Ө
чигдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр Монголбанк, Сангийн яам болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголбанкны ВЭЗГ-ийн Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаатай ярилцлаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж байна. Тус банкнаас манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа вэ?
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас буюу 2006 оноос 60 гаруй төсөлд нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Тэгэхээр уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ тоо цаашид хоёр дахин нэмэгдэх буюу дахин нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн үг юм.
Тус банкнаас манай улсын жижиг дунд үйлдвэрүүдэд дотоодын валютаар буюу төгрөгөөр зээл олгох тухай яригдлаа. Үүний ач холбогдол юу вэ?
Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр дотоодын зээлдэгчдэд харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээлийг олгож эхэлнэ. Хандивлагчид зээлийн эрсдэлийг хуваан үүрэлцэж ингэснээр дотоод валютаар боломжийн түвшний хүүтэй зээл олгох бололцоог олгож байна. Зээлдэгчид нь дотоод валютаар бараа үйлчилгээгээ борлуулдаг бөгөөд үүнээс хамааран гадаад валютаар зээл авбал хамгийн их эрсдэлд ордог бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн газрууд байх юм. Энэ нь Монгол улсын аж үйлдвэржүүлэлтэд дэмжлэг үзүүлэх томоохон алхам гэж үзэж байгаа.
чигдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр Монголбанк, Сангийн яам болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголбанкны ВЭЗГ-ийн Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаатай ярилцлаа.Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж байна. Тус банкнаас манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа вэ?
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас буюу 2006 оноос 60 гаруй төсөлд нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Тэгэхээр уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ тоо цаашид хоёр дахин нэмэгдэх буюу дахин нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн үг юм.
Тус банкнаас манай улсын жижиг дунд үйлдвэрүүдэд дотоодын валютаар буюу төгрөгөөр зээл олгох тухай яригдлаа. Үүний ач холбогдол юу вэ?
Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр дотоодын зээлдэгчдэд харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээлийг олгож эхэлнэ. Хандивлагчид зээлийн эрсдэлийг хуваан үүрэлцэж ингэснээр дотоод валютаар боломжийн түвшний хүүтэй зээл олгох бололцоог олгож байна. Зээлдэгчид нь дотоод валютаар бараа үйлчилгээгээ борлуулдаг бөгөөд үүнээс хамааран гадаад валютаар зээл авбал хамгийн их эрсдэлд ордог бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн газрууд байх юм. Энэ нь Монгол улсын аж үйлдвэржүүлэлтэд дэмжлэг үзүүлэх томоохон алхам гэж үзэж байгаа.
Ярилцсанд баярлалаа
Д.Бурмаа























































Сэтгэгдэл (2)