Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улс төрд шинэ од” төрүүлэх ТВ төсөл хэрэгжиж эхэллээ

2014-7-25
0
ЖИРГЭХ

fgfhgfjhgj     “Улс төрд шинэ од” ТВ төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Төслийг UBS телевиз, EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд  өнөөдөр тэд төслөө танилцууллаа.

“Улс төрд шинэ од” зорилтот нэвтрүүлэг нь монголын улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой юм байна.

Энэ үеэр EBI хүрээлгийн гүйцэтгэх захирал Л.Оргил “1990 оноос хойш бүхэл бүтэн шинэ үе монголд бий боллоо. Монгол бол залуучуудын орон. Тэгэхээр энэ орны хувь заяаг залуучууд авч явах нь тодорхой. Улс төрд маань шинэ санаа шинэ эрч хүч, шинэ цус үгүйлэгдэж байгаа. Шинэ үеийн манлайлагчид бидэнд хэрэгтэй. Тийм учраас энэ төслийн гол зорилго бол ирээдүйн улс төрчдөө тодруулах, ард түмэндээ таниулах юм. Энэ монгол оронд нүүрлээд байгаа нийгмийн асуудлуудыг шийдэх ямар шинэ санаа оюуны хүч байгааг олж нээх нь энэ төслийн гол цөм оршиж байгаа” гэлээ.

Төсөл жил гаруйн хугацаанд үргэлжлэх ба гадаад, дотоодод оршин суугаа 22-40 насны МУ-ын иргэн бүр оролцох боломжтой юм байна.

Нэвтрүүлэг нь гурван үе шаттай. Бүртгүүлсэн оролцогчид эхний шатанд “Надад шийдэл байна” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эссэгээр өрсөлдөх аж. Оролцогчдын эссэг мэргэжлийн шүүгчдийн баг нэг бүрчлэн хэлэлцэж, хэн дараагийн шатанд үлдэхийг шийдэх юм.
123
Тийнхүү хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдод “гэрийн даалгавар” өгч, улмаар гэрийн даалгавар болон танилцуулах ярилцлагаа амжилттай дуусгасан 90 оролцогч гуравдугаар шатанд үлдэх юм байна. Шилдэг 90 оролцогч нэвтрүүлгийн хугацаанд “Удирдлагын академи”-ийн мэргэшүүлэх хөтөлбөрт суралцахаас гадна баг болон хуваагдаж олон сонирхолтой даалгаваруудыг гүйцэтгэх аж.

Нэвтрүүлгийн шилдэг 30 оролцогчийг АНУ-ын Вашингтон хотод нэг сарын мэргэшүүлэх хөтөлбөрт суралцах эрх хүлээж байгаа бөгөөд шилдгийн шилдэг нэг оролцогчид төрийн удирдлагын чиглэлээр дэлхийн шилдэг сургуульд /Harvard, Yale, Stanford г.м/ тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн шилдэг нэг баг АНУ-д зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейд багаараа оролцох эрхтэй болохыг зохион байгуулагчид хэллээ.

“Улс төрд шинэ од” зорилтот нэвтрүүлгийн бүртгэл хэдийн эхэлсэн бөгөөд бүртгэл ирэх наймдугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ulsturdshineod.mn болон www.ubs.mn цахим хуудсуудаас авах боломжтой.


А.Наран /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Наран (202.179.7.6)
    Улс төрд ухаалаг залуучууд маш хэрэгтэй байна хүнийг гаднаас нь хараад таньж болдоггүй гэдэг шал худлаа энэ 90 залуусыг хараад бахархаж байна хэлж хийж байгаа үйлдэл бүр нь эд бүхнийг ямар хүн бэ гэдгийг дүгнэхэд хангалттай нотолгоо байна сайн сайхан залуус мөн ч олон байна даа бахархаж бас баярлаж байна.
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Наранхүү (202.179.11.94)
    улс төрд ухаалаг залуу манлайлагч хэрэгтэй.
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Наранхүү (202.179.11.94)
    маш сайн байна.
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Иргэн (49.156.0.11)
    Болж л байна шүү дээ. Тэгээд оролцож байгаа хүмүүс нь өөрсдөө сайн хичээгээрэй
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • АРД ТҮМЭЭЭН (49.156.0.11)
    Харин ч амар юм биш үү. Шоунаас нь шалгарч гарж ирсэн хүнийг нь бид мэддэг болно. Тэр хүнд тодорхой хэмжээний үүрэг хариуцлага очино. Юмыг дандаа муу талаас нь биш сайн талаас нь харцгаая л дааа
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.131.233.174)
    гол нь шоу гэдэг утгаараа биш ард түмэнд нээлттэй ил тод шудрага өрсөлдөөнийг харуулж байгаа нь таалагдаж байна. залуучууд бид хэдий болтол гараа хумхиж суух вэ бид л эх орнынхоо төлөө явахгүй бол өөр хэн хөдлөх?
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Иргэн Ламжав (103.26.193.26)
    Монголын ТВ бүхэн баахан залуусыг од болгоно гээд л дуулуулаад л хамтлаг болгож гаргаад л монголчууд бүгд л дуучин болох шахсан даа, одоо бүгдээрээ улс төрч болох гэж баахан шоудах нээ дээ арай ч хэтрэх байхаа, удахгүй бөө лам од үйлдвэрлэх юм байна л даа
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • zochin (182.160.2.194)
    uls orniig udirdah hun amaaraa, biyeree bish uil hergeeree todron garch amidraliig biyeree tuulan uzsen baih yostoi baidag yum shaldan zaluus ehleed biye zas daraa ni geree zas tegj baij turuu zas daa
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • zochin (182.160.2.194)
    universe best song shig hoshgoruulahaa bolimoor yum, uls turd zaluuchuud hiij buteesen zuileeree niigmeesee todron gardag yum, ternees bish show hiij gardaggui yum
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • ц.а (103.26.193.9)
    Залуучуудыг хошгоруулж өөрсдийгээ тэжээж ашиг олох гэсэн бас нэг зальт арга. Одоо энэ бохир аргаа больцгоовол яасийн . Шоуны ард дандаа л ашиг мөнгөний асуудал явж байдаг. Өчнөөн л шоу байна даг. Сүржин нэртэй худал аргаар хүн шулах гэсэн санаа шүү дээ. Балхжав нэр нүүрээ бодмоор юм. Авлагатай тэмцэх газар, хяналтынхан , татварынхан энэ олон шоу зохиогчдыг шалгаж үнэнээр нь ард түмэнд зарлах хэрэгтэй байна
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    Улс терчийг шоугаар гаргана гэдэг нь бидний л буруу ойлголт Эх орныг авч явах лидер шоунаас терехгvй
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    Улс төрчийг тв шоугаар биш ард олны зовлон жаргалаар хурцалж гаргаж ирдэг юм
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • бат (202.131.229.34)
    улс төрд шинэ санаа.шинэ эрч хүч.шинэ цус сэлбэлт хэрэгтэй байна.энэ улс орныг монгол ухаанаар монгол эх орон ард түмнээ гэсэн зоримог тууштай шйдвэртэй удирдагчид хэргтэй байна.улс орноо гэсэн ухаантай залуучууд минь идэвтэй оролцоорой.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    39 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    2 цаг 49 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    2 цаг 56 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    3 цаг 6 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    4 цаг 32 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    4 цаг 55 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    5 цаг 18 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    5 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    5 цаг 39 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    5 цаг 49 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    7 цаг 13 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    19 цаг 55 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    21 цаг 25 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    22 цаг 34 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    23 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    23 цаг 51 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК