АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама таван жил хамт байсан бие хамгаалагч Регги Лоуг солихоор шинэ бие хамгаалагч хайж байна. Регги Лоу нь өмнө нь сагсчин байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн бие хамгаалагч болохоосоо өмнө Дюкийн Их Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байжээ. Харин аль хэдийн 30 нас хүрсэн түүнийг дахин суралцах хэрэгтэй гэж “том ах” Б.Обама үзсэн тул ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. “ABC News”-ийн тооцоолсноор тэд 2008 оны сонгуулийн сурталчилгаанаас хойш нийт 1,4 сая километр газар хамт аяласан байна. Б.Обама “Тэр жижиг зүйл дээр ч хариуцлагатай байж, шөнө бага унтдаг. Тиймээс түүний анхаарал сэрэмжийг магтахаас аргагүй” гэжээ. Регги Лоу ариун цэврийн өрөөнөөс бусад газар, шүдээ чигчилж байхад нь хүртэл түүний дэргэд байдаг аж.
Б.Баяр





















































