Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн тэмцлээр уул уурхайн компаниудыг дээрэмдэх үү?

2011-11-30
0
ЖИРГЭХ
   Цаагуур чинь төрийн өмчит уул уурхайн талбайгаас алдагдаж бөөн эрэл болж байна. Хэн авчихав, хэний захиалга байв гээд бөөн хардлага явж байх шиг байна шүү. Сонсох нь ээ төрийн өмчит “Шивээ-Овоо”-гийн ашиглалтын талбайгаас "Шинэ-Шивээ", "Адуун чулуу"-ны нүүрсний уурхайн талбайгаас "МАК", "Багануур"-ын нүүрсний уурхайн ашиглалтын талбайгаас "Алтай гоулд" компани авчихсан гэнэ.

-Төрийн өмчит уурхайнууд ашиглалтын талбайгаа алдаад дуусчээ-
   Цаагуур чинь төрийн өмчит уул уурхайн талбайгаас алдагдаж бөөн эрэл болж байна. Хэн авчихав, хэний захиалга байв гээд бөөн хардлага явж байх шиг байна шүү. Сонсох нь ээ төрийн өмчит “Шивээ-Овоо”-гийн ашиглалтын талбайгаас "Шинэ-Шивээ", "Адуун чулуу"-ны нүүрсний уурхайн талбайгаас "МАК", "Багануур"-ын нүүрсний уурхайн ашиглалтын талбайгаас "Алтай гоулд" компани авчихсан гэнэ.
   Эдгээр стратегийн орд бүхий газраас өмнө Эрдэнэтийн ашиглалтын талбайгаас нэр бүхий компани тууж Засгийн газар хүч хэрэглэн буцааж авсан. Хэдэн жилийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орд газраас "БЛТ", мХустайн төмөр" гэх мэт компаниуд авчихсан байв. “БЛТ", "Хустайн төмөр" компаниуд Сэлэнгэ аймгийн нутгаас төмрийн хүдэр олдворлож БНХАУ руу гаргаж байсан юм. Энэ үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболд хэвлэлээр "Монгол Улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордоос хулгай хийлээ" хэмээн сүр дуулиантай зарласан.
   Ингэсний хүчинд Хятадын хөрөнгө оруулалт бүхий хэд, хэдэн компаниудыг хөөн гаргаж эздийг нь шоронд хийж билээ. Төр Засаг ингэж компаниудад хүч чадлаа үзүүлсэн хэрэг. Харин одоо нэр бүхий компаниудад төр засаг хүчирхийлэл үйлдэх гэж байна. Тухайлбал "Шивээ-Овоо" хувьцаат компанийн алдагдсан газар нутгийг буцаах үйл ажиллагааг хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Засгийн газар хийх шинжтэй болов. Чухам "Шивээ-Овоо" компани орд газрынхаа 90 шахам хувиа ямар замаар алдсан юм бол. 1997 оны ашигт малтмалын хуулиар шаардлага хангасан өргөдөл гаргасан иргэнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог байсан.
   Энэ хуулийн дагуу бөх голдуу нөхдүүд өглөө эртлэн Геологи, уул уурхайн кадастрийн албанаас тусгай зөвшөөрөл авдаг байв. Тэр үед иргэн Н.Мөнх-Эрдэнэ Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн Шивээговь, Даланжаргалан сумдын нутагт хайгуулын зөвшөөрөл хүсчээ. ГУУКА түүний өргөдлийг хүлээн авч 2004 оны наймдугаар сарын 26-ны өдөр 1114 дүгээр шийдвэрээр 8294Х, 8296Х, 8297Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон гэнэ.
Мөн иргэн Б.Цэрэндолгорт ГУУКА-ны 1574 дүгээр шийдвэрээр 8829Х, 8830Х тоот хайгуулын зөвшөөрөл олгосон байгаа юм. Үүнээс гадна Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар дэмжсэн санал өгчээ. Хэсэг хугацааны дараа Н.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндолгор нар хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ "Шинэ-Шивээ" ХХК-д шилжүүлж бүртгүүлсэн байдаг юм билээ. "Хувьсгалын эхэн үе" гэдэг шиг хайгуулын лицензийг хэн хүссэнд нь олгодог байсан. Харин төрийн өмчит уурхайнууд хажуу хавирганд нь хэн газар авч байгааг тоосонгүй. Яагаад тоогоогүй вэ гэхээр өөрсдийн нь өмч биш учраас шахааны бизнесээ хийх гээд ухаан жолоогүй байсан биз.
   УИХ-аас 2006 онд ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт орж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн батлахаар болжээ. Тухайн үед "Шивээ-Овоо", "Адуунчулуун", "Багануур" гэх мэт төрийн өмчит уурхайнууд ашиглалтын талбайгаа шинэчлэн бүртгүүлсэнгүй. Харин нөгөө хувийн компаниуд тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлээд зогсохгүй улсын хөрөнгөөр ашиглалтын хайгуул хийсний төлбөрийг төлөөд эхэлсэн байна. “МАК” л гэхэд улсын хөрөнгөөр хайгуул хийсний төлбөрт хэдэн зуун сая төгрөг төлсөн байдаг юм билээ.
   Төрийн өмчит компаниуд гэнэт сэрсэн мэт "Стратегийн орд газраас авчихсан байна" хэмээн орь дуу тавьсан. Ердөө тавхан жилийн нөөцтэй үлдсэнээ сая л мэдэв. Тэгээд шүүхдэж гарлаа. Төсвийн хөрөнгө зарлагадан хувийн компаниудтай Дээд шүүх дээр очтол заргалдаад ялагдсан. Яагаад гэвэл хувийн хэвшлийнхэн нэг ч хууль зөрчөөгүйг Дээд шүүх тогтоосон. Үүнээс цааш хөх тэнгэр байгаа учраас нам зогсчээ. Тэгээд улс төрийн намуудын дэмжлэг авах гэж чармайж эхэлсэн. иШивээ-Овоо"-гийн асуудалд олны анхаарлыг татахын тулд огт хамааралгүй МАН-ын генсек У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэрийг хавчуулж үзлээ. Нэмэр алга.
   Сонгууль ойртож байгаа учраас "Соотон халтар”-ууд сортосхийж төрийн өмчийг "нийгэмчлэх" ажилд ханцуй шамлан орохоор шийдлээ. Яг ийм үйл ажиллагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт явагдсан. Тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Нацагдорж хүргэн, дүү нарын хамт Хүдэр, Баянгол, Хараа гэх мэт хэд хэдэн сумдын нутаг дамжсан хүдрийн ордыг 1997 оны хуулийн хүрээнд авчихсан байж. Тэгэнгүүт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зүгээс "БЛТ", "Хустай төмөр" компанийг татвар төлөөгүй гэх үндэслэлээр эрүү үүсгүүлэн хориулсан. Нийтдээ 12 тэрбум төгрөгийн хүдэр татваргүй ачуулсан хэмээн буруутгаад орд газраа буцаан авсан. Тэгэхдээ тавьсан төмөр зам, барилга байгууламжтай нь ил цагаан дээрэмдсэн.
   Сонирхуулахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захиалгаар иргэний хөдөлгөөний нөхдүүд "Хүнд даацын машинууд газрын хөрсийг эргүүлж байна" хэмээн жагсаж байв. Яг ийм аргаар "Эрдэнэт" үйлдвэр газар нутгаа эргүүлэн авсан түүх бий. Төрийн өмчит уул уурхайн компаниудын хөшүүн, хойрго байдлаас ийм асуудал гардаг аж. Алгын чинээ цаасыг сунгуулчихгүй байсаар хамаг байдаг газраа алдчихсан юм. Зарим нэг уурхайн удирдлага ашиглалтын талбайгаа өөрсдөө зарчихсан мэдээлэл байдаг. Нөгөө талаараа дээрх уурхайнууд ямар ч зорилт, төлөвлөлт үгүй явсан нь харагддаг юм. Зорилт, төлөвлөлтөө арав, хорин жилээр хийдэг төрийн өмчит компани байсан бол "МАК" мэтийн уурхайнуудыг дор нь бариад авах байлаа.
   "Багануур" хувьцаат компанийн ашиглалтын газраас "Алтай гоулд" компани авчихсан. Хоёр шатны шүүхээр явсаны эцэст "Багануур"-ын уурхайн удирдлага "Алтай гоулд" компанид эвлэрэх санал тавьсан. Тэгсэн хэрнээ л УИХ-ын гишүүдийг үзэхээрээ "Улс төрийн дэмжлэгтэй компани ашиглалтын талбайг минь авчихсан" гэж ёс мэт үглэнэ. Уг нь манай ашиглалтын талбай гээд пайз ч болохнээ хатгачихсан байсан сан бол асуудал ингэж хүндрэхгүй байв.
   "Таван толгой" орд ч гэсэн газар нутгаасаа алдсаан. Тэр нь "Дайцүки" компани. Бас заргалдаад явж байна. Япончуудын хөрөнгө оруулалттай тэрхүү компани Засгийн газарт мянган айлын орон сууц барьж өгье гэж байна. Авлигадах гэж байгаагийн хэлбэр юм болов уу даа. Үүнээс гадна Хөвсгөлийн фосфоритын ордод ч гэсэн ийм асуудал бий. Иргэд, аж ахуйн нэгж орд газраас хулгайлаагүй. Хуулийн хүрээнд л ашиг орлого олох зорилготойгоор "мэдсэн ч мэдээгүй" царай гаргаад дайрсан болов уу. Төр засаг орд газартаа хайхрамжгүй хандсан уул уурхайн компаниудтай хариуцлага тооцохын оронд улс төрийн тэмцлээр дэмжиж эхлэв. "Багануур", "Шивээ-Овоо", "Адуунчулуун" гэх мэт уурхайнууд мянга шүүхдээд нэмэргүй учраас нэр бүхий компаниудтай харилцан тохирсны үндсэн дээр орд газраа буцаан авах гарц байгаа юм билээ.
   Үүнээс гадна төрийн өмчит уурхайнуудыг хувьчлах жагсаалт гарсан. Тус уурхайг сонирхож буй бүлэглэлүүд томоохон нөөцтэйгээр авахыг хүсч байгаа юм. Тийм учраас олон жилийн дараагаар төрийн өмчит уурхайнуудын алдагдсан газар нутагт санаа тавиад эхэлсэн сураг байгаа юм. Эцэст хэлэхэд Засгийн газар хот суурин болтлоо өргөжсөн уурхайнуудын алдагдсан талбайг яаж буцааж авах нь тодорхойгүй байна.
Т.Цогт-Эрдэнэ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    11 цаг 48 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    14 цаг 31 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    14 цаг 59 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    15 цаг 5 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    15 цаг 20 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    15 цаг 29 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    15 цаг 36 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    15 цаг 50 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК