Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Энэ жилийн хувьд 512 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга, МУГТ, Даян аварга Г.Өсөхбаяр, Баруун талын тэргүүн магнайд Увс аймгийн Наранбулаг сумын харъяат МУ-ын Ардын багш, МУГТ Б.Балжинням нар дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээнээ гарч ирсэн билээ.
Баяр наадмын барилдааны хоёрын даваа хөтөлбөр ёсоор өнөөдөр 15.20 цагт эхэлнэ. Харин гурвын даваа маргааш эхлэх бөгөөд орой есийн даваагаар өндөрлөж наадамчин олны хүсэн хүлээдэг үзүүр, түрүүний бөх тодрох юм.
Д.Идэр






















































