-Ашигт малтмалын газар 192 лиценз олгосноос болж нэлээд асуудал үүсээд байсан. Энэ юу болсон бэ?
-Үүнийг хуулийн байгууллага шалгаж буй учир би нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна. Ямар ч байсан 192 тусгай зөвшөөрлийг манайх олгосон. Харин энэ нь хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа болохоор хуулийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргах биз.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяртай салбарын асуудлаар ярилцлаа.
- Ашигт малтмалын газар 192 лиценз олгосноос болж нэлээд асуудал үүсээд байсан. Энэ юу болсон бэ?
- Үүнийг хуулийн байгууллага шалгаж буй учир би нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна. Ямар ч байсан 192 тусгай зөвшөөрлийг манайх олгосон. Харин энэ нь хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа болохоор хуулийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргах биз.
- Одоогийн байдлаар хэдэн лицензийг цуцлаад байна вэ?
- Тодорхой хэмжээгээр хууль биелүүлээгүй, хууль зөрчсөн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тал бий. Үүнээс гадна хайгуул явуулах чадамжгүй болсон, хүмүүсийн өөрсдийнх нь анх зорьж, хайж байсан зүйл нь олдоогүйгээс болж тусгай зөвшөөрлөө буцааж өгдөг. Эдгээрээс үүдэн тусгай зөвшөөрөл цөөрсөн. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл 50 гаруй хувиар багассан.
- УИХ-ын зарим гишүүн, иргэний нийгмийн төлөөлөл "Урт нэртэй" хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж ихээхэн шүүмжилдэг. Уг хуулийг хэрэгжүүлэх боломж үнэхээр байхгүй гэж үү?
- Ашигт малтмалын газар бол өөрөө хэрэгжүүлэгч агентлаг. Энэ утгаараа хуулийг зөв байна уу, буруу байна уу гэж тайлбарлах нь утгагүй юм. Нэгэнт хууль батлагдсан учир хэрэгжүүлэх л ёстой. Харин хэрэгжүүлэхгүй байна уу гэдэг бол өөр асуудал. Хуулийг ямар дарааллаар, яаж хэрэгжүүлэх ёстойг тодорхой заачихсан байгаа. Үүний дагуу ажиллаж, шороон орд дээр байгаа 242 ашиглалтын лицензийг цуцлах Засгийн газрын тогтоол гарсан. Хуулийг хэрэгжүүлэх үүднээс албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүдэд бичиг хүргүүлэн, харилцан тохиролцож гэрээ байгуулах ёстой учир нөхөн төлбөрийнхөө мэдээллийг гаргаж өгөхийг хэвлэлээр зарласан.
- Лицензийг нь цуцлах шийдвэр гаргасан компаниудаас асуудал үүсгэсэн зүйл бий юу?
- Өнөөдрийн байдлаар 242 ашиглалтын лицензээс нэгийг нь ч цуцлаагүй байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцална. Чухам ямар зүйл заалтаар цуцлах тухай "Урт нэртэй" гэж нэрлээд байгаа хуульд заачихсан байгаа. Хуульд нөхөн төлбөрийг нь өгсөний дараа цуцлах заалт байгаа юм. Гэтэл нөхөн төлбөрийг нь өгөөгүй байна. Лицензийг нь түдгэлзүүлчихсэн болохоос биш цуцлаагүй. Харин Сангийн яамны ажлын хэсэг ямар, ямар нөхөн төлбөр өгөх вэ гэдгийг гаргачихсан байгаа. Энэ мэдээллээ Ашигт малтмалын газар өгсөний дараа бид нэгтгээд буцааж Сангийн яамны ажлын хэсэгт өгнө. Тэгсэний дараа тэд гэрээг байгуулж, нөхөн төлбөрөө өгөх учиртай юм. Нөхөн төлбөр төлсөний дараа лицензийг нь цуцлах тухай Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Хууль хэрэгжүүлэгч агентлаг гэдэг бол хуулийн хэрэгжилтийн дарааллыг барьж ажиллах л үүрэгтэй.
- Лицензийг нь түдгэлзүүлсэн комианиудад олгох нөхөн төлбөр улсын төсөв даахааргүй их. Үүнээс болж хэрэгжүүлэх боломж бүрдэхгүй байна гэдэг шүү дээ?
- Та нөхөн төлбөрт 5.8 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн яриа гарсаныг хэлж байх шиг байна. Үүнийг их зөв ойлгох ёстой юм. Тухайн үед уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор урьдчилсан тооцоо гаргах зайлшгүй шаардлагатай байсан. Бид ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдэд сонин хэвлэлээр дамжуулж хүсэлт хүргүүлсэн юм. Тэгэхэд олигтой мэдээлэл ирээгүй.Тэр үед аль зардлыг нь өгч, алийг нь өгөхгүй юм гэдэг нь мөн л тодорхойгүй байсан. Тиймээс бид гарсан зардлыг нийлүүлж, мэдээллээ өгсөн компаниудын хоорондын харьцуулалтыг нь хийж дундаж үнэлгээгээр авч багцаалсан тоог Засгийн газарт хүргүүлсэн юм. Харин хүмүүс болохоор өгөх ёстой мөнгө нь 5.8 их наяд юм байна гэж ойлгоод байдаг юм. Энэ бол биш. Бүх зүйлийг тодорхой болгосны дараа энэ тоо өөрчлөгдөх болов уу. Гэхдээ төлбөрийн хэмжээ ямар байх вэ гэдгийг эцэслээгүй байна. Үүнийг Сангийн яамны ажлын хэсгийнхэн л шийднэ.
- Танай газрыг техник эдийн засгийн үндэслэл, нөөцийг батлахдаа газрын ховор элементийг орхигдуулдаг гэж ярьдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Ашигт малтмалын газрынх биш. Хуульд зааснаар төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Бид мэргэжлийн бус хэн нэг хүн шиг өөрийнхөө төсөөллөөр ярьдаггүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тодорхой баримтад тулгуурлан дүгнэлтээ гаргадаг. Баримт гэдэг бол "Энд ийм юм байгаа болов уу" гэх таамаг биш шүү дээ. Тухайн газарт геологийн судалгааны иж бүрэн ажил хийж, түүнийг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий лабораторид шинжилгээнд оруулдаг. Ингэсний үр дүнд үйлдвэрлэлийн агуулгын хэмжээ нь байвал бид бүртгэж авна. Хэрэв үнэхээр байгаа зүйлийг нь "Байхгүй" гээд байна гэвэл мэргэжлийн хүн тайлан, лабораторийн шинжилгээг нь үзэж баримттай ярих хэрэгтэй. Бидний хувьд ийм зүйл огт байхгүй. Зарим хүмүүс хэлдэг л дээ. Тав, зургаан дагалдах элемент байдаг гэж. Тийм байж болно. Гэхдээ үйлдвэрлэлийн түвшинд үүнийг олон улсын зах зээлд авдаг юм уу гэдгийг нь мэддэг байх ёстой. Ингэж байж дараагийн зүйлийг ярих хэрэгтэй. Магадгүй дагалдаж гарч буй нэг грамм алт нь нэг крат алмазаас үнэтэй гарч болно. Үнэхээр дагалдан гарч байна уу гэвэл тийм. Гэхдээ хэнд ч хэрэггүй байх нь бий.
- Энэ асуудалтай холбоотойгоор "Шиньшинь" компани дээр асуудал үүсэж байсан байх аа?
- "Шиньшинь" компани технологийнхоо туршилтыг хийлгэсэн. Энэ үеэр цайрын баяжмал, хар тугалга гарах нь тодорхой байсан. Харин бусад дагалдах ашигт малтмалуудын хувьд хайлуулах үйлдвэрлэлийнхээ хэмжээнд ямар үр дүн гарч байгаа талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсны тайлан өгөх даалгаврыг өгсөн. Энэ асуудлыг эргэж харах шаардлагатай. Мэдээж дагалдаж буй бүхий л элементийг үйлдвэрлэлийн түвшинд ялгаж авдаг байгаасай гэж бодож байна.
- Ашигт малтмалын газрын нэр хүнд сүүлийн үед унаж байгаа гэдэг. Үүнийг уул уурхайн салбар олны анхаарлын төвд байгаа, Ашигт малтмалын газрын дарга нар байсхийгээд Авлигатай тэмцэх газарт шалгуулдагтай холбон тайлбарладаг?
- Нэр бүхий хүмүүс 2003-2009 онд геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хэтэрхий их нөлөөлөл үзүүлсэн. Аймаг, орон нутгийн иргэдтэйгээ харилцан ажиллаж чадаагүй зэргээс болж уул уурхайн салбарын нэр хүнд унасан. Үүнийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнээс үүдэж энэ салбар "Болдоггүй юм байна" гэх ойлголтыг нийгэмд төрүүлчихсэн. Уул уурхайн салбартай 100 хувь холбоотой ажилладаг гэдэг утгаараа Ашигт малтмалын газрыг "Болохгүй байна" гэж ойлгож байгаа байх. Зарим хүн буруу зүйл хийсэн байж болно. Харин бүгдэд нялзаах ёсгүй. Хууль хяналтын байгууллагад шалгуулж буй асуудал үндэслэлтэй эсэх нь дараагийн асуудал. Ер нь мэргэжлийн бус байж энэ салбарын тухай ярьдаг хүн олон болчихож. Энэ хүмүүс л геологи, уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж байгаа юм.
- Уул уурхайн салбарт ажиллах сонирхол нийгэмд давамгайлах боллоо. Ингэснээр бусад салбарын хөгжил орхигдоод байх шиг?
- Монгол улс ойрын 10-15 жилийн хөгжлийн үндсэн суурийг уул уурхайн салбарт тулгуурлах болсон. Тэгэхээр энэ салбараас орж ирэх мөнгийг бусад салбартаа зарцуулна. Бид өнөөдөр хөгжлийнхөө гараан дээр байна. Нийгэм даяараа уул уурхайн салбарыг буруутгаж, нөгөө талаас уг салбар руу иргэд тэмүүлж байна гэх зөрүүтэй ойлголт бий. Миний хувьд нийгэм гэж ярихаас илүү нийгмийн нэр барьсан хэсэг хүмүүсийн буруу ойлголт байгаад байна. Цаг зав, хүн хүч хангалттай бол аймаг, орон нутгийн удирдлагуудад энэ салбарын тухай зөв ойлголтыг өгмөөр байгаа юм.
- Ашигт малтмалын тухай хуульд хамгийн гол нь ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бодож явдаг вэ?
- Энэ хуульд мэргэжлийн, тэр тусмаа Монголын онцлогийг сайн тусгах хэрэгтэй. Барууны улс орноос авах зүйл бий. Жишээ нь байгаль орчныг хамгаалах, хариуцлага, хяналтын тогтолцоог тооцдог арга гэх мэт. Мөн авахгүй зүйл бас байна. Ер нь тусгай зөвшөөрлийг олгохдоо олон шаардлага хэрэггүй юм болов уу гэж боддог. Харин явуулж буй үйл ажиллагааг нь журмаар зохицуулна гэж зааж өгөөд, зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль бус тусгай зөвшөөрлийг нь хураах тухай 50, 100 заалт оруулж болно. Ингэж хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Бид одоо тусгай зөвшөөрөл өгөхдөө олон шаардлага тавьдаг мөртлөө хариуцлагын механизм бараг алга. Байгаль орчин сүйдлээ гэхэд уул уурхайг л хараад байдаг. Байгаль орчныг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж хаана ч байхгүй. Хөндсөний дараа яах вэ гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны асуудал шүү дээ. Хамгийн чухал нь бодитойгоор стандартаа сайжруулбал мөрдөх л болно.
- Уул уурхайн нөхөн сэргээлтийг ярихаар Ашигт малтмалын газар лиценз олгосноос боллоо гэх ойлголт байдаг?
- Буруу ойлголтын нэг нь энэ байхгүй юу. Ер нь хариуцсан ажлаа л хийх ёстой.
- Шивээ-Овоо, Багануур, Адуунчулууны уурхайг тойруулаад лиценз олгосон, давхардуулсан гэх юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
- Давхардуулж олгосон зүйл байхгүй. Үүнийг хатуу хэлнэ. Хуулиараа ч хориглосон байгаа.
- Жишээ нь Шивээ-Овоогийн уурхайг тойруулаад лиценз олгосон нь хууль зөрчлөө гэж яриад байгаа л даа?
- Тусгай зөвшөөрлийг хүсч өргөдөл гаргадаг. Ингэж гаргахдаа тойруулаад эсвэл дагуулаад авна уу тухайн хүний асуудал. Хуулийн хүрээнд Ашигт малтмалын газар лиценз олгох эсэхийг шийдвэрлэдэг.
- Гэхдээ Шивээ-Овоогийн эзэмшлийн талбай дээр өөр компанид лиценз олгосон юм биш үү?
- Ийм тохиолдол байхгүй. Шивээ-Овоогийнхон ингэж ярьсан бол хатуухан хэлэхэд өөрсдийгөө өмгөөлөх гэсэн үйлдэл.
- Оюутолгойн эргэн тойрны газарт лиценз олгох давуу эрхийн талаар гэрээнд заасан байгаа. Шинээр лиценз олгосон уу?
- Олгоогүй. Оюутолгой компани өөрийнхөө лиценз дээрээ л байгаа.
- Геологич хүний хувьд танаас нэг зүйл асуухад төмрийн хүдрийн татварыг тэглэснийг хэр оновчтой гэж үздэг вэ?
- Шийдвэр нь нэгэнт гарсан зүйлд би үнэлэлт дүгнэлт өгөх нь зохисгүй. Ер нь асуудал байгаа юу гэвэл байгаа.
- Таныг байсхийгээд хална, солино гэх яриа гардаг. Юунаас үүдэж ийм яриа гараад байдаг юм бол?
- Мэдэхгүй юм даа. Ямар үндэслэлээр ийм зүйл ярьдаг юм бол. Хувийн шинжтэй асуултад би өөрөө тайлбар өгөх нь утгагүй болов уу. Халах эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрээ гаргаж, халвал алдаа дутагдлаа хүлээгээд л халагдана.
- Лицензийн тоог бууруулах, тусгай зөвшөөрөл олгохгүй болсон нь үр дүн өгч байгаа юу?
- Энэ талаар эсрэг бодолтой явдаг. Лицензийн тоог бууруулсан нь сайн, муу үзүүлэлт биш. Шуудхан хэлэхэд дүгнэх зүйл биш гэж ойлгох хэрэгтэй. Харин хэд нь хууль зөрчөөд лицензээ хураалгасан бэ гэдэг нь дүгнэх үзүүлэлт болох учиртай.
- Хууль зөрчсөн хэдэн лиценз цуцлаад байна вэ?
- Ер нь 400-500-аад лиценз бий.
- Ерөнхийлөгч лицензийг "Цүнхэн доторх бизнес" гэж хэлсэн удаатай. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
- Дэлхийн томоохон компаниуд хайгуулын шатанд оролцдоггүй. Харин бэлэн болсон ордыг худалдаж авдаг. Энэ утгаараа тусгай зөвшөөрөл зардаг асуудлыг хэвийн үзэгдэл гэж боддог.
- Ярилцсанд баярлалаа.

Н.Энхцэцэг