Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Фрийдланд “Рио Тинто”-д далаараа тавиулж, “Ivanhoe Mines”-ын ихэнх хувийг алдах нь тодорхой боллоо

2011-12-13
0
ЖИРГЭХ
   Австралийн бие даасан арбитрч өнөөдөр шийдвэр гаргаж “Rio Tinto” компанийн зүгээс “Ivanhoe Mines” компанид эзэмших хувиа цаашид нэмэгдүүлэх хууль ёсны эрхийг баталгаажууллаа. “Rio Tinto” нь “Ivanhoe Mines” компанийн дийлэнх хувийг гартаа оруулах сонирхолтой байгаа бөгөөд хоёр талын гэрээ ёсоор 49 хувийг нь эзэмшихээс гадна цаашид энэ хувиа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэхээр зорьж буй оролдлогынх нь эсрэг Р.Фрийдланд янз бүрийн арга сүвэгчилж ирсэн юм.
   Австралийн бие даасан арбитрч өнөөдөр шийдвэр гаргаж “Rio Tinto” компанийн зүгээс “Ivanhoe Mines” компанид эзэмших хувиа цаашид нэмэгдүүлэх хууль ёсны эрхийг баталгаажууллаа. “Rio Tinto” нь “Ivanhoe Mines” компанийн дийлэнх хувийг гартаа оруулах сонирхолтой байгаа бөгөөд хоёр талын гэрээ ёсоор 49 хувийг нь эзэмшихээс гадна цаашид энэ хувиа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэхээр зорьж буй оролдлогынх нь эсрэг Р.Фрийдланд янз бүрийн арга сүвэгчилж ирсэн юм. Хамгийн сүүлд Р.Фрийдланд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалсан, олон улсад “poison pill” хэмээн нэрлэдэг нэг томоохон зохицуулалтыг “Rio Tinto”-гийн эсрэг гаргаж тавьсан нь түүний эцсийн арга байв. “Rio Tinto” нь хуулийн хүрээнд энэ хамгаалалтыг давж гарахаар арбитрт хандсан бөгөөд Австралийн арбитрчийн шийдвэр өнөөдөр тэдний хүссэнээр гарч, “Ivanhoe Mines” компанийг гартаа оруулах замыг нь туйлын дардан болгож өгөв. 

   Таван жилийн өмнө хийсэн гэрээгээр “Rio Tinto” нь хөрөнгө оруулах замаар “Ivanhoe Mines”-ын 49 хувийг эзэмших хууль ёсны эрхтэй бөгөөд энэ гэрээний хугацаа ирэх нэгдүгээр сарын 28-нд дуусч 49 хувийн эрх эцсийн байдлаар баталгаажих юм. Үүнээс цааш “Rio Tinto” “Ivanhoe Mines”-ын хязгааргүй тооны хувьцааг дээд тал нь таван хувьцаа эзэмшигчээс хөнгөлөлттэй үнээр авах эрх нээгдэнэ. Ингэснээр 12 сар буюу жил тутам “Ivanhoe Mines”-ын дээд тал нь таван хувийг худалдан авсаар байх боломжтой болж байгаа ажээ. Энэ үйлдэл нь хоёр компанийн хувьцаа арилжигдаж буй нутаг дэвсгэр болох Канад улсын хуулинд бүрэн нийцэж байгаа юм. 

   “Rio Tinto”-гийн хувьцааг эзэмшдэг “Pengang Capitals” хөрөнгө оруулалтын сангийн шинжээч Тим Шрёдэр энэ талаар хэлэхдээ “Тоглоом нэгэнт дууслаа” гэснийг эдийн засаг санхүүгийн томоохон хэвлэлүүд өнөөдөр иш татав. Т.Шрёдэрийн таамаглаж байгаагаар, аливаа аварга том төслүүдийн нэгэн адилаар Оюу Толгой төслийн хэрэгжилт сунжирч саатах тусам “Ivanhoe Mines”-ын хувьцаа унах нь зайлшгүй бөгөөд энэ нь уг хувьцааг хямд үнээр яаралгүйгээр худалдан авч цуглуулах таатай боломжийг “Rio Tinto”-д олгох ажээ. “Оюу Толгойн ашиг шимийг хүртэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулж хувь эзэмших чадалтай компани тийм ч олон байхгүй, байлаа ч одоо “Рио Тинто” энэ төслийн ихэнх хувийг эзэмших нь тодорхой болчихсон нөхцөлд хувьцаа булаацалдан  эднийхтэй тэрсэлдэх тэнэг одоо гарахгүй” гэж Т.Шрёдэр хэлсэн байна. 

   “Өөрийн гол хөзөр болсон “Ivanhoe Mines”-ыг үнэ хүргэж их ашиг олохоор дэндүү итгэлтэй загнан ханхалзаж байсан Р.Фрийдланд одоо хүнд байдалд орлоо” гэж “Wall Street Journal” сэтгүүл бичжээ. Канадын алт олборлогч томоохон компани “Barrick Gold” өнгөрсөн дөрөвдүгээр сард зэс олборлогч “Equinox Minerals” компанийг байснаас нь 1.4 дахин үнэ хүргэж (7.6 тэрбум доллар) авсан жишээн дээр үндэслэн Р.Фрийдланд “Ivanhoe Mines”-ын хувьцааг 34-46 доллар хүрнэ хэмээн наймдугаар сард хэлж байсан юм. Арбитрчийн шийдвэр гарсан өнөөдрийн байдлаар эдний хувьцаа 20.70 долларын ханштай хаагджээ.    
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    10 цаг 50 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    13 цаг 33 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    14 цаг 1 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    14 цаг 7 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    14 цаг 22 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    14 цаг 31 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    14 цаг 38 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    14 цаг 52 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК