Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хойд Солонгосын 90 иргэн ЭСЯ дээрээ гашуудахаар ирэв

2011-12-27
0
ЖИРГЭХ
Дан эрчүүд юм. Яамныхаа гадна тамхилан зогсох тэдний нүүрнээс уйлсаар байгаад нүд нь бүлцийж, хамар нь улайжээ гэх шинжийг хайгаад олсонгүй. “Сайн байна уу, монголоор ярьдаг уу” гэхэд өөдөөс ганцхан л үг хэлнэ. “Мэдэхгүй” гэдэг үгийг Монгол дахь солонгосчууд харин ч нийтээрээ сайн мэддэг бололтой.
   Их удирдагчийнхаа үхлийн араас ихээхэн гашуудал зарлаад долоо дахь өдөртэйгөө золгож буй Хойд Солонгосын 1500 гаруй иргэн манай оронд аж төрдөг. Монгол дахь солонгосчуудыг нэгдмэл удирдлагаар хангагч дипломат алба нь чимээ ихтэй Улаанбаатар хотын төвд чимээгүйхэн оршино. Улаанбаатарт буй гаднын яамдын байрыг нүд цавчилгүй харуулдах монгол цагдаагийн шовгор Хойд Солонгосын ЭСЯ-ны хоёр давхар цагаан байшингийн орчимд үзэгдэхгүй. Машинаасаа харуулдах цагдаа ахаас учрыг тодруулбал хөл хөдөлгөөн багатай болохоор хааяа шаардлага гарвал /баяр ёслол, гашуудлын үед/ ирдэг юм хэмээв. Гэхдээ өнөөдрөөс өмнөх тав хоног, маргааштай нийлээд долоо хоногтоо ЭСЯ хөл хөдөлгөөнтэй байна. Ким Чен Ирийн араас гашуудах ёслолтой холбогдуулан солонгосчууд өдөр бүр энд олноор ирж байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд 90 гаруй хүн иржээ. Дан эрчүүд юм. Яамныхаа гадна тамхилан зогсох тэдний нүүрнээс уйлсаар байгаад нүд нь бүлцийж, хамар нь улайжээ гэх шинжийг хайгаад олсонгүй. “Сайн байна уу, монголоор ярьдаг уу” гэхэд өөдөөс ганцхан л үг хэлнэ. “Мэдэхгүй” гэдэг үгийг Монгол дахь солонгосчууд харин ч нийтээрээ сайн мэддэг бололтой. Монголчуудаас нуруугаар илт намхан тэднээс ганц хоёр хүн надтай ярилцахыг дуртай дургүй оролдов. Хар өнгийн зузаавтар хүрэмтэй, хар ноосон малгай, хар өмд, хар гуталтай 40 орчим насны хүн. Тэрбээр хамгийн их асуултад хариулсан солонгос болов.

-Сайн байна уу, та монголоор ярьдаг уу?

-Ярина, ярина.

-Гашуудлын ёслол өнөөдөр дуусч байгаа юм уу?

-Үгүй ээ, маргааш маргааш.

-Та нар өдөр бүр энд ирж гашуудаж байгаа юу? Гашуудлаа яаж илэрхийлж байна?

-Мэдэхгүй ээ.

-Та нар бүгд нэг газар ажилладаг юм уу? Барилга дээр үү?

-Өөр өөр. Олон газар ажиллана.

-Дандаа эрчүүд байна, барилга дээр ажилладаг уу?

-Мэдэхгүй, мэдэхгүй ээ.

   Үүнээс хойш асуусан болгонд толгой сэгсэрч, “Мэдэхгүй мэдэхгүй ээ” гээчийгээ давтаад байв. Үнэхээр хэлж байгаа монгол үгийг ойлгохгүй байв уу, эсвэл гэнэт их юм ярьчихсаныгаа ухаараад амаа хамхив уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Дараа дараагийн хүмүүс мөнөөх л “мэдэхгүй” гэдэг үгээрээ миний амыг таглаж байлаа. 10 гаруй хүнийг удирдан ирсэн нэгэн хүнээс “Гашуудлын ёслол өнөөдөр дуусч байгаа юм байна, тийм үү?” гээд тулгатал “Үгүй ээ, нөгөөдөр” хэмээн өөр хариулт өглөө. Тэр ч мөн хар өнгийн зузаавтар хүрэмтэй, малгайгүй, хар өмд, элэгдсэн бор гуталтай, надаас арай намхан, 30 гаруй насны хүн байв. Хар өнгийн хувцастай солонгос эрчүүд бүгдээрээ зангиа зүүж, захтай цамц өмссөн нь хуучин хүрэмнийх нь цаанаас харагдана. Зарим нь энгэрээ задгайлж, өнгөнөөс бусдаар нэгэн жигд костюмоо ил харуулжээ. Туранхай солонгосчууд дундаа дарга байрын цүнх барьсан, махлагдуу нэгэн хүн зураг авахыг минь хориглож байгаа бололтой гар, толгойгоо зэрэг сэгсэрнэ. Яамных нь үүдэнд зураг авч байсан би холоос зураг авахаар явах үед монгол цагдаа надтай мэндэлж, амрыг эрэв. Хаанаас яваа хэн бэ гэхчлэн хийдэг ажлаа гүйцэтгэж, биеийн байцаалт асуух зуур өнөө солонгосчууд хашаа руу орцгоолоо.

   Манайд буй 1500 гаруй солонгосын долоон хувь нь өнөөдөр энд цугларчээ. Гэхдээ онцлог нь дандаа эрэгтэйчүүд. Зарим нь гартаа цагаан сарнай атгажээ. Солонгос гашуудагч эмэгтэйчүүд цагаан хувцас, эрчүүд хар хослолтой ирдэг, талийгаачид цагаан сарнай барьдагийг өмнөдийнх нь олон ангит киноноос бид андахгүй мэддэг болсон. Тэр ч уламжлал энд явж байх бололтой. Ким Чен Ирийг нас барсан тухай мэдээлэгч эмэгтэй хар өнгийн хувцас өмссөн нь олон улсын жишигт нийцүүлсэн явдал болов уу. Цагаан сарнайг ч нийтээр нь тараасан болов уу гэж бодтол үгүй бололтой. Ирсэн хүмүүсийн 30 хувь нь цагаан сарнай барьсан байсан бол ганцхан хүн өнгийн шар цэцэг барьжээ.

   Хашааны гадна хаа хамаагүй, тамхилан ярилцаж байсан солонгосчууд дотогш ормогц эгнээ байраа эзэлж авав. Жагсаалын байдалд шилжсэн эрчүүд дотогш ороод ч эгнээгээ алдаагүй байлаа. Хашаа тийш орж, дипломат ёсоор бол улсынхаа хилийг нэвтэрсэн болоод ч тэр үү бүгд гашуудлын төлөвт шилжлээ. Солонгосчуудын гашуудал маргааш өндөрлөнө. Түүнээс хойш Хойд Солонгосын элчин сайдын яам дахиад л нам гүм болох биз ээ.

Б.Болдсүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.65.162)
    hehe bas tendees ehner awahaa bodoj baidag saihan garuu vgvi yu ain
    2011 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.20.240)
    ardchilsan solongosoos ehner avbal harin ch sain ehner baih baihdaa manai baliar yanhan hvvhnvvdig bodvol
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • irgen (203.160.55.44)
    Bogsiin ni archij togoogiig ni ugaaj baisan humuus ochij baigaa shuu dee
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    10 цаг 0 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    12 цаг 43 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    13 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    13 цаг 17 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    13 цаг 32 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    13 цаг 41 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    13 цаг 48 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    14 цаг 2 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК