах өдрүүдэд амжилттай барилдаж чадаагүйгээс итгэж хүлээсэн Озеки цолд хүрч чадаагүй юм. Харин тус оны долдугаар сард нэг ч уналгүй түрүүлж, цаашдын башёгуудад амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр Озеки цолоо тунхаглажээ.

1
Хайртай нэрээ Харумафүжигаар солив. Түүний багш Ояката Озеки болсон мөчөөс эхлэн Амад Харумафүжи хэмээх нэр өгчээ. Хару гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай, Ума бол хүлэг морь, Фүжи бол Японы сүрлэг хайрхан. Учир нь сумод багшийн үг хууль. “Багш надад банан харуулаад энэ бол алим гэхэд би "Тийм ээ багшаа энэ алим байна" гэж л хэлнэ” хэмээн Харумафүжи ярьжээ. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи билээ.

1
Зэвсэг. Бөх хүний зэвсэг бол яах аргагүй сайтар эзэмшсэн мэх билээ. Харумафүжигийн үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ аж. “Гэхдээ сумо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байдаг” хэмээн мэхийн эзэн дурсжээ.

11
Барилдааны нэг өдөр. Сумочид барилдаантай өдөр эрт босч, тэмцээн эхлэхээс дөрвөн цагийн өмнө ордонд очсон байна. Ирээд бие халаалт, сэтгэл зүйн бэлтгэл хийнэ. Үсээ самнуулахад их цаг орно. Усанд орно. Дахиад л бие халаалт, хамгийн сүүлд дахин үсээ самнуулна. Үлдсэн минутанд чмээгүйхэн сууж анхаарлаа төвлөрүүлнэ. Харумафүжи энэ ёсыг 13 дахь жилдээ мөрдөж байна.

11
80-аас 126-д. Арлын Японд очсоноос гурван жилийн дараа буюу 19 настайдаа Макучи зиндаанд ороход Харумафүжи 97 кг жинтэй болжээ. Хоёр сарын дараа Жүрёод гарахдаа 10 кг таргалж, дээд зиндаанд гарахдаа 110 кг орчим жинтэй барилдаж байв. Одоо харин 126 кг жинтэй болов.

1
Ах нар. Анх Японд очиход алтан хараацай болсон ах нар маань байсан болохоор сайхан байсан хэмээн Ама хожим нь дурсжээ.
11
Бас ах нар. Өдгөө Монголынхоо дүү нарын ах нар болсон Амагийн үеийнхэн цагийг зугаатай өнгөрүүлсэн нь энэ.

1
Хамгийн дотно ах. Сумогийн ертөнцөд түүний хамгийн дотны хүн бол багшаас гадна их аварга Д.Дагвадорж. Дагваа агаа өөрийнхөө туршлага хүмүүжлээс дүүдээ дандаа сургана. Харин тойрч гардаггүй жамаар ах, дүү хоёр олон удаа учраа таарчээ. Харумафүжи ахыгаа 2008 онд ялахдаа сэтгэл өндөр байв. Учир нь аварга ахыгаа унагаасан ч энэ нь түүнээс сайн суралцсанаа харуулсан том бэлэг аж.

11
Түүнийг Ёкозуна болоход нь их аварга "Lexus570" машин бэлэглэж талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

1
Гавьяат тамирчин. Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан Харумафүжид 2009 онд Монгол улсын гавьяат тамирчин цол олгосон юм.

1
1
Харамын сэтгэлийг хаасан хань. Д.Бямбадорж сумогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авчээ. Мөн л энэхүү дүрэм ёсоор энэ оныхоо есдүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Харумафүжиг Монголчууд япон бүсгүйтэй гэрлэчих вий гэх хармын сэтгэлээр бодож байсан ч 2011 онд монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Нэгэнтээ аав нь миний хүү монгол охинтой гэр бүл болоорой гэж захисныг тэрээр хуримынхаа үеэр Японы сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Түүний эхнэр М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн.

1
Хүүхдэд хайртай аав. Харумафүжиг Японы ард түмэн хүүхдэд хайртай, зөөлөн ханддаг гэдгээр нь онцолдог. Түүний маамуутай авахуулсан зургууд интернэтэд олон. Харин энэ зурагт тэрээр ууган  охиноо тэвэрсэн байна.

1
Түүнийг нэг хэсэг Монголын хэвлэлүүд архинд дурлах болсон хэмээн бичиж байв. Архинд дурласан хүнээс ийм амжилт гарах нь юу л бол.

1
Арлын Японы шог зураач Ёкозунаг ингэж зуржээ. Тэрээр “Бөх болоогүй байсан бол зураач болох байсан биз. Би зургийн сонгонд явдаг байхдаа зураач л болно гээд хатуу шийдчихсэн байсан юм. Одоо харин зураг зураад суух зав нэг их гарахгүй юм даа” гэж ярьсан байна.

1
Аварга болов. 2012 оны есдүгээр сарын 23 бол Монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа.  Харин энэ өдөр Хакухо Даваажаргалыг давснаар нэг ч ялагдалгүй хоёр дараалан түрүүлж Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга болсон билээ. Монголын хүү монголыг давж аварга болсон түүхэн бид бид мартахгүй ээ.

1117,3
Харумафужи есдүгээр сарын 26-нд Ёкозуна цол хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ээж н.Мягмарсүрэндээ үнсүүлж бас нулимс унагаж байна. Энэ үед Р.Давааням гуай байсансан бол хэмээн олон Говь-Алтайчууд баярлахын хажуугаар халаглаж байв.

1
Эзэн хааны цол гардуулах ёслол дээр. Д.Бямбадорж эхнэр М.Баттуул, ээж н.Мягмарсүрэн, охин Нямжаргал, Хишигжаргал нарын хамт.

1
Монголчуудын үе. 28 насандаа Харумафүжи мэргэжлийн сумогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозуна боллоо.  Монголын ард түмнийг баярлуулсан 71 дэх бас дөрөв дэх аварга хэн байх бол?
Д.Идэр
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • зочин (119.40.100.222)
    энэ чинь л жинхэнэ Монгол юун Хакухо тэнэг япон Хакухо аавын нэр хугалсан тэнэг
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.194.115.141)
    Anand bailaa gej
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.20)
    teneg buh
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    anand turuud magadgui shuu
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • эбэ (202.179.7.194)
    71 Ананд
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Erhembayar (112.72.13.237)
    Bayan buural Altai avarga duu chamaig iveej, daaj yavaa shuu. Zaan aaviinxaa zahiasiis bieluulsen sain huu.
    2014 оны 02 сарын 11 | Хариулах
  • Bi (103.26.193.14)
    Daruuhan huurhun huu shuu amjilt husie
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.23.241)
    ХАЙЛААСТАД ДҮҮ НАРТАЙ МИНЬ ТОГЛОЖ ӨССӨН ЗААНЫ 3 ХӨӨРХӨН ЮМ БАЙЖ БИЛЭЭ. ХАМГИЙН БАГА НЬ БЯМБАА.
    2014 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.11.18)
    аваргадаа мжилт хүсъе.
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (50.44.12.173)
    Dyygeeree mash ikh baharhaj yavdag shyy.Hamgiin gol ni ter mash ikh uhaantai huuhed.Amadaa amjilt husie.
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • surdo (103.26.194.99)
    minii duu unheer mundag shuu olon turuuleerei
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • zaluu (202.70.46.204)
    Saikhan aaw,eejiih ni buyan bhdaa.Amjilt.
    2013 оны 11 сарын 22 | Хариулах
  • шш (202.55.182.82)
    би заавал аварга болноо
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.11.193.154)
    mundag hicheegeerei
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • ..... (103.23.51.1)
    amjilt.................
    2013 оны 09 сарын 21 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    Монголын бахархал, Монголоо дэлхийд дуурсгасан аваргууд байна, их бахархаж байна.
    2013 оны 07 сарын 14 | Хариулах
  • undrah (122.201.18.40)
    amjit husiy mundag shuu baharhdag shu nutgiin ahaaraa
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • эгч (124.158.70.192)
    Нэрээ өндөрт өргөж яваа дүүгээрээ бахархаж явдаг шүү ээжийн чинь үеэлүүд
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.26.1)
    БЯМБАА ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. ДҮҮ НАРТАЙ МИНЬ ТОГЛОЖ ӨССӨН ДЭРСХЭН ХӨӨРХӨН 3 БАНДИЙН ОТГОН НЬ. СЭГСИЙСЭН ҮСТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХӨӨРХӨН ЮМ БАЙСАН ЮМ ДАА
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • ***** (182.160.32.180)
    сайханн сайхан
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • ***** (182.160.17.112)
    amjily husyee, bayarhaj bnaaa
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (77.24.131.47)
    amjilt , amjilt, amjilt, tanai ger buld eruul enh az jargal hamgiin sain saihan buhniig husen erooe!
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ************ (122.201.17.202)
    joohon bhaas n mednee aav eej n sain humuus hamt neg bairand blaa joohon huuhed guij yavsan odoo iim tom boljee tsag hugatsaa gej sain saihan amjilttai yavaad n bayr hurgey duudee
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ************* (122.201.17.202)
    amadaa bayar hurgeye
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ***** (203.194.114.194)
    amjilt hvsey
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.18.208)
    Баттуул чинь Нарагийн эгч биш гэхдээ Нарагийн эгчтэй явдаг бсан
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ***** (202.55.182.82)
    гайхалтай түүхийг гайхалтай сайхнаар бичжэээь амагаар бахархаж байна. би ч гэсэн Ама нэрэнд нь хайртай.
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Өчигдөр 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Өчигдөр 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Өчигдөр 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК