Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол дахь оросууд парламентын сонгуульдаа оролцлоо

2011-12-05
0
ЖИРГЭХ
   Өчигдөр болж өнгөрсөн ОХУ-ын Төрийн Думын сонгуульд Монголд ажиллаж амьдарч буй тус улсын харъяат нар иргэний үүргийн дагуу хамрагдан оролцов. Сонгуулийн санал хураалт өглөөний найман цагт ОХУ-ын ЭСЯ-ны харъяа 14 дүгээр сургуулийн спорт зааланд эхэлсэн байна. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо манай улсад санал хураах дөрвөн хэсгийн хороо зохион байгуулсаны хамгийн том нь энэ байв.
   Өчигдөр болж өнгөрсөн ОХУ-ын Төрийн Думын сонгуульд Монголд ажиллаж амьдарч буй тус улсын харъяат нар иргэний үүргийн дагуу хамрагдан оролцов. Сонгуулийн санал хураалт өглөөний найман цагт ОХУ-ын ЭСЯ-ны харъяа 14 дүгээр сургуулийн спорт зааланд эхэлсэн байна. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо манай улсад санал хураах дөрвөн хэсгийн хороо зохион байгуулсаны хамгийн том нь энэ байв. 14 дүгээр сургуулийн гадна ОХУ-ын далбааг мандуулж, тус улсын Сонгуулийн хуулийн зүйл заалтыг бичсэн самбар өлгөсөн бол сургууль дотор сонгуулийн сурталчилгаа хэвлэгдсэн сонин хэвлэлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Санал хураах комисст 25 хүн ажиллаж байв. Мөн хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн гурван офицер ажилласан юм. 14 дүгээр сургууль дээр 2003 оноос хойш сүүлийн гурван удаагийн сонгууль болж байгаа бөгөөд хаана санал хураалт явуулахыг Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам шийддэг байна. 14 дүгээр сургууль нь Элчин сайдын яамны харъяа сургууль учраас энд санал хураах нь хамгийн тохиромжтой байдаг хэмээн сонгуулийн хорооны орлогч дарга Андрей Иванович Рыжов хэллээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй ОХУ-ын 3000 гаруй иргэн байгаа бөгөөд өчигдөр 19 цагийн байдлаар буюу санал авах байр хаахаас нэг цагийн өмнө тэдгээрийн 70 шахам хувь буюу 2000 гаруй хүн сонгуульдаа оролцсон байна. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал 10 хувиар илүү үзүүлэлт гэж сонгуулийн хэсгийн ахлагч хэллээ. 

   Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд Монголд Улаанбаатар хотоос гадна Оросын иргэд олноор суудаг Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр хотод гурван хэсгийн хороо зохион байгуулж ажиллуулжээ. Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд Виктор Самойленко 14 дүгээр сургууль дээр өглөөний 11 цагт ирж саналаа өгсөн байна.  Энэ удаагийн сонгуульд "Шударга Орос", ЛАН, "Оросын эх орончид ", Оросын коммунист нам, "Яблоко", "Нэгдсэн Орос", "Зөв үйл хэрэг" гэсэн долоон нам оролцож байна. Эдгээр намыг төлөөлсөн  ажиглагчаар Монголд ирж ажилласан нэг ч хүн байхгүй гэнэ. 2011 оны сонгуулийн сурталчилгаа сар гаруйн турш Орос даяар идэвхтэй өрнөсөн бөгөөд Монгол дахь оросуудын хувьд сонгуульд өрсөлдөж буй намуудын сурталчилгааг телевиз, интернет, сонины мэдээнээс авсан гэнэ. “Намуудаас ганц ч хүн ажиглагчаар ирээгүй учраас сонгуулийн будлиан гарна гэж хүмүүс хардаж магадгүй юм. Гэхдээ манай энэ хэсгийн хувьд лав будлиан гарсангүй” хэмээн А.Рыжов хэлсэн юм. Монгол дахь сонгуулийн санал хураах үйл явцыг мэдээлэхээр ОХУ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл ирсэн зүйлгүй, харин Монголын хэвлэл мэдээллийнхэн тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулсан гэнэ. Санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг тоолж, мэдээг нэн даруй Москва дахь Сонгуулийн ерөнхий хороонд илгээнэ. Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думд аль намаас хэдэн хүн суух эцсийн дүнг хоёр долоо хоногийн дараа албан ёсоор зарлах юм. Бид ОХУ-аас ирж Монголын уул уурхайн компанид хоёр жилийн гэрээтэй ажиллаж буй, 45 настай Василий Андрейченкотой уулзаж цөөн асуултад хариу авсан юм.   

-    Та саналаа өгөхөөр ирсэн үү?
-    Тийм ээ. Саналаа өгчихөөд явж байна. 

-    Монголчуудын дийлэнх нь МАН, АН гэж хуваагдан санал өгдөг. Оросуудын хувьд аль нэг намыг нийтээрээ дагаж сонгодог тал бий юу?
-    Тэр талаар сайн мэдэхгүй юм. Аль нам илүү мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сурталчилгаа хийсэн тэр намыг сонгодог.

-    Таны үеийн залуучууд сонгуульдаа хэр идэвхтэй оролцож байна вэ?
-    Хүмүүсийн ихэнх нь оролцохгүй байна шүү дээ. 18-25 насны залуучууд оролцохгүй л байгаа юм шиг харагдаж байна. 

-    Сонгуулийн санал хураах үйл явц хэр сайн зохион байгуулалттай санагдаж байна?
-    Би анх удаагаа саналаа өгч байна. Зохион байгуулалтын хувьд зүгээр санагдаж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    11 цаг 32 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    14 цаг 15 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    14 цаг 43 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    14 цаг 49 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    15 цаг 4 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    15 цаг 13 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    15 цаг 20 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    15 цаг 34 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК