Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН жагсаж, “Фортуна” үзэн ядагдаж, Улаанбаатар нүүрээ будсан АОХН-ийн чуулга уулзалтын 24 баримт

2013-4-30
0
ЖИРГЭХ
Манай улс АОХН-ийн сайд нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Хурлын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэе.
38b04a7d0e747fe9original    Манай улс АОХН-ийн сайд нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Хурлын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэе.

1. Хурлыг угтаж нийслэлийн хот тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын төвийн зам талбай, ногоон байгууламжуудыг цэвэрлэх, сэргээн засах ажил хийснээс гадна хурлын өдрүүдэд авто машиныг сондгой, тэгш дугаараар хөдөлгөөнд хуваан оролцуулж томоохон худалдаа үйлчилгээний захуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

2. МАХН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан Н.Энхбаяр ухаан алдан унав. Мөн ялаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь хэсэгтээ шуугиан тарьлаа. Түүний үйлдлүүдийг зарим хүмүүс төлөөлөгчдийн анхаарлыг татах төлөвлөгөөний нэг хэсэг гэж дүгнэсэн.

13.
МАХН-ынхан жагсахдаа барьсан лоозонгууд дээр олон улсын төлөөлөлгчдөд зорилж англиар бичихдээ “Humen right”, “ilated democratic” гэх мэтээр наад захын алдаа гаргасан нь шүүмжлэл дагуулав.

4. Харин Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Холын гийчдийн өмнө ноцолдоод байх нь Монгол улсад л лав нэг их хэрэггүй байх. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг байх аа” хэмээн МАХН-ыхныг шүүмжлэв.

5. АОХН-ийн сайд нарын долдугаар уулзалтыг зохион байгуулахад манай улс гурван тэрбум төгрөгийг төсөвт суутгасан байна.

6. Хуралд оролцохоор ирсэн 104 орны 1215 төлөөлөгч, 50 гаруй байгууллагуудын сэтгүүлчдийн тав тухыг хангахаар Улаанбаатар, Баянгол, Рамада, Пума, Чингис хаан зэрэг зочид буудлуудад хуваарилан байршуулжээ.

7. Хоёр Нобелийн шагналтан ирсэн. Нэг нь Мяньмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи, нөгөө нь Йемений Нобелийн Энхтайвны шагналт, хатагтай Таваккол Карман  нар юм.

8. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулзалт дээр илтгэл тавихдаа “Монголын хувьд авлигын системийг нэг хүний систем гэж үзээд бүх бурууг тэр хүнд цохчихоод, ”Авлигагүй орон болох гэж байна” хэмээн ярих юм. Манайд хуулийн байгууллага улс төрөөс тэр дундаа намаас хараат байдгийг олон улсын төлөөлөгчид та бүхэн анзаараасай” хэмээн хэлсэн нь олон улсын төлөөлөгчдийн анхаарлыг татав.

19.
Уг хуралд ирэх болон оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатыг төрийн ордны гадна хийсэн. Мөн төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 00-ийг богино хугацаанд ашиглалтад оруулсан.

10. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ “Дүр эсгэсэн ардчилал нь дарангуйллаас ч халгаатай гэж би зарим үед боддог. Учир нь хий хоосон дүр эсгэсэн ардчилал нийгмийн доголдлыг засч залруулахгүй байх шалтаг болдог” хэмээн Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чигийн хэлсэн үгээс иш татаж хэлсэн нь твиттерт Монголын ардчиллыг ингэж дүгнэсэн хэмээн шуугих болов.

11. АОХН-ын хурлын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 150 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс дээрэм, булаалтын гэмт хэрэг ихсэх хандлага ажиглагдаж байгаа аж.

12. Монгол Улсын иргэд Унгар Улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тус улсын визийг Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас авах боломжтой болж буйг албан ёсоор мэдэгдэж, ноот бичиг гардуулсан. Энэхүү зохицуулалт 2013 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.

13. Чуулга уулзалтад оролцосон хамгийн дуулиантай зочин бол Тайландын вант улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават байв. Түүнийг манай эрх баригчид дагаж гүйгээд, тэдгээр зургууд нь нийгмийн сүлжээ сайтуудаар “од” болов.

114. Төрийн ордонд байрлах “Фортуна”-гийн гэх тодотголтой өргөө баригдаад хоёр жил болж буй. Энэхүү орд цагаан өргөөнд зөвхөн эрэгтэйчүүд хөл тавьж болохоос эмэгтэйчүүд бол шагайх ч эрхгүй хэмээх цензурыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өмнөх парламентад гишүүн байхдаа тогтоосон юм. Гэвч “Фортуна”-гийн эл өргөөнд Тайландын Вант улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават зочилж, гал асаасан нь сенсаци дагуулав. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ удаад гэрэл зурагт бууснаар хатагтай Йинглак Чинаватын дэргэд инээд алдчихсан байсан нь хүмүүсийн дургүйг хүргэв.

15. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын хаалтын ажиллагааны үеэр АОХН-ийг даргалах үүргээ Эл Сальводар улсад шилжүүлэв. Тэрээр АОХН-ийг даргалах үүргийг хоёр жилийн өмнө авсан аж.

16. Олон улсын хурлын өдрүүдэд хамгийн ачаалалтай ажилласан хүмүүсийн нэг бол яах аргагүй Гадаап харилцааны сайд Л.Болд байв. Тэрээр өдөрт доод тал нь 4-5 гадаадын сайдыг хүлээн авч, баримт бичиг үйлдсэн байна.

17. Чуулга уулзалтын үеэр айлчлалын санал авсан хүмүүс бол Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар юм. Ерөнхий сайдыг Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават урьсан бол Л.Болдыг Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт улсдаа айлчлахыг хүссэн юм.

18. Монгол Улс олон улсын ардчилсан хөдөлгөөний нэр хүндтэй байгууллага болох АОХН-ийг даргалах хугацаандаа АОХН-ийн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх Хороог байгуулжээ. Мөн орон тооны Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон аж.

19. АОХН-ийг даргалах хугацаанд НҮБ-ын дэргэдэх ардчилсан орнуудын бүлгийн ажил тогтмолжиж, НҮБ-ын Женев дэх салбарт АОХН-ийн бүлэг ажиллаж эхэлсэн байна. Мөн ардчиллын шинэ удирдагчдын сүлжээ байгуулагдаж ажилдаа оржээ.

20. Монгол Улс анх удаа “Авлигыг үл тэвчих санаачилга”-ыг АОХН-ийн хүрээнд дэвшүүлж, уг асуудлыг энэ байгууллагын анхаарлын төвд оруулж чадлаа. Энэ удаагийн бага хурал авлигын сэдвийг тусгайлан авч хэлэлцсэнд юм.

21. Мөн “Ардчиллын төлөө Азийн түншлэл” санаачилга хэрэгжиж эхэллээ. “Азийн ардчиллын сүлжээ” үүсч, хоёр жил тутам бүс нутгийн ардчиллын үйл явцад үнэлэлт, дүгнэлт өгч байхаар боллоо.

22.Манай улс энэхүү хуралд сайн бэлдсэн ч зарим талаараа зохион байгуулалт муу байлаа. Гурван өдөр чуулсан, "дэлхийн хэмжээний" гэж тодотгож байсан энэ хурлаар сэтгүүлчид болоод зураглаач нарт ямар нэгэн боломж олгосонгүй. Үндсэн хуралдаан болоод чуулганы нээлт, хаалтад сэтгүүлчдийг нэвтрүүлсэнгүй. Нэвтрүүлсэн ч хэсэг хугацааг өнгөрөөсөн болоод гаргаж байв. Хэдийгээр “press zone” гэгчийг гаргасан боловч гадны төлөөлөгчдийг чөлөөтэй сонгож, яриулах эрх нь хэн нэгэн сэтгүүлчид олдохгүй байсныг хэлэх хэрэгтэй.

23. Харин АОХН-ийн чуулга уулзалтад Монголын талаас парламентын бүх намууд тэгш эрхтэйгээр оролцсон юм.

24. Гадаадын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагын төлөөлөл, Монголын 200 гаруй сэтгүүлч уг үйл ажиллагааг сурвалжилжээ.
Д.Идэр



image

Манай улс АОХН-ийн сайд нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Хурлын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.21.106.107)
    Mongol huuhnuudee ogt oruuldaggui gee bizdee mun dolginovoo
    2013 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (141.70.81.148)
    АОХН gj yu gesen yg yum be! ard n haaltand byten ugeer n bichjij boldoggui yumu?
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.22.137)
    фортуна матар зайлаасай
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • irgen (88.67.120.141)
    gadaadin 50(104orni toloologchid irsen!!!), dotoodin 200
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.22.137)
    taalagdjiin,
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (103.9.90.253)
    Yamar hariutslagagui yum be. 7-d Йемений Нобелийн Энхтайвны шагналт, хатагтай Таваккол Карман gej bichseniig yu gej oilgoh ve
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
    • zochind
      ene l lav ym unshaad oilgodgui gar bhaa kk
      2013 оны 04 сарын 30
  • Зочин (182.160.22.137)
    bb
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.22.137)
    MAHNiihan ichij uheesei, olon ulsiin anharliig tatah gej bga abol ydaj uguu zuv bichhih heregteishdee
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.247.23)
    tailandiin huuhen ch saihan l damshig bna lee ahhaha. za ter maazrah ch yahav harin neg dutagdal bsan orchuulagch estoi 5:0doj bna lee dee. bi bol ter ang san su kui giin ugnees orchuulagchaar damjuulch yu ch oilgoogvi angliar 5 vg meddegtee l bailaa gej
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
    • 10 jiliin batsaaan ch ingej buruu bichku dee. Ene Enhbayriig umuurch bga aymnuud iim bh n oilgomjtoi
      2013 оны 04 сарын 30
  • Зочин (124.158.74.2)
    Зөвшүү дээ сэтгүүлчид гэсэн юмнууд болж өгвөл буруу талаас нь л харуулах гээд байдаг биздээ.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.22.137)
    тайландын сайхан хүүхний бгсийг долоох шахсан нь ч ёстой яах аргагүй үнэн байх шүү
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • t1iin (203.91.112.238)
    t1iin
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • dfd (203.91.112.238)
    *****
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • cvgg (203.91.112.238)
    aldiin bna
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.153.9)
    ыг нуун дарагдуулж чадлаа. Баярлалаа
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
    • ыг нуун дарагдуулж чадлаа. Баярлалаа
      2013 оны 04 сарын 30
  • Зочин (49.0.153.9)
    ыг нуун дарагдуулж чадлаа. Баярлалаа
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.153.9)
    ыг нуун дарагдуулж чадлаа. Баярлалаа
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    2 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    18 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    29 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 3 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    17 цаг 41 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    18 цаг 47 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    20 цаг 16 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    21 цаг 41 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    21 цаг 53 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    22 цаг 12 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    22 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    23 цаг 56 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК