Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн хамгийн тааламжгүй арван ундаа

2013-7-14
0
ЖИРГЭХ
    Өнөөдөр хүн төрөлхтөн согтууруулах болон бусад төрлийн тоолж баршгүй ундаа үйлдвэрлэдэг болжээ.  Зарим нэг эвгүй амттай ундааг амсаж үзэхэд ямар зорилготой бэлддэг болохыг ойлгоход ч хэцүү байдаг. Доор өгүүлэх ундаа магадгүй зарим нэг хүмүүст таалагдаж болох ч олонх нь амсаж үзэхээс ч татгалзана. Ингээд уншигчиддаа манай гарагийн хамгийн муухай амттай ундаануудыг сонирхуулъя.
    Өнөөдөр хүн төрөлхтөн согтууруулах болон бусад төрлийн тоолж баршгүй ундаа үйлдвэрлэдэг болжээ.  Зарим нэг эвгүй амттай ундааг амсаж үзэхэд ямар зорилготой бэлддэг болохыг ойлгоход ч хэцүү байдаг. Доор өгүүлэх ундаа магадгүй зарим нэг хүмүүст таалагдаж болох ч олонх нь амсаж үзэхээс ч татгалзана. Ингээд уншигчиддаа манай гарагийн хамгийн муухай амттай ундаануудыг сонирхуулъя.

1
Могойн цус- Зөвхөн цус сорогчид л цусанд дуртай байдаггүй бололтой. Жинхэнэ байгалийн цэвэр, шинэхэн могойн цусыг Ява арлынхан танд санал болгоно. Тэнд могойн цусыг тансаг зоогийн тоонд оруулдаг ажээ. Дашрамд сонирхуулахад энэ муухай ундаа манай гарагийн хамгийн аймшигтай, хачирхалтай хоол ундны жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Харин сэргэлэн жуулчид хатуу архийг могойн цусаар шингэлж уудаг гэнэ. Энэ ундааг уух нь ямар хэрэгтэй вэ? Могойн цус эрчүүдэд хүч тэнхээ өгдөг гэж нутгийн оршин суугчид нотолдог ажээ.

1
Kopi Luwak- Энэ бол дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог кофены төрөл юм. Хачирхалтай нь энэ ундааг амьтаны өтгөнөөр хийдэг гэвэл та итгэх үү? Индонезийн мусанг гэдэг амьтан кофены үр идэх дуртай гэнэ. Энэ амьтдын гэдсэн дэх хоол хангалттай сайн боловсрогддогүй ч онцгой ферментээр баяжигддаг ажээ. Амьтаны өтгөнөөр хийсэн  кофе онцгой үнэр, амттай болдог байна. Гал тогоонд тань ирэхээсээ өмнө энэ кофе хаана байсныг бодохгүй байсан нь дээр биз ээ.

1
Хулганатай дарс- Магадгүй энэ удаа зөвхөн Зүүн Өмнөд Азиас авчирч болох хамгийн ихээр гайхшруулах бэлэг болох биз. Түүнийг харахад европчуудын хэний ч гэсэн бөөлжис зутгамаар. Учир нь Солонгос, Хятадад цагаан будааны дарсаа хоёр, гурван настай хулгануудаар хандалдаг уламжлалтай гэнэ. Цагаан будааны дарсанд хөвөх бяцхан хулгануудын цогцсууд яг л музейн үзмэр шиг. Гэхдээ сэтгэлээ барьж чаддаггүй хүмүүс түүнийг сонирхох хэрэггүй. Тэдгээр цогцос хүний архинд тэмүүлэх хүслийг амьдралынх нь турш үгүй хийх чадвартай.

1

Кола-йогурт- Саяхан худалдаанд шинэ бүтээгдэхүүн гарсан нь йогуртны амттай “Кола” юм. Хольж болохгүй зүйлийг япончууд хольж чаджээ. Усыг сүүгээр шингэлсэн хөөсөрхөг ундаа сэтгэлээ барьж чаддагүй хүмүүст зориулагдаагүй юм. Япончуудаас асуухад үүнийг уух ямар хэрэгтэй вэ? Амтны тухайд бол бидний ярьдгаар маргахын ч хэрэггүй. Цааш хийгээд байвал хийх зүйл байна, жишээлбэл, ногоотой шөл, овъёсны агшаамалтай төстэй амттай кола ундааг хараахан хийгээгүй байгаа.
 
1
Cynar- Эхүүн гашуун-чихэрлэг амттай, бохир угаадсын үнэр ханхалсан саарал-ногоон өнгийн итали ликер Цинарыг зөвхөн хурц амттанд дурлагсад л ууж чадах байх. Энэ ундааны найрлагад хэдэн арав гаруй төрлийн өвс ордог бөгөөд артишок гэдэг эмийн ургамлаар хандалдаг ажээ. Хэрвээ та энэ булингартсан хачин шингэнийг амсаж үзэхээр зориглосон бол түүнийг хоол идэхийнхээ өмнө мөсөөр шингэлж, гахайн махан хиамаар даруулж уугаарай.

1
 Jagermeister- Гашуун ликёр-битерийн герман төрөл болох энэ ундааны амтны талаар хүмүүс ч  маргадаггүй ч түүний хэрэглээний талаар янз бүрийн бодолтой байдаг. Зарим нь түүнийг хоолны дуршилыг маш сайн төрүүлдэг гэж үздэг бол бусад нь чихүүдэс төрүүлэм амтыг дурсдаг байна. “Jagermeister”-ийн найрлагад 50 гаруй төрлийн ургамал ордог бөгөөд түүний эвгүй амтыг лакриц гэдэг эмийн ургамал гаргадаг гэнэ. Энэ ундааг эхэндээ хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжруулдаг эмийн зориулалтаар хийж байжээ.

1
Unicum- Унгараас хэн нэгэнд зориулж авчрах хамгийн гайхалтай бэлэгт тооцогддог энэ ликёрийг 40 гаруй төрлийн ургамал орсон нууц жороор хийдэг бөгөөд улаан өнгөн дээр алтан шаргал загалмайгаар чимсэн ногоовтор өнгөтэй дугираг шилэнд савладаг ажээ. Түүний гоёмсог шил нь анхаарал татах боловч уухын аргагүй амттай. Та түүгээр коктейл амталж болох ч энэ ундааны “эмийн” амт нь бүх зүйлийг баллана.

1
Chicha- Латин Америкийн чича бүр инкийн үеэс алдартай. Гадаадынхан түүнийг ашигтай бодисоор баялаг гэж хүлээж авахад хэцүү. Гэгээлэг сүрлэн өнгөтэй булингартсан энэ шингэнийг ихэвчлэн маиса эсвэл маниокигоор хийдэг байна. Гэхдээ зарим бүс нутагт буудай эсвэл жимсээр эсгэсэн ундаа гэж нэрлэдэг ажээ. Түүний амт нь олон хүнд таалагддагүй хүчтэй исгэлэн амтыг үлдээдэг маш ихээр өтгөрүүлсэн алимны сидрийг санагдуулна. Гэхдээ та амьдралдаа хэзээ ч чича уухгүй гэж битгий ам алдаарай!  “Чича морадаг” уугаад үзээрэй. Эрдэнэ шишийг хан боргоцойн хальс, шанц, лиш цэцэгтэй хамт чанаж гаргаж авдаг ундаа юм. Түүнийг эсгэдэггүй харин чихэр, нимбэгтэй хольж хутгадаг. Амт нь танд сайхан санагдаж магадгүй.

1
Квас- “Халуун өдөр хүйтэн квас залгилахаас сайхан зүйл байдаг билүү” гэж бидний олонх нь боддог. Гэхдээ гадаадынхан энэ ундааг жигшмээр амттай ундааны тоонд оруулдаг бөгөөд яагаад ч юм хүйтэн квас гэж нэрлэдэг муухай, исгэлэн амттай ундаагаа оросууд яагаад барууны хүмүүст уулгахыг хүсдэг юм болоо гэсэн квасны талаарх таагүй сэтгэгдлүүдтэй та интернэтэд тааралдаж магадгүй.

1
Цайны мөөг - kombucha- Гурван литрийн шилтэй аймшигтай нялцгансан цайны мөөгийг Зөвлөлтийн үед хоёр айлын нэг нь цонхон дээр тавьчихсан байдаг байсныг олон хүн санаж байгаа. Оросууд нялцганасан тэр муухай юмыг шилнээс нь гаргаж угаан үелүүлж тавьсаныхаа дараа бүх танилууд руугаа утасдаж, авахыг санал болгодог  байв. Ердийн цай 2-3 өдөрт хачирхалтай исгэлэн шингэн болж хувирдаг бөгөөд зарим эмч маш ашигтай гэж үздэг байжээ. Харин Барууны ундаа үйлдвэрлэгч овсгоотой хүмүүс цайны мөөгөөр мөнгө олохоор шийджээ. Тэгээд цайнаас "Kombucha" гэдэг ундаа гаргаж авах болсон байна. Гоёмсог шошготой ердийн хуванцар шилэнд савласан цай эрүүл ундааны маш чухал төрөлд тооцогдох болжээ. Түүнийг хүмүүс цайны мөөгөөр хийсэн гэж мэдэлгүй уучихдаг аж.
Д.Идэр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Халз барилдаанд жүдоч Д.Төмөрхүлэг ялжээ
Фото: Дэлхий дээрх хамгийн нууцлаг 7 гүүр
Амрах агшин: Ертөнцийн сонин хачин гэрэл зургийн цуглуулга
Интернэт дэх хамгийн олон үзэгчтэй зургууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    9 цаг 40 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    9 цаг 58 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    10 цаг 48 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    12 цаг 37 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    12 цаг 41 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    13 цаг 27 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    13 цаг 33 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    14 цаг 5 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    14 цаг 22 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    14 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    15 цаг 17 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    15 цаг 29 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    15 цаг 39 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    16 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    16 цаг 59 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    18 цаг 9 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    18 цаг 10 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 40 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    18 цаг 43 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    18 цаг 48 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК