10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд "Бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг танилцуулах" уулзалт зөвлөгөөн болно. 11.00 цагт ҮХААЯ-нд Монгол Германы хамтарсан загвар аж ахуйн арга хэмжээ болно. Үргэлжлүүлэн сурагчдын дүрэмт хувцасны ажлын явцыг танилцуулна.
11.00 цагт The Blue Sky зочид буудлын хурлын танхимд “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлт болно. Уг арга хэмжээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан болон албаны бусад хүмүүс оролцоно.
15.00 цагт МАН-ын залуусын "Шинэчилье" хөдөлгөөнийхөн мэдээлэл хийнэ.






















































