Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа

2013-9-22
0
ЖИРГЭХ

b4cЭрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонтой уулзаж, ажил байдалтай нь танилцав. Уулзалтын эхэнд ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар өөрийн төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг Сайд болон албаны хүмүүст танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ, улсын хэмжээнд элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа бөгөөд өмнөх оны байдлаар 100 000 хүн амд 60-5 хүн дээрх төрлийн өвчнөөр өвчилсөн. 2012 онд 11061 хүн хорт хавдрын хяналтад орсон бөгөөд тэдний 4544 хүн нь шинээр бүртгэгдсэндийг хэллээ.

Хорт хавдар тусах гол шалтгаанд архи, тамхи зэрэг хорт зуршлын зохисгүй хэрэглээ, буруу хооллолт байдаг байна. 2012 оны байдлаар тус төвд 331 812 хүн лабораторийн шинжилгээ хийлгэж, 7458 хүн хэвтэн эмчлүүлж, 1770 хүн хагалгаа хийлгэжээ.

Түүнчлэн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байдаг байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, сүүлийн гурван жилд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулж гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажилд анхаарч хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргын талаар зааж зөвлөдөг. Цаашдаа энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байя гэсэн саналыг ард иргэд, орон нутгийн удирдлагуудын зүгээс өгч байгааг харгалзан бидний зүгээс иймэрхүү ажлыг төсөвт тодорхой хэмжээнд суулгавал гэсэн санал байна.

Мөн манай нэг онцлог бол хавдрын нарийн мэргжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хорт хавдрын нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Энэ нь зөвхөн ХСҮТ-ийн чадавх бэхжихээс гадна орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавх дээшлэх ёстой. Энэнд бид бодлогоо тодорхой хэмжээнд чиглүүлж ажилладаг. Судалгаа хийсэн. Орон нутгийн түвшинд оношилгооны чадавх давхар сайжрах ёстой. Тэгж байж бид хорт хавдрыг эрт үед нь барьж, эмчлэх юм.

Тэрээр цааш нь тус төвийн шийдвэрлэх асуудлуудыг Сайдад дуулгасан юм. Оношилгоо, эмчилгээний чадамж, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дүрслэл, эд зүй, лабораторийн оношилгооны чиглэлээр илүү түлхүү хөгжүүлэх. Эмчилгээний хувьд дурангийн, эрхтэн хадгалах, нөхөн сэргээх мэс засал, элэгний мэс заслыг хөгжүүлэх, туяа эмчилгээний зайн шарлагын аппаратаар хангах, химийн эмчилгээний нэр төрлийг олшруулах хэрэгтэй байна. Үндэсний хэмжээнд шийдвэрлэх нэгэн асуудал бол эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд хавдрын зарим төрлийн үйлчилгээг даатгалаас санхүүждэг болгох, хавдрын эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг бодит хэрэгцээг хангахуйц хэмжээнд олгох, хорт хавдраас сэргийлэх, хянах дараагийн дэд хөтөлбөрийг боловсруулж, батлах, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

 Танилцуулга хийсний дараа Сайд мэс засал, туяа эмчилгээний тасгуудаар явж хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзсан юм. Сайдыг тус төвд ажиллах үеэр иргэд, үйлчлүүлэгчид санал хүсэлтээ хэлж байлаа. Орон нутгаас эмчлүүлэхээр ирэхэд 13 дугаар маягтыг авах нь хүндрэлтэй байна гэсэн хүн байсан бол тус эмнэлгийн эмч нарын чадварыг шагшин магтсан хүн олон байв.

Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас ирж бөөрний хагалгаанд орсон өндөр настан: “Сайн эмч нарын буянаар, өндөр төрийн ачаар сайхан эдгэрэхээр болчлоо. Амархан эдгэж байна. Эмч нар ард түмэнд сайхан үйлчилж байгаа юм байна. Хэсэг сайхан эмч нар байна аа” гэж уулга алдан суусан юм.

Эрдэнэт хотоос ирж ходоодны хагалгаанд орсон эмчлүүлэгч: “Энэ эмч нарын үйлчилгээ, хүмүүсийн харьцаа ямар сайхан байна аа. Их баярлаж байна” гэв.

Мөн уулзалтын үеэр хөнгөвчлөх эмчилгээ судлалын төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт өнөөдөр дуусч байгааг танилцуулсан юм. Энэхүү сургалт нь хөнгөвчлөх судлалаар төрөлжсөн нарийн мэргэжлээр аймаг, дүүргийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх улмаар аймаг, дүүргийн түвшинд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой аж. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 30 эмч зургаан сарын хугацаатай, 14 аймаг, 3 дүүргийн 17 сувилагч хамрагдаж гурван сарын хугацаатай суралцаж шалгалт өгөн амжилттай төгсчээ. Төгсөгчдийн зүгээс ХСҮТ-д хоёр эвхэгддэг орыг бэлэглэсэн юм. Сургалтын хугацаанд орон нутгийн нэг эмч, хоёр сувилагч Австрали улсын Аделейд хотын Өмнөд Австралийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эмнэлэгт 14 хоногийн дадлага сургалтад хамрагдсан байна.

Уулзалтын төгсгөлд Сайд тус төвийн эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж эмч ажилчдын саналыг сонслоо. Сайд тус төвийн хамт олон сайн ажиллаж байна гэдгийг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлаас харлаа. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж үйлчлүүлэгчдийн тоо өссөн хэдий ч орны тоо, орон тоо, цалин хөлс, бусад урсгал зардал нэмэгдэхгүй байна. Энэ асар их өвчлөл, хүндрэлтэй тохиолдлуудыг өөрсдийн бололцоогоор үүрч явааг бид ойлгож байгаа. Бид бодлогын хүрээнд химийн эмчилгээг орон нутагт хийх, мөн туяа эмчилгээний аппаратыг худалдан авахад шат дамжлага их гардаг, хугацаа алддаг тул Засгийн газрын хуралдаанаар оруулж шууд гэрээ байгуулах замаар хангадаг болгохоор ажиллаж байна. Өргөтгөлийн барилгын шавыг 2010 онд тавьсан. 2012 онд ашиглалтад орох байсан хэдий ч ороогүй. Эрүүл мэндийн сайдын багцаас гаргасан ийм асуудалтай 20 барилга байгаа. Бид холбогдох хүмүүстэй нь уулзаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү Сайд ХСҮТ төвд тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх тал дээр анхаарна гэдгээ хэлж уулзалт өндөрлөлөө. Тус төв нь 1982 оноос үйл ажиллагаагаа явуулж, өнөөдөр 436 ажилтантайгаар ажиллаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.159)
    Erguu avgai yugaa hiij emnenegt daraa bolood baigaan,chi ajillah gej yadgiin,hol ochij dald orooch,muu teneg
    2013 оны 09 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    1 цаг 2 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    1 цаг 19 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    2 цаг 10 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    3 цаг 58 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    4 цаг 2 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    4 цаг 48 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    4 цаг 54 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    5 цаг 27 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    5 цаг 44 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    6 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    6 цаг 39 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    6 цаг 50 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    7 цаг 1 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    8 цаг 3 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    8 цаг 21 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    9 цаг 31 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    9 цаг 31 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 2 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    10 цаг 5 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 10 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК