Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ онд заавал шийдвэрлэх ёстой Монголын эдийн засгийн гурван асуудал

2013-8-08
0
ЖИРГЭХ
Монгол Улсын экспортлогч бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Түүнээс гарсан ашиг болон ирээдүйд ирэх орлогыг аль эрт зарцуулсаар ирсэн Монгол улсын өнөөгийн хөгжил дэлхийн эдийн засгийн багахан хөдөлгөөнөөс хамаарч байна. Ази тивд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа хэдий ч олон улсын анхаарлыг татаж буй монголд асуудал бэрхшээл олон гарч байна. Энэ онд багтаан монголчуудын заавал шийдвэрлэх ёстой гурван асуудлыг эдийн засагчид нэрлэснийг хүргэж байна.
Mongolia-Parliament-Building    Монгол Улсын экспортлогч бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Түүнээс гарсан ашиг болон ирээдүйд ирэх орлогыг аль эрт зарцуулсаар ирсэн Монгол улсын өнөөгийн хөгжил дэлхийн эдийн засгийн багахан хөдөлгөөнөөс хамаарч байна. Ази тивд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа хэдий ч олон улсын анхаарлыг татаж буй монголд асуудал бэрхшээл олон гарч байна. Энэ онд багтаан монголчуудын заавал шийдвэрлэх ёстой гурван асуудлыг эдийн засагчид нэрлэснийг хүргэж байна.

Хууль эрх зүйн тогтвортой байдал

Гадаадын хөрөнгө оруулалтаар амьдралаа зогоож буй Монгол Улс руу чиглэсэн мөнгөний урсгал улам багасч байна. Шаардлагатай хуулиа шинэчлэн батлахын сацуу хууль эрх зүйн тогтвортой байдал ихээхэн анхаарал татаж буй юм. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийг төрийн дээд байгууллагын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдэг нь хөрөнгө оруулагчдыг ихээр “айлгадаг” юм. Улс орны хөгжил, нэгдсэн бодлогоос илүү нам эвслийн талцал, бизнес, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг илүүд тавьж буй нь хамгийн том саад болж байна. Түүнчлэн өнөөдөр байгуулсан гэрээ, зөвшөөрөл, үйл ажиллагааг дараагийн эрх баригч үгүйсгэх магадлал нь гадаадынхныг үргээдэг.

Хууль эрх зүйн тогтвортой байдал нь тухайн хөрөнгө оруулагч удаан хугацааны турш анх тохирсон ёсоор ашиг хүртэж, үйл ажиллаагаагаа үргэлжлүүлэх баталгаа болдог. 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гададын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар жижиг хөрөнгө оруулалт 30 орчим хувиар буурсан байдаг. Өөрөөр хэлбэл 30 сая ам.доллар хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалтын 30 хувь нь хуулийн өөрчлөлт, тодорхой бус байдлаас хамаарч буцаад гарчээ. Юм бүхэн багаас эхэлдгийг “Мянган бээрийн аялал ч нэг алхмаас эхэлнэ” гэх мэргэн үг онож тодорхойлсон байдаг. Хөрөнгө оруулалтад ч энэ л зарчим мөрдөгдөнө. Жижиг хөрөнгө оруулалт хэсэг хугацаанд үргэлжлээд дундаж давхаргынх болдог. Дундаж нь удаан хэрэгжсэний дараа томоохон хөрөнгө оруулалт болж өргөждөг аж. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар хагаст жижиг хэмжээний хөрөнгө оруулалт 30 хувь буурсан нь 2013 онд ч үргэлжилжээ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд дундаж буюу 30-190 сая ам.долларын хөрөнгө оруулалт 22 хувиар буурсан байна. Харин томоохонд тооцогдох 190 сая ам.доллараас илүү хэмжээтэй хөрөнгө оруулалт шинээр нэг ч орж ирээгүйг эдийн засагчид онцоллоо. Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, тогтворгүй байдлын хор нөлөө энэ.

Уул уурхайн салбараас хараат бус байх нь

Ашигт малтмалын олон улсын зах зээлээс хамаарч улс орны эдийн засаг ойр ойрхон савладаг байдал удаан үргэлжлэх ёсгүй. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж энэ салбараас хараат бус болгох нь тун чухал. Жишээлбэл, зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү, мэдээлэл шуудан, хүнсний үйлдвэрлэл гэхчлэн олон нийтэд чиглэсэн зах зээлд хөрөнгө оруулалт татах шаардлага бий. Үүнийг мөн л хуулиар зохицуулж, эрх зүйн орчинд шинэтгэн тусгахыг судлаачид зөвлөдөг.

Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгардаг 10 бэрхшээлийг Засгийн газрын хүнд суртал, ажиллах хүчний боловсролын төвшин, авлига хээл хахууль болон дэд бүтцийн салбарын ажиллагаа тус тус тэргүүлжээ. Түүний араас гадаад валютын зохицуулалт, татварын систем, инфляц, монголчуудын хөдөлмөрийн ёс зүй, санхүүжилтийн арга зам, бодлогын тогтворгүй байдлыг хөрөнгө оруулагч нар дурдсан байна. Олон улсын хэмжээнд монголчууд хөрөнгө оруулалтын хамгаалалтаар хойгуур жагсдаг бол хил нэвтрэх, дэд бүтцийн чадамжаар 188 дугаар байрт орсон гэх сүүлийн үеийн мэдээлэл гарчээ.

Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүн Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар уг салбарт стратегийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй юм. Уг төлөвлөгөөнд дээр дурдсан хүндрэл, бэрхшээл бүгд орсноос гадна эдийн засгаа төрөлжүүлэх, боловсон хүчний ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалд хөрөнгө оруулалт татах, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес сэдлийг дэмжих зэрэг санал тусгажээ. Гагцхүү ажил хэрэг хэрхэн өрнөж байгааг тайлагнах нь хамгийн чухал юм.

Оюу толгойн асуудал

Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл хүслээ гэх нэрээр Оюу толгойн үргэлжлэл зогссон. Хэдийгээр олборлолт, экспорт эхэлсэн ч Оюу толгойн баялагт хүрээгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тодруулбал, төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалт нь төслөөс гарах ашгийн 70-80 хувийг бүрдүүлдэг гэнэ. Нийт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлбэл 2013 онд амжиж ойролцоогоор нэг тэрбум ам.доллар нь ороод ирэх боломжтой аж. Гадаадын хөрөнгө оруулагчид зайгаа барьж, алсаас харж суугаа энэ үед зах зээлд валютын нийлүүлэлт нэн шаардлагатай. Үнэндээ Оюу толгойн нэгдүгээр үе дэх явцын хөрөнгө оруулалт нь 2013 оны эхний хагас жилийн гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж ирсэн тухай хэлэх хүн цөөнгүй. Тэгвэл 2013 оны төгсгөл үеийг ч мөн Оюу толгой төсөл, “Рио Тинто” компани эрсдэлгүй авч гарах боломжтой юм. Маш их мөнгө тараасны дараахан, 2012 онд эдийн засаг “газардах” шахсан. Гэвч 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, дотоодод эргэлдүүлснээр аюулаас аврагдсан гэнэ. Харин энэ жилийн аврал нь Оюу толгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт. Дээр өгүүлсэнчлэн хууль, эрхзүй, журам, заалтад холбогдох өөрчлөлт оруулах ажилд Оюу толгойн хамтын ажиллагааны гэрээ ч зүй ёсоор багтана.

Нэг алхаад гацаа үүсгэдэг зүйлийг нэг мөр шийдэх, үүний хажуугаар аль аль талдаа хохиролгүйгээр тохироход улс төрч, эдийн засагчид ухаанаа уралдуулах ёстой. Эс бөгөөс Монгол орны эдийн засгийн багагүй хэсгийг хамаатуулж буй Оюу толгой төсөл хямрал, хүндрэл үүсгэдэг “зовиур” болж хувирах нь. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Хамтран ажиллая, харилцан ашигтай байя” гэдгээ илэрхийлсэн нь үүнийг эерэгээр, түргэн шийдвэрлэх шинжийг илэрхийлж, горьдлого төрүүлээд байгаа юм. Юутай ч, парламент, Засгийн газраас Оюу толгойтой холбогдуулан баримтлах нэн түрүүний асуудал нь хөрөнгө оруулалтын зөвшөөрөл, удаах нь дахиж ийм түгжрэл үүсгэхгүйн тулд алдааг арилгах явдал.

Эдгээр асуудал бэрхшээлийг түргэн шийдвэрлэх нь 2013 оны эцсээр эдийн засаг хүндрэхээс хамгаалах арга зам юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Mr Gerard (87.249.132.156)
    Сайн байна уу! Танд зээл хэрэгтэй юу? Би бүртгэлтэй, найдвартай зээлдэгч. Бид санхүүгийн хүндрэлтэй хүмүүст, сургуулийн төлбөрөө төлөх гэж байгаа хүмүүст, машин худалдаж авах эсвэл тэнд хувийн бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст, гэрээт байгууллагууд болон төрийн байгууллагуудад 5,000 еврогоос 500,000,000 еврог санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл зээлийн өргөдлийн маягтыг авах бол бидэнтэй имэйлээр холбогдоно уу: (gerard.breinloans@yahoo.com) Менежмент. WhatsApp +1-807-500-3021 Speedy кредиттэй яг одоо холбоо бариарай !!!
    2025 оны 07 сарын 28 | Хариулах
  • thompson.loanservice@gmail.com (105.112.39.63)
    Сайн уу ! Та хууль ёсны, хурдан зээл авах шаардлагатай юу? Одоохондоо өргөж, мөнгөө яаралтай авах! 5000-аас 50 сая хүртэлх албан тушаал Дахин төлөхийн тулд 1-30 жилийн хоорондохыг сонгоно уу. Зээлийн уян хатан нөхцөл. Эдгээр бүх зүйлүүдээс гадна бидэнтэй холбоо барина уу. Бүрэн нэр .......... Утасны дугаар....... Сарын орлого ............. Улс ............................... Зээлийн зорилго ........... Шаардлагатай хэмжээ ................. Зээлийн төлөв ............ Үргэлжлэх хугацаа ........................... И-мэйлээр холбоо бариарай thompson.loanservicegmail.com Удирдлага. Кредиттэй холбогдож одоо !!!
    2017 оны 09 сарын 24 | Хариулах

  • мөнхөө (92.126.152.30)
    баярлалаа
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    6 цаг 40 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    6 цаг 57 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    7 цаг 48 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    9 цаг 36 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    9 цаг 40 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    10 цаг 27 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    10 цаг 32 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    11 цаг 5 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    11 цаг 22 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    11 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    12 цаг 17 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    12 цаг 29 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    12 цаг 39 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    13 цаг 41 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    13 цаг 59 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    15 цаг 9 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    15 цаг 10 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 40 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    15 цаг 43 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 48 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК