Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Амгалан: Төмөр замын паркт оросуудын шахаж буй хуучин зүтгүүрийн эвдрэл гэмтэл тоймоо алдлаа

2011-11-24
0
ЖИРГЭХ
   Мянганы сорилтын сангийн буцалгүй тусламжийн 250 сая долларын багагүй хэсгээр монголчууд төмөр замынхаа паркийг Оросынхоос илүү өндөр үзүүлэлттэй АНУ, Казахстаны зүтгүүрээр шинэчлэх гэсэн боловч оросуудын лобби, тулгалтаас болж Оросын хуучин зүтгүүрүүд авсанаас одоо инженер, машинч нар нь үгээ барж сууна. Энэ асуудлаар "Улаанбаатар төмөр замын Техникийн бодлого, зураг төслийн төвийн Техникийн секторын инженер Х.Амгалан ийн ярьжээ.
   Мянганы сорилтын сангийн буцалгүй тусламжийн 250 сая долларын багагүй хэсгээр монголчууд төмөр замынхаа паркийг Оросынхоос илүү өндөр үзүүлэлттэй АНУ, Казахстаны зүтгүүрээр шинэчлэх гэсэн боловч оросуудын лобби, тулгалтаас болж Оросын хуучин зүтгүүрүүд авсанаас одоо инженер, машинч нар нь үгээ барж сууна. Энэ асуудлаар "Улаанбаатар төмөр замын Техникийн бодлого, зураг төслийн төвийн Техникийн секторын инженер Х.Амгалан ийн ярьжээ.

  -  Төмөр замын ачаа эргэлт нэмэгдэж байгаа ч зүтгүүрийн паркийн шинэчлэлт хангалттүй, хоцрогдсон техник хөгжлийн хурдыг гүйцэхгүй болж байгаа талаар багагүй ярьж байна. Яг юу нь болохгүй байгаа юм бэ?
  - "Улаанбаатар төмөр зам"-ын хөдлөх бүрэлдэхүүнийг 2ТЭ116УМ маркийн зүтгүүр бүрдүүлж байна. Энэ зүтгүүрүүдийг Украины Луганск хотын илчит тэрэгний үйлдвэрт сайжруулж угсарсан гэж байгаа ч өнөөгийн шаардлагад хүрдэггүй. 1970 онд зохион бүтээж, 1985-1986 онд үйлдвэрлэж эхэлсэн зүтгүүр л дээ. Ерөнхийдөө "УАЗ-469" машинтай нэг үеийн техник гээд ойлгочиход болно. Сүүлийн үед дэлхий нийт зүтгүүрт евро стандартын шалгуур тавьдаг болсон. "Евро-4" буюу дөрөв дэх үеийн зүтгүүрүүдийг өргөнөөр ашиглаж байна. Оросууд гэхэд өнгөрсөн жилээс "Евро-2" стандартын зүтгүүрүүдээр өөрсдийн парк шинэчлэлтээ хийж эхэллээ. Гэтэл манайд болохоор аль 30 гаруй жилийн өмнөх технологийн зүтгүүрүүдээ шахаад байгаа нь хачирхалтай. Сүүлийн үед дэлхий нийтэд дотоод шаталтын хөдөлгүүрийн шинэ технологи гарч, эрс өөрчилж байна. Цахилгаан болон шатдаг хийн хөдөлгүүрүүд хэрэглээнд нэвтэрлээ.

   Зүтгүүрийг 25-30 жил ашиглана гэж тооцож авдаг. Манайд нийлүүлсэн дээрх зүтгүүрүүдийг юуных нь 30 жил ашиглахтай манатай. Өнөөдрөөс хоцорч эхлээд байна шүү дээ. "Евро-4" стандарт нь байгальд хөнөөлгүй, дуу чимээ багатай гэсэн шаардлага тавьдаг. Манайд энэ стандартыг хангасан хоёрхон зүтгүүр бий. Оросууд зүтгүүрээ шинэчлэхээр янз бүрийн загвар хийж туршиж байгаа ч төдийлөн амжилтад хүрэхгүй байна. Манайд ашиглаж байгаа Оросын зүтгүүрүүд “JI”-ийн зүтгүүрүүдээс гэхэд шатахуун зарцуулалт 30 хувиар өндөр байх жишээтэй. Ашиглалтын зардал маш өндөр. "Siemens", “JI”-ийн зүтгүүрт үйлчилгээг нь цаг тухайд нь хийгээд явбал 10 жил ямар ч зардал гаргахгүй ашиглах боломжтой. Гэтэл манайд ашиглаж буй орос зүтгүүрийн хөдөлгүүрт бүрэн задаргаа хийж, зарим эд ангийг нь сольж байж, хөдөлгөдөг. Нэг ийм зүтгүүрт жилдээ дунджаар 500 орчим сая төгрөгийн засвар, үйлчилгээ хийх тооцоо гараад байна.

   -  Хэн нэг албан тушаалтны шахалтаар ямар ч тооцоо судалгаагүй, олон тэрбумын гэрээ хийнэ гэж байх уу. Анхнаасаа үзэж хараад авсан юм байгаа биз дээ?
  -  Эдгээр зүтгүүрүүдийг өгөхөөр санал болгож эхлэх үеэс нь л манай удирдлагууд татгалзсан. Бид үйлдвэрт нь хэд хэдэн удаа очиж үзсэн. Зүтгүүрт тавьдаг манай стандартад тохирохгүй юм байна, манай стандарт ийм байдаг гэдгээ үзүүлсэн. Дор хаяж 600-700 мянган км засваргүй явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Оросууд "Манай зүтгүүрүүд танай стандартыг бүрэн хангаж байна" гээд зүтгүүлээд байсан. Гэтэл нөгөө зүтгүүрүүд нь юун 600-700 мянган км засваргүй явах, эвдрэл гэмтэл нь тоймоо алдлаа. Бидний авсан судалгаагаар 1000 гаруй удаагийн гэмтэл, саатал гарсан. Энэ нь манай техникийн шаардлага хангахгүйгээр барахгүй, төмөр замын тасралтгүй үйл ажиллагаа доголдож, хөдөлгөөний аюулгүй байдалд ч нөлөөлж байна.

   -  Одоогоор хэчнээн зүтгүур аваад байгаа юм бэ?
  -  "Улаанбаатар төмөр зам"-д хувь нийлүүлэгч хоёр тал 125, 125 сая долларын хөрөнгө оруулахаар болсон шүү дээ. Оросууд өөрийн талын хөрөнгө оруулалт гэж гол замын 2ТЭИ6УМ маркийн 30, сэлгээний долоон зүтгүүр өгсөн. Сэлгээний зүтгүүрүүд нь одоохондоо болж байгаа.

  - Танай алба төмөр замын техникийн бодлогыг чиглүүлж байдгийн хувьд энэ зүггүүр чинь манайд тохирохгүй нь ээ гэдэг саналаа оруулаагүй юм уу, эсвэл удирдлагууд чинь хүлээж аваагүй хэрэг үү?
   -Хэлэлгүй яах вэ. Гэсэн ч гэрээ хэлэлцээрийг дээгүүр л хийсэн. Ерөөсөө оросуудын шахааны зүтгүүрүүд шүү дээ. Тухайн үед манайд зүтгүүр хэрэгтэй байсан уу гэвэл байсан. Зүтгүүрүүд маань үндсэндээ хуучирчихсан, бид оросуудаас хуурай, нойтон түрээсээр зүтгүүр авч ашигладаг байлаа. Яг ийм цаг үеийг далимдуулаад оросууд шахчихсан юм! Зүтгүүрийнхээ паркийг шинэчилье гэдэг саналаа бид боловсруулж, дөрвөн удаа тавьсан. Эхнийх нь Японы Хөгжлийн хөтөлбөрийн дагуу Америкаас DASH маркийн хоёр зүтгүүр авч туршсан. Туршилтын явцад америк зүтгүүр үнэхээр сайн гэдэг нь батлагдсан. 2004-2005 онд манай инженер, техникийн ажилтнууд орос зүтгүүрийн бааз дээр америк модуль угсарч "Загал" нэртэй долоон зүтгүүр хийсэн. Ийм 20 зүтгүүр угсрахаар төлөвлөж байлаа. Гэтэл оросууд өөрсдийн техникийг шахах гэхдээ энэ ажлыг зогсоосон. Эцэст нь Мянганы сорилтын сангийн 88.5 сая ам.долларын хөрөнгөөр олон улсын нээлттэй тендер зарлаж, хамгийн сүүлийн үеийн зүтгүүр авахаар төлөвлөсөн. Тухайн үед нэг зүтгүүр 3-3.5 сая ам. долларын үнэтэй байлаа. Энэ ажлыг мөн л оросууд тасалдуулсан. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын дараа манай төмөр замын ачаа эргэлт эрс нэмэгдлээ. Бид ачаагаа тээвэрлэж хүчрэхгүйд хүрсэн. Үүнээс гарах арга зам хайж, “Улаанбаатар төмөр зам"-ын дарга байсан Д.Жигжиднямаа бид хоёр Казахстан, БНХАУ, Литва явж зүтгүүрийн үйлдвэрүүдтэй танилцсан. Олон зүтгүүрээс сонголт хийж, Казахстанд үйлдвэрлэж байгаа "Эволюшн" маркийн зүтгүүрийг сонгосон. Энэ зүтгүүрийг хоёр жилийн өмнө нэгийг авч туршсан, манайд тохирох нь батлагдсан байсан юм. Өнгөрсөн онд Казахстанд хоёр удаа ч очиж, төмөр замынхантай, "Казахстаны хөгжлийн банк"-ныхантай хүртэл уулзлаа. Уулзалтын үр дүнд урьдчилгаа төлбөрийг өгөөд бага хүүтэй, лизингээр 10 зүтгүүр авахаар тохирсон. Казахстаны тал урьдчилгаа төлбөр 15 хувь, жилийн таван хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай лизингээр 10 зүтгүүр өгөхөөр болсноо мэдэгдсэн. Тэр ч бүү хэл төсвөөсөө зүтгүүрийн үйлдвэртээ 38 сая ам.доллар өгчихсөн байсан юм билээ. "10 зүтгүүр бэлэн боллоо, ирж ав" гээд байдаг. Бид хариу өгөлгүй хоёр жил болж байна. Бас л оросуудын шахалт, улс төр орчих шиг болсон. Аргаа бараад ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын дэргэд Дэд бүтцийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл дотор Төмөр замын дэд зөвлөлийг бий золгож хоёр удаа хурал хийлээ. Хоёрдугаар хурлаас "Зүтгүүрийн шинэчлэл" нэртэй зөвлөмж гаргасан. Зөвлөмжид төмөр замын зүтгүүрийн шинэчлэл орчин үеийн шаардлагаас хоцорч байгааг дурдаад энэ салбарт улс төр маш их орж байгааг анхааруулсан.

  -  Манай төмөр замын зүтгүүрийн паркийг хоцорсон техниктэй байлгах бодлого оросуудад баймааргүй юм. Гэтэл өгч байгаа зүтгүүр, авир араншинг нь харахаар тийм ч юм шиг. Ямар учиртай юм бол оо?

  -  Оросын зүтгүүрийн үйлдвэрийнхэн, Төмөр замын зүтгүүрийн албаныхантай би бишгүй нэг уулзаж ярилцаж байсан. Адилхан техникийн хүмүүс тул нууж хаагаад байдаггүй. Тэд өөрийн зүтгүүрээ, дотоод шаталтын хөдөлгүүрийн хоцрогдлоо хүлээн зөвшөөрдөг.
Оросуудын шахаа дээрх хэдэн зүтгүүрээр дуусаасай л гэж бид хүсдэг. Бидний санаснаар болох үгүйг хэлж мэдэхгүй юм. Сүүлийн үед оросууд өгсөн зүтгүүрүүдийнхээ засвар үйлчилгээг өөрсдөө хийхээр ярих боллоо. Нэг зүтгүүрт дунджаар 500 мянга орчим ам.долларын засвар үйлчилгээ хийж байх юм гэнэ. Гучин зүтгүүрт нэг жилд ийм хэмжээний өртөгтэй үйлчилгээ хийнэ гээд тооцохоор "Улаанбаатар төмөр зам"-ын халааснаас 15 сая ам.доллар гараад байх нь. Дээрх зүтгүүрүүд Д49 маркийн хөдөлгүүртэй. Манайхан урьд ийм олон хөдөлгүүр авч зүтгүүртээ тавьсан. 2005 оноос хойш энэ хөдөлгүүрүүдийн 40 гаруйнх нь тахир гол зуурсан. Манай нөхцөлд, хуурай уур амьсгалд тохирохгүй нь батлагдлаа. Гэтэл “Улаанбаатар төмөр зам"-д ирсэн орос дарга бүх энэ хөдөлгүүрийг шахдаг. Өнгөрсөн жил 12-ыг авлаа. Урьд нь бас 12-ыг авах гэхээр нь хэл ам гаргаж байж зургаа болгосон. Орос дахь үйлдвэрээс нь 200 орчим мянган ам.доллараар авдаг. Орос дарга нар манайд 400 мянган ам.доллараар шахдаг. Хоцорсон зүтгүүр, хөдөлгүүр, үйлчилгээг нь оруулах гэж байгаа энэ тэрийг харахад оросуудын олигарх бүлэглэлийн сонирхол мэдрэгдээд байдаг юм. Төмөр замчдын нүдэн дээр илт болсон энэ бизнесийг манай төр, засгийнхан зүгээр хараад суух бус цэг тавьж өгөөч ээ гэх байна.

Д.Заяабат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.126.90.82)
    Оросын төмөр зам хувийнх болчихсон учраас мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг нөгөө чихээрээ гаргадаг. Үүнээс монголд хуучин зүтгүүрүүд орж ирээд удалгүй актлагддаг
    2025 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.90.82)
    Нэг секцтэй хоёр талдаа жолоодлогтой зүтгүүр түлхэгч
    2025 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.90.82)
    2м62 ум. Ум гэх үг түлхэгч
    2025 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.90.82)
    Ум гэх үг түлхэгч гэсэн үг
    2025 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    УБТЗ-д орсууд арай дэндүү байх юм. Бид чинь оросын колони биш л байлтай. Монголчуудтай харьцахдаа яг л боолтойгоо харьцаж байгаа юм шиг л аашилдаг боллоо.
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    12 цаг 4 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    14 цаг 48 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    15 цаг 15 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    15 цаг 21 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    15 цаг 36 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    15 цаг 45 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    15 цаг 52 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    16 цаг 6 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК