Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайхан наадлаа, одоо ажлаа хийцгээе

2014-7-16
0
ЖИРГЭХ
Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Иргэд хөдөө агаар салхинд гаран хорхог, хуушуураа идэцгээж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэцгээв.
    c370fd1552792e26greatБөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Иргэд хөдөө агаар салхинд гаран хорхог, хуушуураа идэцгээж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэцгээв. Энэ жилийн наадам урьд урьдынхаас илүү олон хоног үргэлжилж, амьдрал бараг л зогсохоо шахлаа. Үүнтэй зэрэгцэн дэлхий нийтийг сар гаруй байлдан дагуулсан хөлбөмбөгийн ДАШТ ч өндөрлөв. Баяр ч дуусч, тэмцээн ч өндөрлөсөн учир одоо бүгдээрээ ажлаа хийцгээе.

Хэдийгээр зуны налгар, тайван өдрүүд үргэлжилж буй ч улс төр, нийгмийн амьдралын хамгийн адармаатай цаг үе одоо л эхэлж байна. Ялангуяа, Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа сар гаруйн дараа дуусна. Уг 100 хоногийн дараа эдийн засгийг тогтворжуулж чадсан уу, валютын ханш буурсан уу гэдгээс эхлээд маш олон ажлыг дүгнэх юм. Тиймээс үлдэж буй богино хугацаанд эрх баригчид өмнөх амлалтаа биелүүлж эдийн засгийг өөдөн татахаас эхлээд маш олон ажлыг хийх хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг хойш тавьж түр зуур ч болов аргацаах ямар ч боломжгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар долларын ханш 1830 төгрөг давчихсан байна. Энэ бүхэнтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний ханш өдрөөс өдөрт өссөөр байна. Цаашид энэ хэвээр өссөөр байвал үндэсний томоохон компаниуд ажлын байрны их цомхотгол явуулна гэдгээ мэдэгдсэн. Ялангуяа барилга болон худалдаа үйлчилгээний компаниуд ажилчдаа цомхотгож ажлаа зогсоох төлөвтэй байгаа аж. Мөн бүх төслийн ажлууд мөнгөгүй зогсчихсон байгаа талаар иргэд ярьж байна. Энэ бол түгшүүрийн маш чанга дохио. Тэр хэрээр чанаргүй зээл ихсэж иргэдийн амьжиргаа доройтож, худалдан авах чадвар буурна. Үүнээс үзвэл эдийн засаг дээрдэх бус улам л хүндэрсээр байна гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөхөөр болж. Тэгэхээр Засгийн газарт шийдэх асуудал шил, шилээ даран хөвөрсөөр байна гэсэн үг.

УИХ-ын хаврын чуулганы дараа эрх баригч АН сөрөг хүчин болох МАН-тай зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин МАН зөвшилцөхгүй хэмээн гүрийж байгаа. Харин одоо хоёр нам эдийн засагт тулгамдаад буй асуудлаар илүү сайн ойлголцох шаардлагатай болоод байгаа юм. 

Гэтэл өнөөдөр наадмыг далимдуулан эрхэм гишүүд ийш тийш таран одоцгоожээ. Мөн зарим нь тойрогтоо ажиллаж байгаа нэрээр найр наадам хэсч явна. Энэ жил 100 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Тэгэхээр эрхэм гишүүд маань энд, тэндхийн 90 жилийн ойн баярт оролцоод намрын чуулган хүртэл царайгаа ч харуулахгүй төлөвтэй байна.

Уг нь түүний оронд ажлаа хийцгээж намрын чуулганаас өмнө  намын бүлгүүд шийдэх асуудлуудаа цэгцэлж, ойлголтуудаа нэгмөр болгож баймаар санагдах юм. Тэгэхгүй бол бодлогын томоохон шийдвэр дээр өөр өөрсдийнхөөрөө гэдийгээд, бүр сүүлдээ эрх баригч нам нь хүртэл завсарлага авах гэдэг сонин үзэгдэл давтагдаж мэднэ.

Наадмын дараа намар. Энэ үг намар болсон гэхээс илүүтэй жавар тачигнасан өвлийн бэлтгэлд ханцуй шамлан орохыг сануулдаг. Найр наадмын сарууд шувтарч өвөлтэй золгоход нийслэлчүүд тэр аяараа сая ухаан орсон гэлтэй улиг болсон утааны асуудлаа санадаг нь гэм биш зан болж. Өвлийн хахир хатуу улирлаас өмнө утаанаас эхлээд үр тариагаа хурааж, хадлан тариалангаа бэлтгэх гээд шийдэх олон асуудал байна эрхэм дарга нар минь. Одоо ажилдаа ханцуй шамдан орцгооё.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (78.53.190.193)
    ediin zasgiin yamar aldagdal garsnaa tootsooj odoo.
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • vvvv (202.72.245.122)
    УВСЫХНЫ ХЭРЭГЛЭЭД БАЙГАА ЭЦЭЖ ЦУЦААДАГГҮЙ ЭМИЙГ ИЛРҮҮЛ
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
    • Xyatad ilerdeggui doping gesen ed nar yaxav neg xeseg ingej baigaad gene ni ustana.
      2014 оны 07 сарын 16
  • zochin (202.170.68.233)
    5 udurtuu bagtaaj ter 90 jiluudee hiij bhgui yasan yum be,ymar ch gazraar orson darga nar ni amarcan gariin useg ene ter geed zurah hungui ajil ch tsalgardah ni dee
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Увсынхан нууц допинг хэрэглэдэг болж дээ. Заалны барилдаанд ганц түрүүлснүү үгүй юу бөх шууд улсын наадамд түрүүлчих юм аа. Допингийн шалгалтыг сайтар хийх хэрэгтэй байна. Солонгос руу явуулж шинжлүүлнэ гэж юу байхав дээ.
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
    • Dopingiin zagalmailsan esteg Suxbat yamar bolsniig xaraa biz dee. ix dopingidbol tiim l bolno
      2014 оны 07 сарын 16
  • Захирагч (202.179.11.94)
    Сайхан зун болж байна Одоо хадлан бордоондоо гарахгүй бол бороошоод эхлэнэ шүү Найр наадам яахав Энэ олон 90 жилийн ойг нээрээ яанаа жалга довоороо л наадам ярьсан архидсан халамцсан баярхсан хүмүүс байна Ажил ярьж байгаа нэг ч хүн алга Ажил ярьсан нэгнээ солиотойгоор нь дуудаж байна Энэ олон сумын ойг үүнээс хойш болиулбол таарна Тэгэхгүй бол ямар ч бүтээн байгуулалт хийхгүй зүгээр л нэг шоу болгоод мөнгө идээд дуусч байна даа Эрхэм Ерөнхийлөгч өө
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • ччч (202.72.245.122)
    БИЕСЭЭ ӨРСӨЛДӨЖ МУУ ХЭЛЭХ УРЛАГ БАС ӨРСӨЛДӨЖ ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨСГӨХ АД ЗЭТГЭРЭЭСЭЭ САЛЖ,БҮТЭЭЛЧ ХАМТАЧ БАЙЖ СУРЦГААЯ ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРЬДАГ
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • бб (202.72.245.122)
    ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН НААДЛАА МАХ ГУРИЛ СҮҮ БАЙХАД БОЛНО,МАШИН УНАЖ ЗАЛХЛАА,ДЭЛГҮҮРИЙН ЭРЭЭН ЦААСТАЙ ЭЛДЭВ БАРААНЫ САЙН МУУГ ТАНИЛАА,РЭЙЛБАС ДАА СУУЖ СУРЛАА,
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • ббб (202.72.245.122)
    ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН НААДЛАА МАХ ГУРИЛ СҮҮ БАЙХАД БОЛНО,
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.90.37)
    yamar ajil hiie gej
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    Уг нь төр засаг энэ 14-15-ны өдрүүдэд тэр олон шалтагт 90 жилүүдээ багтааж хий гэж хуулинд өөрчлөлт оруулсан юмсан.хэрвээ 90 жилүүд эдгээр өдрүүдээс хэтэрсэн тохиолдолд засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй.90 жил хөгжсөн атлаа ганц ч халуун усгүй бас төсвөөс татаас зулгааж түүгээрээ гол зогоож байж бас наадам хийж тансагладаг хариуцлагагүй явдлыг таслан зогсоох цаг нэгэнт болжээ.Ер нь цаашид засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарьтаа зоригтой өөрчлөлт хийж 21 аймгийг хооронд нь нэгтгэж хангай говь хослосон 5 аймаг болгон томсгох шаардлагатай.Одоогийн 21 аймгаас Дархан-Уул, Орхон аймгуудаас бусдыг нь сум болгон, 350 гаруй сумдыг баг өөрчлөх болгох хэрэгтэй. Өнөөгийн 1500 баг гээч нь үнэндээ цалинтай малчны л орон тоог бий болгосон.Хэрвээ тэгэж их аймаг сумын ой тэмдэглэмээр байгаа бол түүхэн үнэнийг сэргээж Хуучин 4 болон Шавь 5 айиаг бас хошуудын байгуулагдсан түүхээр тэмдэглэх хэрэгтэй.90 жилийн өмнө Монгол улс, түүний аймаг сумд огт байгаагүй мэт тэнэглэдэгээ болих хэрэгтэй.
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • . (202.179.14.36)
    "Сайхан наадлаа, одоо ажлаа хийцгээе" гэдэг үнэн, гэвч үүнийгсоносож, ухаарах монгол хүн, төрийн тэргүүнээсээ эхлээд алгаа!!! Саяхан нутагтаа очоод ирлээ: замд тааралдсан хэдэн сумд бүгд 90 жилийн ой тэмдэглээд "зав" алга. Өвс ногоо маш сайхан ургаж, харин хадландаа эртхэн гарах тухай ярьж буй нэг ч хүн алга. Ийм л байна даа, найз нараа.
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • ардчилал гоё (103.23.51.12)
    сайхан архидлаа. одоо шараа тайлцгаа. тэгээд дахин архидацгаа.
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Я (202.131.230.218)
    Юун ажил вэ, "наадмын 30 хоног" гэдэг улирал дөнгөж эхэлж байхад чинь. Дараа нь "найрны 60 хоног" үргэлжилнэ.
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    4 цаг 8 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    6 цаг 17 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    6 цаг 24 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    6 цаг 35 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    8 цаг 1 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    8 цаг 24 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    8 цаг 47 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    9 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    9 цаг 7 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    9 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    10 цаг 42 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    23 цаг 23 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК