Өнгөрсөн мягмар гаригт
"Оюутолгой" компанийн ТУЗ хуралдаж сарын ажлын төлөвлөгөө болон тайлан,
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар хэлэлцсэн. Харин ирэх долоо хоногт
"Айвенхоу Майнз" компанийн захирлуудын зөвлөл Оюутолгойн 2012 оны
төсвийг батлахаар төлөвлөжээ. Энэ онд Оюутолгойн төсвийг 2.3 тэрбум доллараар
баталсан бөгөөд үүний дийлэнх нь бүтээн байгуулалтад чиглэсэн юм. Энэ оны
гуравдугаар улирлын байдлаар барилгын ажил 54.4 хувьтайгаар дууссан гэнэ. Харин
ирэх жил барилгын ажлыг 70 хувьтайгаар дуусгахаар тооцоолсон байна. Тиймээс Канадуудын батлах хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх магадлалтай байна.
Арваннэгдүгээр сарын байдааар "Айвенхоу Майнз" компани тус ордоос 7.3
сая ам.долларын цэвэр ашиг олсон. Гэтэл 24.9
сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн гэж компанийн тайланд дурдсан байна.
Тиймээс Канадын тал Оюутолгойн ашиг ирэх онд их хэмжээгээр нэмэгдэнэ гэж үзжээ.
Өнгөрсөн хугацаанд "Айвенхоу Майнз" хайгуулд 79.6 сая ам.доллар
зарцуулсан. Тэд Оюутолгой ордыг 2013 оноос бүрэн хүчин чадлаар ащиглахаар
төлөвлөсөн гэнэ. Одоогийн байдлаар тус ордод оруулсан хөрөнгө
оруулалтын хэмжээ 6.5 тэрбум ам.доллар болж байгаа юм.
Ордыг 27жил ашиглахаар тооцсон. Энэ хугацаанд тус компани 11.5
сая тонн зэс, 13.1 сая унци алт олборлохоор төлөвлөжээ. Олборлох хугацааг
цаашид 59 жил хүртэл сунгаж магадгүй бөгөөд энэ тохиолдолд 23.8 сая тонн зэс,
26.4 сая унци буюу 800 тонн гаруй алт олборлох боломжтой юм.
Т.Хулан





















































