Өнөөдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд насанд хүрээгүй охиныг хил дамнуулан худалдсан, биеийг үнэлүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Нандинцэцэгийн гэм бурууг хэлэлцэнэ. Шүүх хуралд шүүгчээр М.Алдар, Ш.Төгсгэрэл, Ч.Хосбаяр, улсын яллагчаар Н.Уртнасан нар оролцох аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3 буюу ашиг олох зорилгоор зохион байгуулалтайгаар насанд хүрээгүй хүүхдийг хил дамнуулан бүлэглэн худалдсан гэсэн зүйлчлэлээр ял төлөвлөжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 10-15 хүртэл хорих ялаар шийтгүүлэх аж.
Б.Чимэг





















































