Польшийн Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Москва дах ЭСЯ-ы ажилтан А.Батсайханыг түр саатуулсанаа манай улсад мэдэгдсэн билээ. ЭСЯ-наас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх прокурорын газар уулзалт хийж, шүүхэд шилжүүлэн ажиллахаа прокурорын газраас мэдэгдээд байсан. Мөн Польшийн талаас манай ЭСЯ-ны консулын хэлтэст ирүүлсэн ноотдоо түүнийг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авсанаа мэдэгдсэн. Гэтэл түүнийг өчигдөр сулласан байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Болороос тодруулахад “Суллагдсан нь үнэн. Ямар учраас суллагдсан талаар маргааш албан ёсны мэдээлэл өгнө” гэлээ.
А.Батсайханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.
Б.Чимэг





















































