|
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо буюу Цайзын Алтан-Өлгийн баруунд нийт 20 мянган гаруй хүн ам амьдардаг байна. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн их багтаамжийн автобусны 56-р чиглэлийг шинээр нээж байна. Шинэ чиглэлийн албан ёсны нээлтийн ажиллагаанд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, НИХТ-ын төлөөлөгч Ганбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг тэргүүтэй албаны хүмүүс, мөн оршин суугчид оролцлоо. Тус хорооны иргэдээс авсан зорчих эрэлтийн судалгаанд үндэслэн “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” чиглэл нь Монелийн 38-р гудамж, 430-р худаг, Цайз зах, 72-р хотхон, Офицеруудын ордон хүрч, Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Жуковын музейн буудлуудад зогсоно. Цаашлаад хойш эргэж Сансарын үйлчилгээний төвийн буудалд зогсоод зүүн тал руу эргэж Хилийн цэргийн удирдах газар, Их Засаг, 1000 оюутны байраар дайран Алтан өлгий, Монелийн гудамж руу явна. Уг чиглэлд том оврын 5 автобус хоорондоо 8 минутын зайтай үйлчилэх юм байна. Т.Хулан |





















































