Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Та бидний оролцоо нэг like-аас эхэлнэ...

2013-5-27
0
ЖИРГЭХ
Хүн бүрийн зорилго эцэстээ “Сайхан амьдрал” хэмээх ганцхан цэг дээр огтлолцдог.
1Хүн бүрийн зорилго эцэстээ “Сайхан амьдрал” хэмээх ганцхан цэг дээр огтлолцдог. Гэхдээ сайхан амьдралын хэмжүүр нь юу вэ? Одоохондоо бидэнд буй бодитой ганц шалгуур нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх юм. Эрхээ эдлэх боломж, нөхцөл бүрдэж, бид сэтгэл хангалуун алхах үе ирнэ. Нийгмийн сайн сайхны төлөө залуучууд нэгдэж “Like-д нэгдэцгээе” уриатай аян эхлүүллээ. Олон нийтийг уриалж хэлж эхэлсэн үйл ажиллагааны гол зорилго нь дээр өгүүлсэн сайхан амьдралд хүрэх үйлсийг түгээх явдал юм. Тухайлбал, эрүүл, ногоон байгууламжтай болох ажил хэрэгжиж, Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш гурван жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд мод тарих, ургуулах, арчлах асуудал иргэдийн дунд төлөвшиж, ажил хэрэг болсоор ирсэн. Үүний үр дүнд 23 454 га талбайд нийт 5 988 100 ширхэг мод тарьж, ногоон байгалиа тэтгэжээ. Мод тарьсан бол, мод тарихыг дэмждэг бол, цаашид мод тарих, ургуулахыг дэмждэг бол “Like-д нэгдэцгээе”.
Түүнчлэн 2009 онд манай улс “Transparency International” байгууллагаас тодорхойлсон авлигын индекс 2.7 оноотой, 120 дугаар байрт орж байжээ. Харин өнөөдөр нийгэмд авлигын эсрэг үзэл санаа, ойлголт төлөвшиж, бодит ажил хэрэг болсноор оноогоо ахиулж чадлаа. 2013 оны эхний улиралд монголчуудыг 3.6 оноотой, авлигын индексээр дэлхийд 94 дүгээрт орсныг дуулгасан билээ. Цаашид албан тушаалтан, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс болж хохирохыг эсэргүүцэж, нийгмээ авлигачдаас цэвэрлэхийг хүсвэл “Like-д нэгдэцгээе”.
2
3
4
Оюутан залууст сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгож ирсэн. 2012 оны тооцоогоор дээрх тэтгэлгийг нийт 145 375 оюутан авсан байна. Сайн суралцах боломжоор хангах, хичээл зүтгэлийг урамшуулах, дэмжих зорилготой дээрх тэтгэлэгт оюутнууд ам сайтай байдаг. Хэрэв ирээдүйн удирдагчдын хичээл зүтгэлийг үнэлсэн тэтгэлгийг дэмжиж, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол аянд нэгдэхийг зөвлөе. Нэг хүний дэмжлэг буюу “Like”-аар нийгмийн сайн сайхны төлөөх аян цэнэглэгдэж буйг санаарай.
“Like” тэмдэг өргөж, гудамжаар алхах залуусын дэвшүүлж буй дараагийн санаа нь нийгмээ архинаас хамгаалах. Өнөөдөр та бидний хэн нэгэнд жилдээ 97 шил архи ногдож байна. Энэ бол 48.5 литр буюу гэр хороололд тэргээр ус зөөдөг савтай тэнцүү. Дэлхийн улс орнууд дахь архины дундаж хэрэглээнээс зургаа дахин их буюу нийгэм хэт живээд байна. Өнөөдөр бид архидах нь ирээдүйгээ архичин болгох сургалтаас ялгаагүй. Тиймээс архины эсрэг идэвхтэй тэмцэж, амьдралаа архинаас ангижруулсан олон мянган хүнийг дэмжиж, архинд “Үгүй” гэж хэлж байгаа бол “Like-д нэгдэцгээе”.
5
6
7
Мөн улс төрийн шийдвэр, тулгамдсан асуудлаа цэгцлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд ажилласан “Иргэний танхим”-д ч Like бэлэглэх нь зүйтэй. Улс орны жинхэнэ удирдагч нь иргэд байдаг боловч урьд нь сонгогдож гарсан улс төрчид л бие даан шийддэг байсан. Харин өнөөдөр цаг өөр болж, иргэний танхимууд нээгдэж, санал бодлын ундрага болсныг дэмжих хэрэгтэй. Улс төрийн удирдлагыг иргэдэд эргүүлэн авчирсан “Иргэний танхим”-д, иргэн таны оролцоонд Like.
Шинэ санал, санаачилгаар урьд нь эхэлчихсэн, одоо хэрэгжиж буй үйл ажиллагааг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх нь сайхан үр дүнд хүрэх чухал хүчин зүйл билээ. Тийм ч учраас нийгэм дэх хүрээгээ улам өргөжүүлж, үр өгөөжийг нь илүү нэмэгдүүлэх нь өнөөдрийн аяны гол чиглэл. Хотын гудамжийн хаа нэгтээ “Залуус аа, Like-д нэгдэцгээе” хэмээх уриа сонсож, тэмдэг өргөсөн цоглог залуус таарвал та дэмжээрэй. Хошин урлагийн “ТВ коктейль” хамтлагийн Өөскө, Цоомоо, Энхбаяр, Аюуш дөрөв энэхүү аяныг дэмжиж “Like”-д нэгдээд байна.
Твиттер, фэйсбүүк, юү-түүб зэрэг вэб сайтад үзсэн бичлэг, зураг, нийтлэлээ таалагдсанаа илэрхийлж Like дардаг. Харин нийгэмд чиглэсэн, хүн бүрийн сайхан амьдрал руу зорьсон дээрх таван үйл ажиллагааны аль нэг нь эсвэл бүгдээрээ таалагдсан бол юу хийхээ та мэдэх биз ээ.
Тэвэрт багтамгүй том мод НЭГ жижиг үрнээс ургадаг
Тэнгэр баганадсан цамхаг  АТГА шорооноос бүтдэг
Тэртээх холын аялал НЭГ алхмаар өртөөлдөг
Та бидний оролцоо НЭГ Like-аас эхэлнэ...
8
9
10
11


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (124.158.68.229)
    Элбэгээ хүү гарнаа гарна
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    songuuli bolohoor l ard tumniigee sanah ym daa gj busad ued en tagjgar ingj ard tumentei uulzlaa yu
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН 00 (202.9.47.132)
    БИД НЭГДЭЖ БАЙНА ШҮҮ
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zz (122.201.18.8)
    Balai shouchin baagii
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    16 цаг 30 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    16 цаг 47 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    17 цаг 38 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    19 цаг 26 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    19 цаг 30 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    20 цаг 16 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    20 цаг 22 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    20 цаг 54 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    21 цаг 12 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    21 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    22 цаг 7 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    22 цаг 18 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    22 цаг 29 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    23 цаг 31 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    23 цаг 49 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК