Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт ашигт малтмал олборлохоор зэхэж буй “QGX” компанийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг тус сумын иргэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос хүсч байна. Сумын төвөөс баруун хойш арваад километрийн зайд орших Өвөр Баян айраг уулын Эрдэнэ толгой гэдэг газраас алт, мөнгө, зэсийн арвин нөөц илэрчээ. Канадын “QGX” компани нь энд 2008 онд нөөцөө тогтоон батлуулж, ашиглалтын лиценз авсан байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчид Хойд Америк, Европын орнуудын хөрөнгө оруулагчид байдаг гэнэ. Тэд ордыг илрүүлснээс хойш Торонтогийн бирж дээр хувьцаагаа өндөр үнээр амжилттай арилжаалж эхэлжээ.
Канадууд техник технологи, барилга байгууламж гээд уурхай байгуулах бэлтгэл ажлаа хангачихсан байгаа бөгөөд Эрдэнэ уулыг “Golden Hill” буюу Алтан овоо гэж нэрлэж. Хамгийн гол нь энэ газар бол Дөрвөлжин сумын хамгийн нөмөр нөөлөгтэй, шим тэжээлтэй бэлчээр нь. Өнөөдөр Эрдэнэ уулыг бараадан долоон айл өвөлжиж байгаа юм. Малчид хэчнээн эсэргүүцэж байгаа ч урдаас нь хууль яриад халгаадаггүй аж. Бидний амь, амьжиргааны газрыг битгий сүйтгээч ээ гэхээр компанийн гаргасан зардлыг буцааж төл гэж амыг нь таглачихдаг гэв. Тэгээд ч усны нөөц багатай говийн бүсэд алтны уурхай ажиллуулвал гүний усыг ихээр хэрэглэх болно. Сүүлийн жилүүдэд Завхан голын урсац эрс муудсан тул уурхай ажиллаад, хүмүүс амьдраад байх усны нөөц ч байхгүй аж. Ялангуяа алтны олборлолт эхэлсэн тохиололд мөнгөн ус, цианит натри гээд химийн бодис мал, малчны эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нь гарцаагүй. Дөрвөлжин сумын иргэдэд бэлчээрээ сүйтгүүлж, хортой нөхцөлд амьдрах эс бөгөөс канадуудад хэдэн зуун сая доллар төлөх гэсэн сонголт үлдээд байгаа. Тиймээс эцсийн найдвар гэж Завхан аймгаас УИХ-д нэр дэвшсэн Д.Оюунхорол болон бусад гишүүдээс тусламж хүсч байгаа юм.
Д.Оюунхорол гишүүн хувь хүний зүгээс үүнийг эрс эсэргүүцэж байгаа ч одоохондоо юу ч хийж чадахгүй гэдгээ хэллээ. Тэрбээр “2008 оноос өмнө ашигт малтмалын лицензийг замбараагүй олгосны хор уршиг одоо гарч байна. УИХ төсөв болон сонгуулийн тухай хуулийг энэ ондоо багтааж дуусгахаар завгүй байгаа. Ашигт малтмалын тухай хууль шиг өөрчлөлт, шинэчлэл хүлээж байгаа олон хууль байна. Хүлээхээс өөр аргагүй” гэв.
Өнөөдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд хайгуулын 13, ашиглалтын нэг /“QGX” компанийн/ лицензийг уул уурхайн компаниудад олгочихоод байгаа. Хэрэв сумын засаг дарга газрын зөвшөөрөл л өгчихвөл “QGX” уурхайн ажлыг эхлүүлэх гээд алга нь загатнаад сууж байгаа юм.

Б.Баяр