Өнгөрсөн
долоо хоногт баривчлагдсан Ливийн удирдагч байсан Муаммар Каддафийн хүү Сэйф Аль-Исламийг
Олон улсын гэмт хэргийн шүүх /ICC/ орон нутагт нь
шилжүүлэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан Ливийн удирдагч байсан Муаммар Каддафийн хүү Сэйф Аль-Исламийг Олон улсын гэмт хэргийн шүүх /ICC/ орон нутагт нь шилжүүлэхээр болжээ. Өмнө нь Муаммар Каддафийг шүүхэд аваачилгүй, зэрлэгээр хөнөөсөн билээ. “Ливичүүдийн уур хилэн бага ч гэсэн намжсан тул түүнийг хүн ёсоор, шударгаар шүүнэ гэдэгт итгэж байна” хэмээн түүний өмгөөлөгч хэлжээ. Гэхдээ Олон улсын гэмт хэргийн шүүхээс хуульч томилж, шүүх хурлын үйл ажиллагаа хэр шударга явагдахыг ажиглах болно гэлээ.
Б.Баяр





















































