Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шийдвэрлэх 2-х үе

2013-6-14
0
ЖИРГЭХ
Яалт ч үгүй л бид энэ сарын хугацаанд улс төрөөр, сонгуулиар амьсгалхаас хойш цаг үеийн холбогдолтой мэдээлэлтэй хөлбөмбөгөө уяж арай олон хүн уншуулах үүднээс цагаа барж үзэл бодлоо хуваалцахыг зорилоо...
  amraaa  Яалт ч үгүй л бид энэ сарын хугацаанд улс төрөөр, сонгуулиар амьсгалхаас хойш цаг үеийн холбогдолтой мэдээлэлтэй хөлбөмбөгөө уяж арай олон хүн уншуулах үүднээс цагаа барж үзэл бодлоо хуваалцахыг зорилоо...
    Хөлбөмбөгийн фанатизм ба улс төрийнх нь өөр хоорондоо их адилхан шинж чанартай гэж сургадаг нь их сонирхолтой. Бид 1 галт тэрэгний хоёр талд суусан болхоор ойлгоход асуудал төвөг нэг их гарахгүй биз ээ. Адил шинж чанарууд нь 3 байх аж:


1.    Эзэн мэт сэтгэх
2.    Шүүмжлэл
3.    Маргаан
      Яалт ч үгүй л тийм биш гэж үү? Эхнээс нь явъя...

   Эзэн мэт сэтгэх:
Хөлбөмбөгийн фанатын сэтгэн бодох нь улс төрийн нам эвслийн гишүүд, фанатуудтай ижилхэн. Тэдний хэн ч бай хамаагүй өөрөө багийн эзэн, улс төрийн нам, эвслийн тэргүүн, улсын ерөнхийлөгч адил сэтгэн бодож төлөвлөх дуртай. Фанатын хувьд багийнх нь тамирчин бүр түүний тамирчин, багийн бодлого бүр түүнд хамаатай, ирээдүйн талаар байнга санаа зовж шийдвэр гаргана, зөв гарцыг хэлэлцэнэ, шүүмжилнэ. Ялгаа нь бодит байдал дээр өөрөө шийдвэр гаргагч биш л дээ. Сэтгэл зүрх, оюун ухаанаа уралдуулан байж хамаг хүч хөдөлмөрөө барна, эд эсээ мөхөөнө.
   Шүүмжлэл:
Багийн удирдлагуудын шийдвэр фанатуудын эрх ашигт нийцээд, тэд сэтгэл хангалуун байна гэдэг өдрийн од шиг л цөөн тохиолдол шүү дээ. Тэгхээр шүүмжлэгчийн сэтгэл зүй бол тэдэнтэй ямагт хамт байдаг. Тоглолтын тасалбар дандаа л үнэтэй санагддаг, сайн тамирчдыг нь зарчих гээд байдаг, бүгдийн сэтгэлд хүртэл тоглуулдаггүй, хүссэн тамирчдыг нь авч өгдөггүй г.м. асуудал барагдахгүй ээ. Хамгийн гол нь үр дүн. Нэг лигит 20 баг уралддаг бол нэг нь түрүүлээд бусад нь сэтгэл дундуур фанатуудын бай болох нь ээ.
   Маргаан:
Бас л биднийг хэлээд байгаа биз? Бид маргана, бүр зогсоо зайгүй шүү! Манай баг долоо хоногтоо үсрээд л хоёр тоглоно бусад өдөр нь бид юу хийдэг вэ? Багаа өмөөрдөг, маргадаг, хов чив ярьдаг, түүх сөхдөг, нэг нэгнийхээ шарыг хөдөлгөдөг. Би л хувьдаа “манай баг сайн байна, танайх  ч гэсэн сайн байна, гоё шүү тээ...” гэсэн яриаг хойр өөр баг дэмждэгнайзуудын хооронд өрнөж байгааг төсөөлөхгүй байна. Баг нь сайн ч бай муу ч бай өмөөрдөг л байхгүй юу. Чиний найзын баг сайн, бүр маш сайн байсан ч чамайг шүүмжилнэ, буруутгана, өөрийнхийгөө магтана. Энэ бол маргаангүй, хөдлөшгүй, мөнхийн сэдэв, аж байдал.  

Хөлбөмбөг болон фанат гэдэг 2 үгийг улс төрийн нам, гишүүн дэмжигчээр солиод уншихад л яг л байгаад байдаг, ялгагдах юм алга. Фанатизм өөрөө хүнийг нэг оруулхаараа гаргадаггүй, чамайг уусгадаг, татдаг, чамд нөлөөлдөг том хүчин зүйл мөн. Монголд фанатууд шинэ зуун гарснаас хойш гэнэт олширсон гэхэд болно. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Юуны түрүүнд 2002 оны ДАШТ Ази тивд зохиогдож маш олон хүн боломжын цагаар тоглолтуудыг үзэж шимтсэн. Аливаа зүйлд хязгаар, цаг хугацаа гэж бий, тэгвэл ДАШТ-ий дараа Английн ПЛ, Аваргуудын Лиги гээд хөлбөмбөгийн улирал зай завсаргүй үргэлжилдгээрээ үргэлжилж фанатуудын ДАШТ-ээр оргилсон сэтгэлийг барьсан. Монголчууд бидний хувьд Английн ПЛ нь хувьслийнхаа алтан үеэ эхлүүлж таараад сайхан боломж нэгдсэн. Юу вэ гэхээр 1989 оноос хойш шинэ менежмэнтээр маш зоригтой хөдөлсөн Английн ПЛ-ийн төсөл нь эрчээ авч олон улсыг байлдан дагуулаад нэгэнт эхэлжээ. Үүнд Роман Абрамович Лондонгийн Челсиг авч хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ эрин ирж байгааг харуулж өдгөө бидний мэдэх олон тэрбумтнуудыг хөлбөмбөгийн багтай болгох замыг нээж өөрөө анхдагч гэж нэр авсан, хувьсгал гаргасан гэхэд айхтар хэтрүүлсэн болохгүй биз ээ. Би өөрөө Челсигийн фанат биш ч гэлээ энэ багийг хөлбөмбөгийн түүхэнд өөрийн ул мөрөө, хувь нэмэрээ хэрхэн оруулсныг үгүйсгэхгүй. Шинэ түүх бичиж байгаа Абрамовичийн баг үнэхээр Английн ПЛ цаашлаад Ав. Лигийн өрсөлдөөнийг арай өөр түвшинд чирч ирсэн нь анхнандаа түүний зорилго байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л түүний үйлдэл Челсигийн хувьд түүхэндэх хамгийн амжилттай, алтан үеийг яалт ч үгүй эхлүүлсэн. Энэ их өрсөлдөөн, их мөнгөний зарцуулалт эцсийн үр дүндээ үзэгчдэд сайн чанартай “бараа” хүргэсэн. Одоо Английн ПЛ нь хамгийн олон үзэгчтэй, хамгийн баян, хамгийн сонирхолтой, хамгийн олон фанаттай Лиги болжээ. Хөлбөмбөгөөр дамжуулж Абрамовичийн нэр хүнд дэлхийн тавцанд болон юуны түрүүнд түүний эх оронд өссөн. Тэрээр багийн спортыг, Оросын хөлбөмбөгийн ирээдүйн төлөө ихийг хийсэн, ихийг гаргасан. Үр дүнд нь дэлхий нийтийн анхаарал Оросын хөлбөмбөгөөс холуур өнгөрөхөө больжээ. Чухам яагаад Челси гэдэг баг гэнэт олон сая фанатуудыг дагуулах болов? Тэдний арга барил, онцлог юу юм болоо?

-    Эхлээд тэд их зоригтой гарч ирсэн.
-    Шинээр гарч ирж буй ирээдүйтэй гэх тамирчдад мөнгө хайрлалгүй мөнгө цацсан.
-    Сайн баг бүрдүүлсэн
   Тэдний бүх юм л сонин байсан. Шинэ байсан. Сенсацитай байсан. Хамгийн сонирхолтой дасгалжуулагч байна уу? Тэгэлгүй яахав, “Онцгой нэгэн”. Шилдэг довтлогч байна уу? Африкаас гаралтай “Хар азарга” Дрогбаг санагтун. Английн шигшээн хамгаалалт, хагас хамгаалалтын гол цөм нь болсон тамирчид байна уу? Коул, Терри, Лемпард болно биз... Дээрээс нь Абрамович. Тийм ээ, мань эр чалт ч үгүй л ялгааг гаргаж байлаа. Тэр бол бусад багийн эзэд шиг нуугддаг, хоббиноосоо зугатаадаг нэгэн биш ээ. Тэр ямагт багтайгаа хамт байсан, ил тод! Түүний зорилго анхнаасаа тодорхой байсан. Челсийг дэлхийн хэмжээний баг болгох, Аваргуудын аварга болгох. Тэр зорилгодоо хүрсэн гэхдээ одоо түүний хувьд тоглолтын 2-р үе эхэлж байна. Үнэхээр Абрамовичийн чин зорилго нь Ав. Лиги байсан л бол тэрийгээ авчихсан хойно одоо дахиж томоор цэнэглэх хэрэг байв уу? Жозе Муриньогоор эхлүүлсэн түүний тоглолтын 1-р үе эрчтэй эхэлсэн алдаа оноо, ололт амжилтын аль аль нь байсан. Эцсийн үр дүндээ тэрээр эхлүүлсэн дуусгахаар Муриньог дахин заллаа. Тогтворжуулах!!! Челси шилдэг гэдгээ харуулсан одоо шилдгээрээ үлдэх асуудал байна. Муриньог эргүүлэн татах нь мэдээж амар байгаагүй нь ойлгомжтой. Хамгийн сүүлд Абрамович Португаль мэргэжилтнийг өөрөө хөөгөөд явуулсан. Одоо буулт хийж өөрөө түүнийг дуудаж байна. Ямар зорилготойг хэнд ч сөхөж тайлбарлах хэрэггүй биз ээ. Одоо шийдвэрлэх 2-р үе эхэллээ. Челси эхний үед дайрсан, дайрсан дахиад л дайрсан. Хүссэн гоолоо авсан. Одоо хамгаалалт хэрэгтэй. Арай гэж олсон тэр том нэр төрөө хамгаална гэдэг спортынхны хэллэгээр бол авснаасаа хамгаалах нь хэцүү гэдэг тэр шийдвэрлэх үеийг ирүүлээд байна. Хүссэн хүсээгүй Абрамовичийн Челси нэр хүндээ хамгаалах аянд мордоод эхэлсэн. Энэ үеийг давж байж тэд дэлхийн хэмжээний баг гэдгээ нотолно, Абра ажлаа гүйцээсэнд тооцож болно. Ав. Лигийн түүхэнд 1 түрүүлсэнх багууд их бий. Тэднээс тэр Цомынхоо нэр хүндийг хамгаалж чадсан нь цөөхөн. Яагаад гэвэл энэ тийм ч амар биш 2-рт цөөхөн хэдэн багт энэ нь заяагдсан юм аа. Хөлбөмбөг гэдэг бол багийн спорт, багийн ажил. Одоо дэлхийн хөлбөмбөгийг, Челсигийн түүхийг Монголруу буулгах гээд үзэе. Бидэнд нөөц бололцоо байна. Эхлүүлсэн зүйл ч байна. Одоо чухам үүнийхээ ард гарах, эхлүүлснээ дуусгах л үлдэж байна. Монголд багийн спортын хаан төрөл хөлбөмбөгийг мэдэхгүй, сонирхдоггүй хүн гэж бараг байх аа больжээ. Одоо бид өөрсдөөрөө, ирээдүйгээрээ бахархах, тэднийг зөв замд нь хөтлөн оруулах ажилд орох хэрэгтэй. Бид одоо Челси тэргүүтэй Европын, дэлхийн багуудыг биш өөрсдийнхөө багийг дэмжих, хөгжүүлэх цаг нь ирсэн. Ерөнхийлөгчийн санаачлагаар аймаг сумдыг ногоон талбайтай болгох хөтөлбөр нь Монголын хөлбөмбөгт шинэ хуудсыг бодит утгаар нь нээж байгаа том боломж гэж харж байна. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх, үргэжлүүлэх үлдлээ. Бид аймаг бүрт тоглох талбайтай, тэр талбайн эзэн багтай болчихвол сая л багийн спортын талаар, лигийн талаар, мэргэжлийн спортын талаар ярьж эхэлнэ гэсэн үг. Монголд багийн спорт хөгжинө, Монголчууд багаар ажиллаж сурна, чадна. Ингэж байж бид хамтын хүчээр ирээдүйг алсуур харж, томоор сэтгэж, ТОМ алхана.                             
   
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    13 цаг 29 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 46 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 37 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    16 цаг 25 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    16 цаг 29 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    17 цаг 15 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    17 цаг 21 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 54 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    18 цаг 11 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 46 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    19 цаг 6 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    19 цаг 17 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    19 цаг 28 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    20 цаг 30 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 48 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 58 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 58 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 29 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    22 цаг 32 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 37 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК