Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид ДЭМБ-ын Ерөнхий захирал бараалхав

2013-8-14
0
ЖИРГЭХ

zzjijig    Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Түүнтэй хамт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар бараалхлаа.

Хатагтай Маргарет Чан Монгол Улсад анх удаа айлчилж, айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хэлж Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ЭМЯ-ны удирдлагуудтай уулзаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа уулзалтын үеэр дурдлаа.

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт ажиллах үеэрээ ДЭМБ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой, улсынхаа хэмжээнд загвар болохуйц үйл ажиллагаатай болохоор зорьж буй эмнэлэг гэдгийг үзэж мэдсэн гэв. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа, энэ өсөлтийг хүн амынхаа эрүүл мэндэд чиглүүлэн ажиллах нь чухал гэдгийг хатагтай Маргарет Чан мөн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан айлчлалынхаа үеэр Монгол Улсын Төрийн тэргүүнд бараалхаж буйд нь талархаж буйгаа хэллээ. Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж улс орныхоо онцлогт тохируулсан үндэсний хөтөлбөрүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирснийг мөн дурдсан юм. Монгол Улс нь 2009 оны сүүлээр дэгдсэн томуугийн А хүрээний Н1N1 цар тахлын эсрэг вакциныг ДЭМБ-ын шугамаар хүлээн авсан анхны орнуудын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар хүнийг өвдсөн хойно нь бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх стратегийг барин ажиллаж байгаа талаар танилцуулав. Хатагтай Маргарет Чан Монгол Улс хэдийгээр хүн ам цөөтэй жижиг улс боловч амжилттай хөгжиж дэвшиж, тэр хэрээр хүн амын эрүүл мэндэд ч ахиц гарч байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДЭМБ-ын Тамхины суурь конвенц нь олон улсын хэмжээнд тамхины хяналтыг сайжруулах, тамхи татах үзэгдлийг бууруулахад ихээхэн үр ашигтай механизм болж буйг дурдаад Монгол Улсад энэ жилээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж, ард иргэдийн зүгээс хуулийг сайшаан хүлээж авч, сайн хэрэгжүүлж, хуулиа мөрдөж байгааг тэмдэглэж байв. Мөн архины хор уршигтай тэмцэх, архидалтын эсрэг үйл ажиллагааг монголчууд өрнүүлж буйг дурдлаа. Дэлхийн бусад олон орны нэгэн адилаар Монгол Улсад ч архитай холбоотой сөрөг асуудлууд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч архины хэрэглээг хянах тухай санаачилга дэвшүүлэн архины эсрэг аяныг орон даяар өрнүүлээд байгаад хатагтай Маргарет Чан талархал илэрхийлж байв.

Мөн ДЭМБ-ын гишүүн орнуудын дунд нэгдсэн нэг ойлголт бий болгох замаар архины хортой хэрэглээний хяналтын конвенц боловсруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар ажиллахаар төлөвлөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДЭМБ-ын Ерөнхий захиралд мэдэгдэж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Дээр дурдсан чиглэлүүдэд тулгуурлан ДЭМБ-ын экспертүүдийн оролцоотой үндэсний хэмжээний зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг дурдсан юм. Мөн хүн амын эрүүл мэндэд анхаарч Засгийн газрын бүтцэд Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулан спорт хариуцсан яамтай болсныг дурдав. ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан Монгол Улс архины хор, аюулын эсрэг тэмцэж, Тамхины хяналтын хуультай болсныг сайшааж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө гэхэд Монгол Улсад архины188 үйлдвэр ажиллаж байсан бол одоо энэ тоо үлэмж буурч, олон тооны үйлдвэрийг хаасан, тэр хэрээр архины хэрэглээ буурч байгааг онцолж, үүнийг сонссон хатагтай Маргарет Чан үнэхээр гайхамшигтай үр дүн гарсан байна хэмээн талархаж байлаа гэж ЭМЯ-аас мэдээллээ.
zzjijigzzjijigzzjijigzzjijig
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    5 цаг 58 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    6 цаг 15 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    7 цаг 6 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    8 цаг 54 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    8 цаг 58 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    9 цаг 44 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    9 цаг 50 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    10 цаг 23 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    10 цаг 40 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    11 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    11 цаг 35 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    11 цаг 46 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    11 цаг 57 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    12 цаг 59 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    13 цаг 17 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    14 цаг 27 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    14 цаг 27 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 58 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    15 цаг 1 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 6 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК