Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон улсын Монгол судлалын VII бага хурал болов

2013-5-06
0
ЖИРГЭХ
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монгол Cоёлын Төв, Монгол нийгэмлэг, Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран Олон улсын Монгол судлалын 7 дугаар бага хурлыг 2013 оны 5 дугаар сарын 3-4-нд Вашингтон хот дахь Элчин сайдын яамнаа зохион байгуулав.
бага хуралМонгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монгол Cоёлын Төв, Монгол нийгэмлэг, Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран Олон улсын Монгол судлалын 7 дугаар бага хурлыг 2013 оны 5 дугаар сарын 3-4-нд Вашингтон хот дахь Элчин сайдын яамнаа зохион байгуулав. Хоёр хоног үргэлжилсэн уг бага хуралд Монгол судлалын чиглэлээр мэргэшсэн Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНСУ, Казахстан, Австрали Улсын 30 орчим эрдэмтэн судлаачдаас гадна АНУ-ын Төрийн департамент, АНУ-д амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцов.

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд уг бага хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нараас ирүүлсэн илгээлтийг уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлын төлөөлөгчдөд хандсан илгээлтдээ Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, бага хурлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “АНУ дахь Монгол соёлын төвөөс санаачилж, манай Элчин сайдын яам дэмжиж анх зохион байгуулж ирсэн энэхүү хурлын цар хүрээ жил ирэх тутам өргөжин тэлж байгаад миний бие сэтгэл хангалуун байна....Рой Андрью Чэпмэн, Оуэн Латтимор, Николас Поппе, Франсис Вүүдман Кливз, Дэнис Синьор гээд дэлхийн монгол судлалын оргил болсон эрдэмтэд АНУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллан бүтээл судалгаагаа туурвиж ирсэн сайхан уламжлалтай. Та бүхний зохион байгуулж буй энэхүү хурал нь АНУ дахь монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин бага хурлын төлөөлөгчдөд амжилт хүсээд “энэхүү бага хурал нь Монголын өнгөрсөн, одоо, ирээдүйн түүхийн хөгжлийг тал бүрээс нь тунгаан хэлэлцэж санал бодлоо уралдуулан үнэтэй сайхан дүгнэлт, санал, гаргалгааг дэвшүүлэн Монгол судлалын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж тэмдгэлжээ.  

Бага хурлын эхний өдөр Монголын нийгэм, түүх, урлаг соёлын асуудалд зориулсан гурван салбар хуралдаан болж МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Ж.Батбаатар, Казахстаны  Гэрэл зургийн архивын газрын дэд дарга Бауое Сатаева, ШУТИС-ийн Түүх, соёл судлалын профессорын багийн ахлагч Ю.Болдбаатар, МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал, МУИС-ийн түүхийн тэнхмийн багш Д.Энхжаргал, Вэслэений их сургуулийн докторант Эндрю Коллвэл, Мичиганы их сургуулийн профессор Эмили Вилкокс, Беркли дэх Калифорнын их сургуулийн профессор Ц.Уранчимэг, Кент коллежийн профессор Сүнмин Юун, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн нарын судлаачид илтгэл тавьж хрэлэлцүүлэв. Хуралд мөн Элчин сайд Б.Алтангэрэл ИБУИНВУ дахь Монгол судлалын тухай илтгэл тавьснаас гадна Австралийн найруулагч Бэнж Бинкс оролцож, Монгол хип хопын тухай киногоо танилцуулан, сонирхсон асуултад хариулав.  

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Элчин сайд Б.Алтангэрэл төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авалт зохион байгуулав.

Бага хурлын хоёрдахь өдрийн өглөө Монгол утга зохиол, хэл шинжлэлийн салбар хуралдаан болж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, МУИС-ийн Улаанбаатар Их Сургуулийн захирал С.Байгальсайхан, тэнхмийн эрхлэгч Г.Билгүдэй, Монгол судлаач Саймон Викхам-Смит, МУБИС-ийн багш Ү.Ариунболд, Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ нарын судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн өдрийн үдээс хойш “Монгол Нийгэмлэг”-ийн салбар хуралдаан болж Жоу Букман, Андрей Знаменски, Б.Батжаргал, Любовь Четырева, Паула Де Прист нар илтгэлээ.    

Ийнхүү гадаад дахь Монгол судлалын нэг чухал үйл ажиллагаа болоод буй “Олон улсын Монгол судлалын 7 дугаар бага хурал” Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (219.165.64.201)
    MUIS-n Bat-Ireedui iim yumand guigeed l ochidog doo. Amerikt omno n ochood shivshigee tarisan bolood icheed ochij chadsangui yu! MUIS-nhan orovdomoor yum. Iim archaagui hun bailgaj l baidag.
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    23 цаг 27 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    23 цаг 44 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Өчигдөр 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Өчигдөр 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК