Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Саусгоби сэндс” компани ажилчиддаа үнэр орсон хоол өгдөг

2011-12-28
0
ЖИРГЭХ
Канадын “South Gobi resources” /Саусгоби сэндс/ компаниас өөрсдийгөө хууль бусаар халагдсан гэж үзэж буй хүмүүс өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Тэднийг Өмнөговиос хуурч мэхлэн, хүч хэрэглэн онгоцоор бөөнөөр нь Улаанбаатарт авчиржээ. Дээрх

Канадын “South Gobi resources” /Саусгоби сэндс/ компаниас өөрсдийгөө хууль бусаар халагдсан гэж үзэж буй хүмүүс өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Тэднийг Өмнөговиос хуурч мэхлэн, хүч хэрэглэн онгоцоор бөөнөөр нь Улаанбаатарт авчиржээ. Дээрх ажилчид ажиллах орчноо сайжруулах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулахаар ярилцаж байсныг “South Gobi resources”-ийнхан мэдэнгүүтээ  49 ажилчныг ийнхүү хууль бусаар ажлаас халсан байна.
 Эдгээр хүмүүст 12 сарын 20-нд халагдах мэдэгдэл ирсэн байна. Компанийн удирдлагууд  орон тоог цөөрүүлж, цомхотгол хийх болсонтой холбоотойгоор халж байгаа гэж тайлбарласан байна. Түүнчлэн Канадын “South Gobi resources” компани нь ажилчид халсан талаарх мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байхыг үүргэдэн хүн бүрт 500,000 төгрөгийн “авилга” өгөхийг завджээ. Мөн ажлаас халсан булхайгаа цайруулахын тулд эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалын дэвтэрийг засч байгаа гэнэ.

Энэ талаар тус компанийн ажилчин оператор М.Базарвааньтай ярилцлаа

Та нарт тус компанид ажиллахад хүндрэлтэй зүйл юу байсан бэ? Яагаад үйлдвэрчний эвлэл байгуулахаар болов?
Саяхан бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах үүднээс Үйлдвэрчний эвлэл байгуулахаар хөөцөлдөж, тамга тэмдгээ авахад бэлэн болоод байсан. Гэтэл гадаад дарга нарын зүгээс үүнд дургүйлхэж, гадны компанид үйлдвэрчний эвлэл гэж байдаггүй юм. Бүр халахаасаа хоёр хоногийн өмнө хурал хийгээд та бүхэн үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулвал бид хонь чоно хоёр болж бидний найрсаг харилцаа үгүй болно оо гэж хэлсэн.
Үйлдвэрчний эвлэл байгуулах хэд хэдэн шалтгаан байгаа. Нүүрсний уурхайг энгийн нөхцөлд ажилладаг гэж тооцож байгаа нь дургүйцлийг хүргэж байна. Энгийн биш энэ чинь хүнд нөхцөл гэж явах ёстой. Хүний эрхийг боогдуулж байна.
Жишээ нь бид гурван жил халуун хоол унд идсэнгүй.
Орой 3 цагт хийсэн хоолыг өдөр 12 цагт идэх байх жишээтэй. Зуны цагт бол үнэр орсон хоол идэж байгаа нь хор идэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Үүнээс болж манайхны дотор ходоодны шархтай болсон хүмүүс зөндөө байгаа. Бас гэр бүлээр нь хамт ажиллуулдаггүй.
Орой чимээгүй горим зарласан. Гэр бүлийн хүмүүс хамтдаа ажиллаж болдоггүй. Бүр зурагт телевизор үзэх ч хориотой байдаг.
Нэг удаа намайг ямар ч үндэслэлгүйгээр чамд ийм сануулга өглөө шүү гээд хэлэхэд өөрийгөө өмөөрч ямар нэгэн зүйл хэлэхэд ерөөсөө хүлээж авдаггүй, харин ч манай компани номер нэг компани, чадахгүй бол зайлаарай гэж элдвийн үгээр харааж байсан. Тэнд бол үнэхээр үг хэлэх ямар ч арга байхгүй.

“Саусгоби сэндс” компани тийм боломжгүй компани гэж үү ?

Харин ч бүр өдөр бүр 100, 100-аар шинээр ажилчид нэмж авч байгаа, одоо ирэх оноос компаний үйл ажиллагаа өргөжин тэлнэ гэж байхад биднийг халсан нь цаанаа далд явуулгатай холбоотой. Өдөр бүр л шинэ техник технологи хүртэл авчирсан байна лээ. Өнгөрсөн 11 сарын 6-нд Өдрийн  сонин дээр ашиг орлогынхоо тайланг гаргасан байсан.  Манай компани өнгөрсөн жил 50 гаруй сая долларын ашигтай ажилласан. Манай уурхай 5 сая тонн нүүрс олборлосон гэж бичсэн байсан. Нэг тонн нүүрсний үнэ дунджаар 55 долларын үнэтэй байдаг. Уг нь цаашдаа их хөгжихөөр нүүрсний уурхай юм шүү дээ. Гэтэл ийм байсаар байтал өөрсдийнхөө дуу хоолойг гаргасан гэж ажлаас халж байгаа нь ёсонд нийцэх үү.

 -Нийт хичнээн монгол ажилчидтай. Халагдсан хүмүүс ямар хэлтэст ажилладаг хүмүүс байсан бэ?
700 ажилчидтай. Ганцхан уулын хэлтсээс 49 хүнийг халсан.
-Халагдсан хүмүүс хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?
Дунджаар 800.000 төгрөгийн цалинтай байсан. Монгол дарга бол 14 хоногтоо 7 сая төгрөгийн цалин авдаг.
-Ажиллах орчин хэр вэ. Эрүүл мэндийн үзлэгт хамруулж байсан уу?
Ажилчин өвчин туслаа, ар гэрт нь асуудал гарлаа гэхэд ямар ч харж үзэх юм байдаггүй. Жилд нэг удаа хуулийнхаа дагуу л үзлэгт хамруулдаг болохоос өөр элдэв арга хэмжээ байдаггүй. Үнэндээ бол хагас цэрэгжилтийн байдалтай.
-Та бүхний дараагийн арга хэмжээ юу байх вэ. Халагдчихлаа, гэтэл бас үйлдвэрчний эвлэлээ байгуулчихсан байдаг?
Үлдсэн хамт олон биднийг халсныг эсэргүүцэж байгаа тэд маань бас юу болох нь вэ. Бичгээр ч гэсэн эсэргүүцлээ илэрхийлэх байх гэж бодож байна. Мөн үйлдвэрчний эвлэлээс хуулийн зөвлөх, өмгөөлөгч гаргаж өгсөн байгаа. Тэр дагуу л явна даа. Ямар ч гэсэн зүгээр орхихгүй. Ядаж байхад бид нар бүгдээрээ банкны зээлтэй байгаа. Доод тал нь 6 саяас 50 сая хүртэл төгрөгийн зээлтэй байгаа.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.133)
    eh orniihoo bayalgiig uhuulj baij engiin ajilchid ard tumnee yadaj tsalin nohtsol saitai baih talaas ni harj uzej boldoggui yum baih daa tosvoos heden togrog zavshih ve gej bodsoor oor zuild sanaa zovoh setgel husel baihgui boldog l baih daa hoorhii
    2011 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    5 цаг 37 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    8 цаг 21 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    8 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    8 цаг 55 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    9 цаг 9 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    9 цаг 18 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    9 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    9 цаг 39 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    23 цаг 10 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    23 цаг 29 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК