Судлаач Д.Ганхуяг өөрийг нь “МАН-д элсэж үнэмлэхээ гардаж авлаа”
хэмээн хэвлэлээр гарсан мэдээг өчигдөр орой блогоороо дамжуулан няцаав.
Д.Ганхуягийн бичсэнээр бол хэвлэлд бичигдсэн шиг явдал огт болоогүй
бөгөөд ийм мэдээ гарсанд тэрбээр ихэд ундууцаж байгаа бололтой. “Хэд
хоног юманд яваад ирсэн чинь намд элсүүлээд дарга болгочихсон байх юм.
Нэмээд баахан загначихсан байна. Би хийдэг юмаа хийгээд байж л байна. Та
нарыг ингэж сургаар тэнэгтдэг болохоор чинь ингэж тоглодог юм.
Судлаач Д.Ганхуяг өөрийг нь “МАН-д элсэж үнэмлэхээ гардаж авлаа” хэмээн хэвлэлээр гарсан мэдээг өчигдөр орой блогоороо дамжуулан няцаав. Д.Ганхуягийн бичсэнээр бол хэвлэлд бичигдсэн шиг явдал огт болоогүй бөгөөд ийм мэдээ гарсанд тэрбээр ихэд ундууцаж байгаа бололтой. “Хэд хоног юманд яваад ирсэн чинь намд элсүүлээд дарга болгочихсон байх юм. Нэмээд баахан загначихсан байна. Би хийдэг юмаа хийгээд байж л байна. Та нарыг ингэж сургаар тэнэгтдэг болохоор чинь ингэж тоглодог юм. Одоо миний намын батлах, даргын цалин хоёрыг “Монголын мэдээ”-гийн Л.Нарантөгс, ТВ-9 хоёр авчирч өгөхийг хүлээж байна. Авчирч өгөхгүй бол мэдээж би тооцоо бодно. Надаар хэн ч тоглодоггүйг мэддэггүй л пацаан байна” хэмээн Д.Ганхуяг хилэгнэжээ. Түүнийг “МАН-д элсэж үнэмлэхээ гардаж авсан” гэх төдийгүй судалгааны “Прогноз” төвийн захирал болох гэж байна” гэсэн мэдээ гурав хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан юм.





















































