Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ний агуулахын газрыг луйвардаж авахаар санаархаж байна

2013-6-19
0
ЖИРГЭХ

      0b2c8869fd00f261bigМанай албан тушаалтнууд газрын наймаа хийхдээ тун гаршаад байгаа. Сүүлдээ бүр Засгийн газрын мэдлийн объект руу хүртэл ичгүүр сонжуургүй дайрч, энд тэндээс нь эмтлээд зарчихсан байхыг яана. Жишээ нь “Төр засгийн үйлчилгээний авто бааз”-ын газраас энд тэндээс нь өмлөж аваад зарчихсан болох нь тогтоогдоод байгаа. Энэ юу ч биш. Зарим пүүс, компанийн хувьчилж авсан объектын газрыг эрх мэдэлтэнүүд өөр компанид давхар зарж бөөн будлиан хутгаж орхисон байхыг яана. Жишээ нь “Гурван гол” компаний дуудлага худалдаагаар худалдаж авсан (хуучнаар "Үзэсгэлэн яармаг" УҮГазар) буюу “Сарны титэм”-ийн зарим газраас “Тавин лан” хэмээх компанид эмтлээд зарчихсан байх ажээ.

    Үүнээс болж 2007 оноос өнөөг хүртэл 19 удаа шүүх хурал болж, Нийслэлийн болон Улсын дээд шүүх асуудал нь тун доторхой хэрэг дээр мэдэн будилж, баахан бичиг цаас ийш тийш нь илгээсэн байх жишээтэй. Хэргийн байдлаас товч танилцуулбаас: Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 75 тоот, Төрийн өмчийн хорооны 1997 оны 116 тоот тогтоолоор нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсний дагуу 1997.06.11-ний өдрийн нийтийн дуудлага худалдаагаар “Үзэсгэлэн яармаг” Улсын үйлдвэрийн газар нь "Гурван гол" ХХК-д 603.100.000 төгрөгөөр зарагджээ. Улмаар 2000 онд өөрчлөн зохион байгуулагдаж, өнөөдрийн байдлаар зургаан гишүүнтэй "Сарны титэм үзэсгэлэн" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

   "Үзэсгэлэн яармаг" компани /УҮГ-ын хувьчлалын тухай танилцуулга, схем зураг, 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 41 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдриин Эд хөрөнгө хүлээлцсэн акт, 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00109 дугаар Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ зэрэгт зааснаар "Үзэсгэлэн яармаг" компанийн хувьчлагдах хөрөнгийн цогцолборт нийт 28 ширхэг обьект, үүний дотор 187.95 м2 агуулах, түүний гадна талын хашаа хамрагдан хувьчлагджээ. Гэтэл дээрх агуулахын барилгын өмчлөх эрх, түүний доорх газрын эзэмшил тус компанид шилжиж ирсэнгүй. Ингэж ирүүлээгүйн учир нь өөр компанид давхар зарах далд санаа агуулж байсан бололтой.  Жишээ нь дээрхи агуулахын газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07-р сарын 28-ны өдрийн 363 тоот "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1200 м2 газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг "Монгол Ньюс" ХХК-д тус компаний хувьчлагдсан хөрөнгийн цогцолборт хамрагдсан обьекттой давхардуулан олгож тун бүдүүн зүрх гаргасан байхыг яана. Давхардуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 тоот "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" захирамжийн "Монгол Нюс" ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч УДШ-ийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 115 тоот тогтоолоор агуулахын барилгын өмчлөх болон түүний доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулаагүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өмчлөх эрхээ баталгаажуулахаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт удаа дараа хандсан боловч өмчлөх эрхтэйг нотлох хангалттай баримтгүй, доорх газар эзэмшлийн асуудлыг шийдээгүй гэх мэт шалтаг шалтгаанаар баталгаажуулж өгсөнгүй. Иймд "Сарны титэм үзэсгэлэн" ХХК-ийг СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 187.95 м.кв талбай бүхий хуучнаар "Үзэсгэлэн яармаг"" УҮГазрын агуулахын барилгын өмчлөгчөөр тогтоож өгөхийг Сүхбаатар дүүргийн шүүхээс хүсчээ.

    Шүүхийн тогтоол яаж гарсаныг өгүүлбээс:  
“...Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 187,95 мкв талбай бүхий хуучнаар “Үзэсгэлэн яармаг” УҮГ-ын агуулахын барилгын өмчлөгч болохыг тогтоосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн хорооноос 335,795 төгрөгийг гаргуулж “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д олгосугай” хэмээжээ. Гэтэл “Тавин лан” компани энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдсан байх жишээтэй. Ингэснээр шүүхийнхэн болон газрын албаныхан авч ч болохгүй, хаяж ч болохгүй ацан шалаанд орж хэсэг тээнэгэлзэж байснаа “Тавин лан” компаний талд ашигтай шийдвэр гаргажээ. Энэ нь “Сарны титэм”-ийн хувьчилж авсан агуулахыг нураагаад газрыг нь “Тавин лан” компанид өгөх шийдвэр гаргажээ. Үүний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтанууд “Сарны титэм”-ийн тэртээ 1997 онд өндөр үнээр хувьчилж авсан агуулахыг нураахаар сандаргаж эхлээд байгаа юм байна. Жинхэнэ шударга бус явдал гэж үүнийг л хэлэх болов уу.
С.Болд




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.169.54.253)
    эрх мэдэлтээ хүмүүс нь дээрлэхдэг тийм нийгэм ь гэхдээ энгийн иргэд ч бас татвараа төлөөд явж л байдаг шүүх ер нь нөлөөлөхөө больж дээ мөнгөтэй хүний үгээр
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    12 цаг 55 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 12 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 3 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 51 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    15 цаг 55 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    16 цаг 41 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    16 цаг 47 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    17 цаг 37 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    18 цаг 32 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    18 цаг 43 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    18 цаг 54 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    19 цаг 56 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 24 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 24 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 55 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    21 цаг 58 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 3 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК