Монгол-Япон улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40
жилийн ой 2012 онд тохиож байна. Ойн
хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд Японд айлчилна. Тус айлчлалын хүрээнд 2012 оны 2 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд Токио хотноо МҮХАҮТанхим
Япон улсын Гадаад Худалдааг Дэмжих
Хороотой хамтран “Байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдрахуй” сэдэвт Монгол
Улсыг сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь
Монгол Улс юу хийж бүтээж чаддагаа Японы талд танилцуулах явдал юм. Японд болох арга хэмжээний үеэр “Welcome to Natural Mongolia” үзэсгэлэн гарна. Тус үзэсгэлэнд органик
хүнс-чацарганы тос, чацарганы ханд, шүүс, улаан сармис, сонгино, монголын нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн
зэрлэг жимс жимсгэнэ, цай, давс, зөгийн бал, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн,
хатаасан болон тусгай аргаар савласан махан бүтээгдэхүүнийг оролцуулах юм байна. Мөн Японы
тал манай улсын
аялал жуулчлал, эрдэс баялаг, уул уурхай дэд бүтцийн салбараас мэдээлэл авахыг хүсчээ. Тус үзэсгэлэнд
оролцохыг хүссэн хүмүүс 2011 оны 11 дүгээр сарын 25-ны дотор Япон, Монгол бүртгэлийн
хуудас болон үзэсгэлэнд явуулах бүтээгдэхүүний
/350 pixel-тэй/ зургийг танилцуулгын
хамтаар МҮХАҮТ-д
өөрийн биеэр аваачиж өгөх хэрэгтэй аж.





















































