Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зээлийг ашгаа хурдан өгөх төсөлд зарцуулах ёстойг хэллээ

2013-4-26
0
ЖИРГЭХ

чуулган-    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагууд, дэлхийн улсуудаас нийт хэдэн тэрбум төгрөг, ам.долларын зээл авсан. Үүний ашиглалт, эргэн төлөх хугацаа,төлөгдсөн болон төлөгдөөгүй үлдсэн зээл, түүний хүү, 2013 онд төлөх зээл, хүүгийн талаарх тооцоо судалгааны талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга тавиад байсан юм.

Чуулганы хуралдаанд Б.Бат-Эрдэнэ гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгыг хариуг Сангийн сайд Ч.Улаан өгсөн. Тэрбээр мэдээлэлдээ,“ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларын гадаадын зээл авч ашигласнаас 0.9 тэрбум ам.долларыг үндсэн төлбөр, 0.2 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг төлж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.0 тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын гадаад өрийн 55 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.

Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 87.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 27.9 тэрбум төгрөгийг олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээний дагуу төлөхөөр байна. Монгол Улсын Засгийн газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны тайлант хугацаанд 118.4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62.5 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2.751.2 тэрбум төгрөг байна” гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Авсан өр зээл хэр үр дүнтэй, ашиглалт нь ямар байна гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Өнөөдрийг хүртэл хичнээн ам.долларыг ямар ямар компаниуд гадаадаас авсан, эргэн төлөлт нь ямар байгаа нь бодитой байх хэрэгтэй. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол иймэрхүү үр дүн муутай зарцуулалт байж болохгүй. Чингис бондоор авах 5 тэрбум ам.долларын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Иймээс Монгол Улсын гадаад өр, зээл түүний барагдуулалтын талаарх Засгийн газрын танилцуулгыг нэлээд өргөн хүрээнд тодорхой болгох Ажлын хэсэг гаргах, цаашид Улсын Их Хурлаас тогтоол шийдвэр гаргаж энэ тал дээр онцгой анхаарал хандуулж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүсэж байна. Өнөөдөр сайхан байгаа мэтээр ярьж байгаа боловч бодит байдал дээр 1.5 тэрбум ам.долларын зарцуулалт тодорхойгүй байгаа. 90 оноос өнөөдрийг хүртэл авсан зээлийн 40 гаруй хувийг дэд бүтцэд, 30 гаруй хувийг хот төлөвлөлт бусад зүйлд зарцуулсан байдаг. Эцсийн дүнд буух эзэн буцах хаяггүй үр дүн нь тодорхой бус зүйлд хөрөнгө оруулалт хийдэг байдал 1.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын хуваарилалтаас мөн адилхан харагдаж байна. 6 аймгийг авто замаар холбох, нийслэлийн замыг сайжруулахтай холбоотой төсөл, бусад нь ноос ноолуурын үйлдвэр гэх мэт 90 оноос өнөөг хүртэл авсан зээлийн зарцуулалттай адил дүр зурагтай байна. Гаднаас авч байгаа өр зээл үр ашгаа хурдан өгөх төсөлд зарцуулагдах ёстой. Тэгэхгүй аахар шаахар зүйлд зарцуулаад 90 оноос хойш өнөөдрийг хүртэл авсан зээл шиг зарцуулвал үр дүнд хүрэхгүй.” гэсэн юм.Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссоноор өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Өчигдөр 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Өчигдөр 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Өчигдөр 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК