Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэл 2014 оны төсвөө тодотголоо

2014-7-07
0
ЖИРГЭХ

нийслэл         НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 4-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2013 оны аудитлагдсан санхүүгийн нэгтгэсэн тайлан  болон нийслэлийн  2013 оны  төсвийн гүйцэтгэл, нийслэлийн 2014 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах талаар танилцуулсан.

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн  2013 оны  санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 763 байгуулага төсөл, арга хэмжээний тайланг нэтгэжээ.  

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 387,1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй  үүнээс мөнгөн төгрөг   298,7 тэрбум төгрөг  байна гэж тэрээр хэллээ. Өнгөрсөн онд нийт 1072,0 тэрбум  төгрөгийн  хөрөнгөтэй болсон ба өнгөрсөн оноос 365,0 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн байна. Үүнээс үндсэн хөрөнгө өмнөх оноос  282,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж  684,9 тэрбум төгрөг болсон байна. Үүний 253,4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө нь тусгай шилжүүлгийн байгууллагуудын үндсэн хөрөнгө юм байна. Мөн авлага 3,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь хөрөнгө оруулалтын барьцаа, ОНӨҮГазруудын авлага өссөнтэй шууд холбоотой гэж тэрээр хэллээ. Харин  өглөг өмнөх оноос 84,8 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 35,0 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнээс 18,1 тэрбм төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулжээ.

2013 онд нийслэлийн төсөвт 711,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 727,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөөг 16.0 тэрбум  төгрөгөөр буюу 2,2 хувиар давуулан биелүүлсэн байна. Нийслэлийн 2013 оны төсвийн зардлын нийт төлөвлөгөөг 851 тэрбум 457.9 сая төгрөгөөр баталж, гүйцэтгэлээр 681 тэрбум 621,3 сая төгрөг зарцуулж, батлагдсан төлөвлөгөөнөөс 169 тэрбум 836,6 сая  төгрөг дутуу зарцуулсан мэдээтэй байна. Үүнээс нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн зарлагын төлөвлөгөөг нийт 628тэрбум 885.4 сая төгрөгөөр баталж, гүйцэтгэлээр 460 тэрбум 438,0 сая төгрөг зарцуулжээ.

Улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй нийслэлийн төсвийн байгууллагуудын төсвийн зарлагын төлөвлөгөөг нийт 222 тэрбум 572.4 сая төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэлээр  221 тэрбум 183.3 сая төгрөг зарцуулсан гэх мэдээллийг тэрээр өгсөн юм.

Харин 2014 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тэрээр танилцуулахдаа, Монгол Улсын Их Хурал 2014 оны 05 дугаар сарын 23 –ны өдөр  “Монгол Улсын 2014 оны төсвийн т хай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэн баталсан. УИХ-аас  Улсын 2014 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт хэд хэдэн өөрчлөлтүүд орсон байна.

Тодруулбал,

1.    Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг  боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх хугацаа хойшилсонтой холбогдуулан нийслэлийн төсвийн суурь зарлагын дүнг  170.3сая төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Дээрх суурь зарлагын бууралтын дүнгээс хамаарч нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 340.7 сая төгрөгөөр нэмэгдэж, 2014 онд 44.3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх болж байна.

2.    Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 51.3 сая төгрөгөөр нэмэгдэж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг 48.8 тэрбум төгрөг болохоор Улсын Их Хурлаас баталлаа.

3.    Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, соёл, биеийн тамир, хүүхэд хамгаалал, газрын харилцаа, кадастрын үйлчилгээний салбарын 2014 оны төсвийг төрийн үйлчилгээний ажиллагсадын цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан 9 тэрбум 69.7 сая төгрөгөөг нэмэгдүүлэн баталсан байна.
 
Мөн Засгийн газраас баталсан “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын дагуу нийслэл, дүүргийн төсвийн захирагч нарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих үүрэг өгч, бууруулж болох урсгал зардлуудыг 20 хувь бууруулах бодлого баримтлан ажиллаж байна гэж тэрээр онцоллоо.   Нийслэлийн  2014 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн орлогын нэр төрөл бүрээр төлөвлөгдсөн хэмжээнээс давж биелэх, болон тасрах бодит шалтгааныг тооцсоны үндсэн дээр нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 2тэрбум 940,0 сая төгрөгөөр бууруулан 556 тэрбум 734,8 сая төгрөг байхаар, үүнд хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөөг 4 тэрбум 642,7 сая төгрөгөөр бууруулан 456 тэрбум 6,8 сая төгрөг байхаар тооцон, төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 210 тэрбум 915,4 сая төгрөгийн 98 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна.  Эдгээрээс тендер зарлагдаагүй 20 тэрбум 403,4 сая төгрөгийн 9 төсөл, арга хэмжээний хөрөнгийг татах, 18 тэрбум 123,6 сая төгрөгийн 22 төсөл, арга хэмжээг нэмж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөр 2014 онд нийслэлийн төсвөөс 208 тэрбум 635,6 сая  хөрөнгөөр 112  төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.  Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Рейлбусын дундын зогсоолуудтай холбогдох явган зам, талбайн тохижилтын ажил, Долоон буудлын автобусны буудлыг Зунжин худалдааны төвийн баруун тал дахь талбайд шилжүүлэх ажил, Усан спорт сургалтын төвийн барилгын болон инженерийн шугам сүлжээний  засварын ажил, Хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтын ажил зэрэг  цаг үеийн зайлшгүй шаардлагын улмаас 3 тэрбум 592,8 сая төгрөгийн 8 төсөл, арга хэмжээг нийслэлийн 2013 оны төсвийн давалт болон нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлсэн бөгөөд нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгуулахаар танилцууллаа.

Нийслэлийн төсвийн тодотголд тусгуулахаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 230,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг ирүүлсэн боловч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс нэн тэргүүнд хэрэгжүүлэх  шаардлагатай гэж үзсэн 14 тэрбум 530,8 сая төгрөгийн 14 төсөл, арга хэмжээг тодотголын төсөлд тусгажээ.
 
Нийслэлийн ИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцээд Хотын шуудын  2013 оны орон нутгийн тєсвийн орлогын гүйцэтгэлийг  369 тэрбум 617сая  135,4мянган тєгрєгєєр,зарлагын гүйцэтгэлийг 291 тэрбум 887 сая 394,1мянган тєгрєгєєр, үүнээс орон нутгийн хєгжлийн сангийн хєрєнгийн гүйцэтгэлийг 7 тэрбум 751 сая 337,7 мянган тєгрєгєєр, дүүргүүдэд олгосон 2013 оны санхүүгийн дэмжлэгийг 59 тэрбум 389 сая 174,7 мянган тєгрєгєєр, хотын шуудын тусгай шилжүүлгээр санхүүжигдэх тєсєвт байгууллагуудын 2013 оны зарлагын гүйцэтгэлийг  5 тэрбум 56 сая 328,4 мянган тєгрєгєєр тус тус баталлаа.  Харин нийслэлийн 2014 оны төсөвт дараахи өөрчлөлтүүдийг оруулан баталлаа. Үүнд Нийслэлийн төсвөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 44 тэрбум 384 сая 898.6мянган төгрөгөөр, Нийслэлийн 2013 оны орлогын давалт 3 тэрбум 94 сая 280.1 мянга, 2013 оны хөрөнгө оруулалтын ажлын зарцуулагдаагүй үлдэгдэл 14 тэрбум 471.5 сая, нийслэлийн төсөвт байгууллагуудын өнгөрсөн оны хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалт 1 тэрбум 689 сая 417.2 мянга, нийт 19 тэрбум 255 сая 197.3 мянган төгрөгийг нийслэлийн 2014 оны төсөвт нэмж зарцуулах, нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэх, парк шинэчлэх сангийн хөрөнгө 20.0 тэрбум, Улаанбаатар – Орон сууц сангийн хөрөнгө 5.0 тэрбум, Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгө 1 тэрбум 20.7 сая төгрөг, нийт 26 тэрбум 20.7 сая төгрөгийн сангийн хөрөнгийг 2014 оны санхүүгийн жилд зарцуулахаар батлав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 – 2014 онд он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын хэмжээг 97 тэрбум 466 сая 680.3 мянган төгрөгөөр баталлаа. Түүнчлэн Хотын төсвийн нийт орлогыг  481 319 885.3 мянган төгрөг, харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого  469 260 679.4 мянган төгрөг,  Хотын төсвийн нийт урсгал зарлагыг  226 960 702.7 мянган төгрөг байхаар тус тус баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    5 цаг 16 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    7 цаг 26 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    7 цаг 33 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    7 цаг 44 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    9 цаг 10 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    9 цаг 32 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    9 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    10 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    10 цаг 16 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    10 цаг 26 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    11 цаг 50 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК