Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Энэ даваанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбөт тэргүүтэй 16 бөх уран мэхийг уралдуулан барилдах юм. Үүнээс найман улсын начин цолтон улсын харцага цолны төлөө барилдана. Ингээд зургаагийн даваанд бөхчүүдийн ам авсан байдлыг толилуулъя.1. Г.Өсөхбаяр даян.ав - Н.Түвшинбаяр а.а - улсын харцага цолны болзол хангав
2. С.Мөнхбат у.ав - Т.Баасанхүү а.а
3. Х.Мөнхбаатар у.а - А.Цацабшир у.х
4. Г.Эрхэмбаяр у.а - Б.Сайнбаяр у.з
5. Т.Санчир у.з - Э.Оюунболд а.а - улсын харцага цолны болзол хангав
6. Ч.Санжаадамба у.з - Б.Батмөнх у.н - улсын харцага цолны болзол хангав
7. Э.Энхбат у.н - Б.Гончигдамба у.н
8. Н.Батсуурь а.а - Л.Цэрэнтогтох а.а - Н.Батсуурь улсын харцага цолны болзол хангав






















































