Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярыг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилгад Л.Сэргэлэнгийн оруулсан хөрөнгө оруулалтыг улсын хөрөнгөөр дур мэдэн нөхөж өгсөн гэж үзжээ. Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй хэмээх мэргэжлийни хяналтын байцаагчдын дүгнэлт гарсанаар Л.Сэргэлэнгийн хөрөнгө оруулалтыг зогсоосон бөгөөд үүний дараа Г.Мөнхбаяр 589 тоот захирамж гаргаж, баталгаажсан хөрөнгө оруулалт болох 493 сая төгрөгийг хотын төсвөөс гаргуулан Л.Сэргэлэнд олгуулсан байна. Ингэхдээ ИТХ-д мэдэгдээгүйгээс гадна уг хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахыг үүрэг болгосон аж. Энэ бүх үйлдлийг нь АТГ албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд шалгаж эхэлсэн гэнэ. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд хамаарах түүний хэрэгт хохирлын хэмжээнээс хамаарч гурван сараас 10 жил хүртэл хорих ял оноодог аж.





















































