Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кэмбрижийн стандарт

2011-12-26
0
ЖИРГЭХ
С.Батболд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хамгийн түрүүнд боловсролын салбарынхантай уулзсан. Уг уулзалтаараа “Монголыг Оюу толгой, Таван толгойгоос илүүтэйгээр Монгол толгой” хөгжүүлнэ гэж олонд түгсэн үгээ хэлсэн билээ. Энэ нь манай улсын хөгжлийн үндэс нь хөрөнгө мөнгө, байгалийн баялаг биш хүн гэдгийг олонд ойлгуулах гэсэн санаа юм.

С.Батболд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хамгийн түрүүнд боловсролын салбарынхантай уулзсан. Уг уулзалтаараа “Монголыг Оюу толгой, Таван толгойгоос илүүтэйгээр Монгол толгой” хөгжүүлнэ гэж олонд түгсэн үгээ хэлсэн билээ. Энэ нь манай улсын хөгжлийн үндэс нь хөрөнгө мөнгө, байгалийн баялаг биш хүн гэдгийг олонд ойлгуулах гэсэн санаа юм. Тиймээс л тэрээр хүний хөгжилд анхаарч боловсролын салбарт Кэмбрижийн стандартыг нэвтрүүлнэ гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байна.

Кэмбрижийн стандартыг нэвтрүүлнэ гэсэн Ерөнхий сайдын санаачилгыг илт эсэргүүцэгчид гарч ирээгүй ч шүүмжлэгсэд цөөнгүй. Тиймээс Кэмбрижийн стандартын талаар тодорхой мэдээлэлтэй болохоор интернетээр аялаж үзэв. Ерөнхийдөө улс үндэстэн бүр ерөнхий боловсролын сургуулийн стандарттай байсан цаг үе түүх болон үлдэж байгаа аж. Учир нь дэлхийн даяарчлал боловсролын салбарыг илүү их хамарчээ. Өнөөдөр дэлхийн улс орнууд бараг хоёрхон стандартаар хичээллэдэг болж. Нэг нь Кэмбриж нөгөө нь Женев. Кэмбрижийн стандартыг улс орондоо нутагшуулсан улс орны тоо 132 болж. Хэрэв манай улс Кэмбрижийн стандарыг баталгаажуулж чадах юм бол 133 биш юмаа гэхэд 140 дотор багтах биз. Харин Женевийн сургалтын системээр Европын голдуу цөөн орон хичээллэдэг. Женевийн стандарт өөрийн тогтсон стандартыг өөрчлөхгүйгээр мөрдөхийг шаарддаг уян хатан биш учир Кэмбрижийнх шиг дэлгэрсэнгүй. Тэгсэн атлаа дэлхийн алдартай сургуулиуд Женевийн стандартыг хүлээн зөвшөөрнө. Харин энэ хоёр системийн алийг нь ч сонгоогүй улсууд өөрсдийн стандарт тогтоох гэж хичээж байгаа хөгжлөөр дорой, үндэсэрхэг үзэл нэвт шингэсэн, эсвэл хаалттай орнууд юм.   

Кэмрбижийн стандарт түгэн дэлгэрсэн шалтгааныг ойлгоход тун энгийн. Уян хатан, тухайн орны онцлогт нийцүүлэн өөрчлөх боломжоор хангагдсан учраас дэлхийн 132 орон амжилттай нутагшуулжээ. Гэхдээ аль ч улс орон энэ стандартыг шууд хуулбарладаггүй. Тийм шаардлага ч тавидаггүй. Тухайн улсын хэл, соёл, түүх, зан заншил, хөдөлмөр, сэтгэлгээний онцлогийг харуулсан заах аргыг Кэмбрижээс авахгүй. Өөрсдийн үндэсний онцлогт тулгуурлан хэрэгжүүлнэ. Харин дэлхийн хэмжээний шинжлэх ухааныг нэг стандартаар заахыг шаарддаг байна. Тухайлбал хими, физик, математик, геометр, философи гээд дэлхийн хаана ч адилхан үздэг нийтлэг хичээлүүдийг Кэмбрижийн стандартын дагуу заахыг чухалчилдаг. Физикийн хичээлийг Англи, Америк, Австрали гээд дэлхийн хаана ч нэг л сурах бичиг, стандартаар үзэх учраас тухайн хүүхэд ямар ч их, дээд сургуульд орсон ерөнхий мэдлэгийн түвшин ижил байх боломжоор хангагдаж байдаг аж. Ийм учраас л Кэмбрижийн стандараар сурсан хүүхдийг дэлхийн бүх их, дээд сургууль нэмэлт шалгалт, шалгуур шаардалгүй шууд авдаг юм. Тиймээс л манай улсад Кэмбржийн стандарт хэрэгтэй нь ойлгогдоно.

Ерөнхий сайдын Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэх санаачилгаар олон улсын хос хэлний сургуулиудыг байгуулж эхлээд байна. Энэхүү хос хэлний сургууль нь Кэмбрижийн стандартад нийцсэн орчинд монгол болон англи гэсэн хос хэлээр хичээллэж байна. Ийм сургуулийг Улаанбаатарын хэмжээнд 3-ийг байгуулаад хүүхдүүдээ сонгон хичээллэж эхэлсэн. Цаашдаа нийслэлийн 9 дүүрэг, бүх аймагт нэг сургуулийг байгуулахаар төлөвлөсөн гэж албаныхан мэдэгдэв. 2017 он гэхэд улсын хэмжээний бага болон ахлах ангиудаа ерөнхийдөө энэ стандартаар хичээлүүлж Кэмбрижийн олон улсын шалгалтын төвөөр үнэлгээ хийлгэхээр төлөвлөжээ. Энэхүү төвөөр хийсэн үнэлгээ нь хангалттай гэж тогтоогдвол манай улсын боловсролыг олон улсын стандартад нийцэж байна гэж дэлхий дахинд зарлана.  

Өнөөдөр Кэмбрижийн стандартаар Орчлон, Американ, Элит, Интернешнл гэсэн манай улсын хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай дөрвөн сургууль хичээллэж эхэлж байна. Эдгээр сургуулийн нэг жилийн төлбөр 6000-8000 ам. доллар. Тэгэхээр хэний хүүхэд сурч байна гэдэг нь ойлгомжтой. Харин Кэмбрижийн стандартыг улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлж, ардын хүүхдийг үнэ төлбөргүй сургаж байна гэдэг нэг том дэвшил. Уг санаачилгыг шүүмжлэгсэд энэ жишээг харьцуулж үзэх хэрэгтэй. Хөрөнгөтэй хүний хүүхэд нь ч, ардын хүүхэд нь ч энэ стандартаар хичээллэх нь шударга явдал. Кэмбрижийн стандарттай хувийн сургуульд хүүхдээ сургадаг мөртлөө энэ стандартыг улсын сургуульд нэвтрүүлнэ гэхэд шүүмжлээд бачимдаад байдаг нь харин шударга бус явдал юм. Өөрөөр хэлбэл миний хүүхэд энэ стандарттай сургуульд мөнгөө төлөөд сурч болно, харин ардын хүүхэд сурч болохгүй гэж хэлэх гээд байгаа санаа л даа.  

Кэмбрижийн стандартыг монголд нэвтрүүлэхэд нэг тулгамдсан асуудал байна. Энэ бол багшлах боловсон хүчин. Хөрөнгө мөнгө, санаачилга, сурах орчин нь байдаг юм байгаа биз. Харин багшлах боловсон хүчин нь хомс байна.    Тиймээс л Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ хичээлийн жилийн нээлтийн үеэр Боловсролын их сургуульд очиж “Үе үеийн багш нар эх орондоо өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан. Та бүхний өмнө ч гэсэн томоохон өөрчлөлт байна. Энэ бол Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэх ажиллагаа” гэж онцлон хэлсэн биз. Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэхэд багш нар л голлох үүрэг гүйцэтгэнэ. Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэхтэй холбоотой 5 том зорилт дэвшүүлсний хоёр нь багш нартай холбогдож байна. Энэ зорилтын хүрээнд бүх Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 5 жил тутам мэргэжлийг нь дээшлүүлэх, давтан сургах, багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх аж. Ингэснээр Кэмбрижийн стандарт цогц утгаараа манайд нэвтрэнэ.

Кэмбрижийн сургуулийн сурагчид үндэсний болон Кэмбрижийн стандартын гэрчилгээтэй төгсөнө. Үндэсний сургалтын гэрчилгээгээрээ өөрийн улсынхаа сургуульд элсэн орно. Кэмбрижийн гэрчилгээгээрээ дэлхийн ямар ч сургуульд элсэн суралцах эрх нь нээгдэнэ. Дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Өрсөлдөх чадвартай, дэлхийн Монгол иргэн гэдэг нь баталгаажина. Энэ л Кэмбрижийн стандартыг зөвтгөх, хүлээн зөвшөөрөх үндэслэл биш гэж үү?        

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    10 цаг 0 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    12 цаг 43 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    13 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    13 цаг 17 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    13 цаг 32 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    13 цаг 41 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    13 цаг 48 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    14 цаг 2 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК