Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын урлагт алгуурхнаар өгсөж буй жүжигчин Н.Ялалтын фото түүх

2013-8-28
0
ЖИРГЭХ
Жүжигчин Н.Ялалт Монголын урлагт аажмаар өгсөж явна. Тэр тийм ч тод гялалзаагүй. Гэхдээ түүнийг бүх найруулагч кинондоо тоглуулдаг. Бас үзэгчид түүнд хайртай. Гурван эхнэр солиод амжсан хэмээн шар хэвлэлээр бичүүлдэг Н.Ялалтын амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.

Жүжигчин Н.Ялалт Монголын урлагт алгуурхан өгсөж явна. Тэр тийм ч тод гялалзаагүй. Гэхдээ түүнийг бүхий л найруулагч кинондоо тоглуулдаг. Бас үзэгчид түүнд хайртай. Урлагийнхан дундаа "Агаа", "Бясаа" хэмээн хочлуулдаг жүжигчин Н.Ялалтын амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.

zlglm
Бага нас. Налайхын унаган хүү Н. Ялалт багадаа шинэ жил, сургуулиудын хоорондын урлагийн үзлэг, уралдаанд идэвхтэй оролцдог хүүхэд байв. Түүний удамд жүжигчин хүн байгаагүй гэдэг. Харин ээжийнх нь өвөө уртын дуу их сайхан дуулдаг хүн байжээ.

5ce2be9925260c16big

Оюутан нас. СУИС-ийн кино драмын 2-р курсын оюутнууд. 1996 онд залуус ингэж л хувцасладаг байж. Н.Ялалт насаа хэлэх дургүй бөгөөд 1977 онд төрсөн жүжигчин Б.Эрдэнэбилэгтэй нэг анги гэдгээр нь хөөгөөд насыг нь олж болох юм.

4fe179050aa7f248big

Арай өндөр. Жүжигчин Эби, Ялалт, Навчаа, Амараа нар. Мөн ч залуухан байж дээ. Амараа үеийнхнээсээ арай өндөр.

5ce2be9925260c16big
МҮОНТ гэдэг айлд орсон нь. Сайн харвал таньдаг хүн олон. 1999 онд дөнгөж сургуулиа төгссөн түүнд тайз, дэлгэцийн бүтээлийн дүр олдоно гэдэг амаргүй байв. Тиймээс МҮОНТ-д орчуулгын киноны жүжигчнээр ажилд орох нь тэр. Гэхдээ орчуулгын кинонд дуу оруулж байхдаа “Чам шиг муу жүжигчин орчуулгын жүжигчин болж чадахгүй” гэж хөөгдөж, МҮОНРТ нэг хэсэг түүнийг дуудахаа байсан цаг ч байсан гэдэг. Гэсэн ч тэр шантраагүй, өдийг хүрчээ. Одоо ч  тэр кинонд дуу оруулах ажлаа хийсээр... Орчуулгын кино түүнд дэлхийн жүжигчдээс суралцах боломжийг өгдөг гэнэ.

4fe179050aa7f248big

Best. Өөрийнх тайлбарласанаар бол тэд хамгийн сайн найзууд аж.

5ce2be9925260c16big

5ce2be9925260c16big

Нисгэгч.
"МИ-8" нисдэг тэрэгний осолыг харуулсан "Ми 15" киноны зураг авалтын үеэр. Нисгэгч болбол нэг иймэрхүү харагдах нь.

5ce2be9925260c16big
Дүрүүд. Н.Ялалт хамгийн анх МҮОНТ-ийн найруулагч Нармандахын “Оюутны амьдрал” кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллахын зэрэгцээ туслах дүрд нь тоглож байв. Түүнээс “Зуны шөнийн зүүд”, "Сэрүүн хасын нууц", "Шөнө дундын бүжиг", "Боолын гэрээ", "Долоон бурхан харвадаггүй", "Чонын алтан шагай" зэрэг тайз, дэлгэцийн шилдэг бүтээлүүдэд тоглоод байна.

217525_10150156339883742_2387573_n
Яруухан найрагч. Түүнийг оюутан байдаа “Шүлэг мүлэг сүрхий оролддог” гэж ангийнх нь нөхөр дурсч байна. Олон ажлынхаа хажуугаар Н.Ялалт шүлэг бичиж, сэтгэлийн хөдөлгөөнөө цаасан дээр буулгадаг байна. Түүний бичсэн доорх мөрүүд энэ зурагт илүү тохирох ч юм шиг...

Салхины үзүүрт аргалын утаа үнэртэн уярлын нулимс бөмбөрөхөд
Сайхан ээжийн минь хүүдээ гэж чанасан аагтай цай ханхална
Нутгын шувууд намайг явах нь гэх шиг тэртээх уулсыг давж одоход
Нуурын ус гунигт дарагдан нам гүм болж намайг үднэ.
Тал дүүрэн бэлчих адуу нэгнээ бүртгэх мэт янцгаалдахад
Түшигтэй аавын минь хүүдээ гэж барьсан морь уяан дээр дүүхэлзэнэ
Нутгын модод намайг явах нь гэх шиг навчисаа сэгсэрч нүцгэрэхэд
Нөмөртэй буурал уулс нам гүм болж намайг үднэ
Намайг мордоод хөдлөхөд нутгын минь нар
Ингээд явах нь гэх шиг илчээ цацруулж дагана
Их замын талд ороод нутгын минь нар
Эцэж байна гэх шиг шингээд нам гүм болж намайг үднэ.


1
5ce2be9925260c16big

Сайхан монгол эр: Түүнийг монгол эр хүний төрхийг хадгалсан сайхан залуугийн дүрийг чадварлаг бүтээдэг гэж хүүхнүүд ярьдаг. Чухам энэ дүр төрх нь түүнийг түүхэн кинонд баатарлаг дүр бүтээхэд түлхэц болдог болов уу.

ялаллт
Гэр бүл. Нас, төгссөн сургууль, бага насаа хаана өнгөрөөсөн гээд хувийн амьдралаа дэлгэх дургүй түүний анхны эхнэр "Маск" продакшны жүжигчин Ш.Жавхлан. Хэдий хоёр тийш болсон ч тэднийг одоо хүртэл сайн харилцаатай байлгадаг том шалтгаан бол хүү нь.

5ce2be9925260c16big
Бусдаас нуугаагүй хэнэггүй зураг. "Би хүүтэйгээ дэндүү адилхан байна уу?"

5ce2be9925260c16big
Бага хүү. Шар хэвлэлээр түүнийг гурван эхнэр сольсон гэж бичдэг. Тэрээр хоёрдахь амьдралаасаа бас нэг хүүтэй.
5ce2be9925260c16big
Хобби. Мото спортын улаан хорхойтон. Тэрээр 21 аймгаар мотоцикльтэй аялна гэж ярьж байсан удаатай. Тэрээр дуучин С.Жавхлангийн нэгэн дууны клипэнд тоглохдоо гараа тавьж байгаад мотоцикль унаж, ур чадвараа гайхуулсан билээ.

5ce2be9925260c16big
Мөрийгөө алдсан нь.  “Амжилтын эзэд” супер шоуны зураг авалтын үеэр. Хэн нь сайн сур харвахаа үзэхээр шийдсэн их аварга, жүжигчин залуу хоёрын уралдаан Н.Ялалтын хожигдлоор өндөрлөв. Ингээд  сур харваанд ялагдсан Н.Ялалт 100 кг хол давсан их аваргыг үүрээд 20 гаруй метр гүйсэн нь энэ.

5ce2be9925260c16big

    Тэрээр  Дамчаа шиг Исмэл тайж, ардын жүжигчин Н.Сувд шиг Мандухай хатан гэж дуудуулах дүртэй болох хүртлээ чин сэтгэлээсээ хичээнэ гэдгээ нэгэн ярилцлагадаа дурджээ. Тиймээс  бүтээлээ чанаржуулж, нөхөж боломгүй орон зайтай, хэн хүнд хүндлэгдсэн жүжигчин болохыг мөрөөдөж явдаг гэнэ. Бидний нэрлэснээр алт, мөнгөн үеийнхний араас чадал чансаагаараа ялгарч буй цөөн хэдэн авьяаслаг жүжигчдийн нэг нь яалт ч үгүй Н.Ялалт билээ.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Сайхан (202.9.46.159)
    Кинонд тоглохдоо нүдэнд их дулаахан, сайхан сэтгэлтэй хүн шиг санагддаг. "Мөрдөгч" кинонд тоглохдоо гадаадын мөрдөгч шиг ул суурьтай, нягт нямбай, яг л мөрдөгч шиг сайхан тоглосонд эгч нь баяр хүргэе. Одоогийн тоглож байгаа жүжигчдээс дүрээ жинхэнэ сайн бүтээж чаддаг тул миний дүү Алтан үеийнхнээс сайн суралцаж, судалж байгаарай. Н.Ялалтаа болон Одоогийн гэр бүлд нь эрүүл мэнд,аз жаргал,хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    2023 оны 03 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.10.150)
    Ялалт нүдэнд дулаан8юманд шантардгүй8их бага зан илүү дутуу үггүй сайн залуу хол яванадаа харж л байгаарай,БАТНЯГТ бол сайн цагдаа шүү
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.144)
    Сөрөг дүрд натур нь их таарна. Амжилт.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • өлзий (150.129.142.73)
    Би чамд хайртай
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.124.6)
    Mongoliin urdaa baridag sain jujichdiin neg gej boddog. Murdugch kinond duree mash sain buteesen. Tsaashdiin ajil hudulmurt ni undur amjilt husey!
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • KKK (203.91.116.34)
    Olon ehner solison hundee. ohiduudad saihan haragdadag baihdaa
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Энхээ (202.179.20.163)
    Сүүлийн үеийн жүжигчдээс илүү дүрээ бүтээж чаддаг залуу. Ялангуяа монгол эрийн дүрд сайн орж чаддаг нь талархал хүлээдэг юм.Алтан үеийнхнээсээ сайн суралцаарай.
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • хэрэглэгч (202.21.124.1)
    "Тэрээр Дамчаа шиг Исмэл тайж, ардын жүжигчин Н.Сувд шиг Мандухай хатан" Дамчаа гуай ч гэсэн ардын жүжигчин юм шүү. Сэтгүүлч хүн байж ингэж бичиж байдаг. Чамаас илүү нэр хүндтэй хүн байсан, өнгөрсөн гээд ингээд хүндэтгэлгүй бичиж байдаг.
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    aja aja amjilt
    2013 оны 10 сарын 20 | Хариулах
  • zochin (202.55.191.35)
    sain jujigchin shuu amjilt husie
    2013 оны 09 сарын 23 | Хариулах
  • Найгын (203.91.118.178)
    Сайн жүжигчин шүү дээ амжилт хүсье
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    4 цаг 24 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    4 цаг 41 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    5 цаг 32 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 20 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    7 цаг 24 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    8 цаг 10 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    8 цаг 16 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    8 цаг 49 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    9 цаг 6 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    9 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    10 цаг 1 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    10 цаг 12 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    10 цаг 23 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    11 цаг 25 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    11 цаг 43 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    12 цаг 53 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    12 цаг 53 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 24 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    13 цаг 27 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 32 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК