Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн хошууч Д.Гантөмөр: Хүмүн заяаны үнэ цэнийг өлмийдөө гишгэсэн авлига

2014-7-29
0
ЖИРГЭХ

  10367809_279246575615255_5889967351443651490_n  Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдад Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой нийтлэл, илтгэлийн уралдааныг 7 дугаар сард зохион байгуулсан билээ.

Уралдаанд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн олон алба хаагчийн бүтээл ирснээс Орхон аймаг дахь цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөрийн “Хүмүүн заяаны үнэ цэнийг өлмийдөө гишгэсэн авлига” сэдэвт илтгэл тэгүүн байрыг эзэлсэн.

 Энэхүү илтгэлийг толилуулж байна.

                        Авлигал нь нийгмийн баялгийг тарамдуулан, төр засгийн чадварыг мөхөөж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг хаадгаараа ядуу иргэдэд хамгийн хүнд тусдаг"                                                                                      

 НҮБ-ын ЕНБ-ийн дарга асан Кофи Аннан

Өт хорхойгүй модод үзэсгэлэн төгс найгаж, тэнд өт хорхойн хэрэг үгүйн адил, хүний мөр хүрээгүй газарт байгалийн үзэсгэлэн цогцолсон эх дэлхийдээ хүмүүн бид огт хэрэггүйг илтгэх буюу. Хүмүүн-сүйрэл үгүйсэн бол дэлхий минь ямархан байх хийгээд АВЛИГАЛ гээч огт үгүй бол амьдрал мөн тийм байхсан. Сэтгэлээсээ илүү үнэтэй хүн, хүнээс үнэтэй эрдэнэ гэж хаана байх билээ.

             Авлигал гэж юу юм бол...? гэдэг асуултыг иргэншсэн хүмүүс өөрсдөөсөө хэтэрхий хожуу асуусан. Өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухаандаа дарлагдан тамирдсан хойноо, УХААН нь өтөлж доройтсон үедээ л сая АВЛИГА хэмээх нууцхан чөтгөрийг өөрсдөөсөө илрүүлж, тэгээд маш үнэмшилгүйгээр үзэн ядаж, идэвхгүйгээр тэмцэж эхэлсэн ч, хамгийн инээдтэй нь амин сүнстэйгээ нөхцчихөөд байгаа энэ "чөтгөр"-ийг авлах эрлээ өөрөөсөө бус өрөөлөөс хайн бужигнасны алдсаар авлигын чөтгөр хүчээ авч амьдралын хаан суудлыг булаан эзэлсэн байна.

Авлигын талаар Эрдэмтэн Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь бичиг"-т Авлига гэдэг нь ёсон бусаар шунаж авсан эд гэж тайлбарлан тодорхойлсон байна. Харин эрдэмтэн Т.Намжим "Авлига гэдэг нь ёсон бусаар өгч авалцаж байгаа мөнгө төгрөг, эд зүйл юм. Авлигал гэдэг нь тэрхүү өгч авалцаж буй үйлдлийг илэрхийлж буй гаж үзэгдлийн нэр" гэжээ.

Монгол улсын хуулинд “авлига” гэдэг нэр томъёогоор бичиж тодорхойлсон байдаг. Монгол улс нь Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг 1996 онд баталж, 2006 оны 7-р сарын 6-наас энэхүү хуулийг шинэчлэн боловсруулж, 2006 оны 11-р сарын 1-нээс дагаж мөрдөхөөр 6 бүлэг 35 зүйлтэйгээр шинэчлэн баталсан. 2003 онд НҮБ-аас авлигын эсрэг конвенцийг батлан гаргасан.  Монгол улс Авлигатай тэмцэх газрыг үүсгэн байгуулж 2007 оны 1-р сарын 11-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Авлигын гэмт хэрэг нь гэрчгүй, нууц далд аргаар, зохион байгуулалтын өндөр түвшинд үйлдэгддэг болохоор илрүүлэхэд төвөгтэй нь мэдээж. Авлига өгөгчийг бус авагчийг шийтгэдэг, мэдээлэгчийг урамшуулдаг хуультай болох хэрэгтэй. Хэрэв авлига өгсөн хүн, авсан этгээдийг гэрчлэн мэдээлээд байвал авах сонирхолтой хүн үгүй болж, энэ гэмт хэргийн хүрээ багасах учиртай. Харин хүчээр авлига өгөх гэж оролдсон этгээдийг мэдээлвэл урамшуулдаг болчихвол өгөх сонирхолтой хүний тоо ч цөөрөх биз. Авлигатай тэмцэхэд таны ҮГҮЙ гэсэн хариулт маш чухал үүрэг гүйцэтгэхийг хэзээ ч мартаж болохгүй? Таныг авлига авахгүй гэхэд хэн нэгэн буу тулгаж байгаад өгөхгүй нь лав.

            Оюун ухааны маань шим шүлт хүч чадал хордож, хүн чанарын минь мөс хайлж, сэтгэл зүрх минь "үнэр орсон" хойно л...? сая л...? Нил мөрний Сац суврагаас Фараоны занданшуулсан шарилыг олоод "...Египетийн хаан сая үхчихлээ" гэж хашгиралдах мэт АВЛИГА -ын тухай бид шуугилдаж эхэллээ.

Тэгээд... Ура хашгиралдан босоод АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА тэмцэх гэсэн чинь...? Төр нь шүүх цагдаагаа бариад, шүүх цагдаа нь авлигыг барьсан ч авлига нь эргээд төрөө барьчихаад, дэлхийн талыг эзэлж явсан домогт хаадын минь үлдээсэн төр өнөөдөр хөөрхий болжээ.

Тийм ээ. Төрийн хяналтгүй авлига луйварчдын тархин дотор хорт өвс мэт ургаж, авлигын алган дээр нүцгэн төр чичирч хэвтэхэд бид гадуур ундааны шил, Сола-ны лааз хайх мэт "тэр муу авлига"-ыг хайж, хаа нэгтэйгээс олдохоор нь тэмцэл хийж ялаад АВЛИГАГҮЙ НИЙГЭМ байгуулах гэж явнам. Төрийн халаас, түшмэдийн хормойд нуугдсан тэр АЗТАЙ АВЛИГА-тай бид яаж тэмцэж, харагдахгүй байгаа "дайсны цэрэг"-ийг хаана нь буудаж нам унагаах болж байна. Байгаа нь мэдэгддэгч харагддаггүй, өгсөн авсан нь ажлаа бүтээсэн, ашгаа олчихсон байгаа тэрхүү "таатай нууцад" нь хэрхэн нэвтрэх вэ?... Том дарга том иднэ, бага дарга бага иднэ гэлцдэг нь Сүхбаатарын талбайд шинэ жилийн шөнө нартай бороонд шавшуулна гэдэг шиг тэнэг үг биш шүү... Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг, дарга нэмэгдвэл авлига нэмэгддэг цаг үе шүү! Хүмүүн төрөлхтний язгуур ухаарал хэдийн үхсэн бол найдвар алга, унтсан бол сэрээх л хэрэгтэй. Авах идэхийн чөтгөр зөв ухаарлыг минь унтуулчихсанаас бус авлигын угаарт хордоод амьдрал үхжээ гэж бодогдохгүй байна. Эхийгээ идэж дуусаад найман хөлдөө тэнцэж босдог хилэнцэт аалз мэт Монгол улсаа идэн хоослож буй үй олон хилэнцэт хүн-хорхойнууд байгаа цагт Монгол улс мөхөх аюулд хүрэх нь үнэн бөгөөд хүмүүний сэтгэл эгнэгт ариусан гэгээрч, Төр нь цэвэр тунгалаг байж, Авлигагүй нийгмийг сонгон түүнийгээ цогцлоон бүтээсэн тохиолдолд л Монгол улс аврагдан хөгжлийн шинэ шатанд гарч ард түмэн нь амар тайван амьдрах болно. Манай Цагдаагийн байгууллага Төрийн байгууллагуудыг авлигагүйгээр манлайлсан анхны үлгэр жишээ байгууллага болно гэдэгт эргэлзэхгүйгээр найдаж бас болоорой гэж ерөөмөөр байна.   

Хүмүүний нийгэм гэгээрч хүн зоны сэтгэл угаагдахыг хүлээсэн мянган жилийг амьдрал өөрөө тэсч гарах (эсвэл бүх хүн яг зэрэг сэтгэлээ ариусган өөрийгөө ялах) тохиолдолд АВЛИГА УСТАНА.

 Төрийн албаны бохирдсон ёс зүйг цэвэршүүлэх арга нь ажиллагсдын цалинг нэмж, гадны нөлөөнд автахааргүй болгох явдал гэв үү? Нэмэгдсэн цалиндаа ханаад цадчихдаг, тэгээд илүү харахаа больчихдог хүмүүс билүү бид чинь...

Төрийн маань хүч авлигадаа байна. Авлигаар төр хооллож, хоолныхоо төлбөрийг цатгалан тэнэгүүдэд эрх ямба болгон илгээнэ. Түшмэдүүд үндсэн ажлаа хийсний төлөө шан харамж нэхэж, эвэртэн туурайтнууд эрх мэдлээ хууль бусаар ашиглан садан төрөл, найз нөхөддөө албан тушаал бэлэглэж, жүнзэнд хоносон сархадын шавхруу мэт сулбагар төр засгийг бүтээцгээж байна. Тэдний чадах нь хүнд суртал. Лаг шаварт лавхан зоосон тагнаатай гадас мэт цул "хүнд сурталтнууд"-ыг төрийн хууль, түмний хэрэгцээ, яншаа хэрүүлчид, яарсан иргэд... хэн гуай нь ч хөдөлгөхгүй ч, ганц "амь оруулж" хөдөлгөн идэвхжүүлэгч ачтан нь зөвхөн АВЛИГА. Хөрсийг нүхлэж агааржуулдгийг нь бодоод талбайдаа оготно үржүүлээд байвал ямархан ургац авах билээ. Авлигын ачийг магтан дуулах нь түүн лугаа ижил. Авлигачидгүй, хүнд сурталгүй орчинд, хуулийн хамгаалалт дор дарамтгүй амьдрах боломж хайсан Монгол залуус "сүрэг сүргээрээ" харьд одоцгоож, "авлигын мөнгө шуудайлсан" хар элэгтнүүд гэр, төр хоёрт минь шургалахаар "вагон вагоноороо" зөрөн ирж улс мөхөөх аюулын харангыг дэлдэж эхэллээ.

Аяа, хүмүүс минь. Ташуураар жанчихаас нааш хөдөлдөггүй зовлонт адгуус хийгээд, хуулиар "жанчихаас" нааш  сэхээрдэггүй "ухаант" хүмүүн хоёрт яг адилхан жанчих /Чингисийн монголчууд бидэнд ташуур хэрэгтэй/ жор л асар тустай. Авлига нь эдийн засгийн эрүүл хөрсний шим шүүсийг хог ургамал мэт сорон өсөлтийг сааруулж, нийгмийн ялгаа, тэгш бус байдлыг дэвэргэн хөөрөгдөж, хөгжил дэвшлийн тэнцвэрийг алагдуулан, нийгмийн эрүүл саруул сэтгэл зүйг бохирлон буртагладаг. Улмаар хүрээгээ тэлж үндэстний өрсөлдөх болон хөгжих чадварыг доройтуулан улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулах аюултай үзэгдэл учраас АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА тэмцэхдээ бид мөр зэрэгцэн нэгэн зүгт уухайлан давшихдаа бус зүрх сэтгэл рүүгээ, оюун ухаан руугаа ухаарлын минь сэнтийг түрэмгийлэн эзэлсэн авлигын чөтгөрийн үүр уурхай руу, ЧӨЛӨӨЛӨХ ДАЙН ЗАРЛАЖ ширүүн дайралт хийцгээе, Ард түмэн минь ээ! Авлигатай тэмцэхэд ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛ хэрэгтэй.    

           Авлигагүй Монгол-бидний зүтгэлд, бидний итгэлд, бидний сэтгэлд.....
0
ЖИРГЭХ
Санал болгох
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • orhon aimgiin tsagdaad (122.254.119.121)
    temtslee geed tsagdaa ni ter irgen hubi hvnd tusalj ajil amidral ner turiin hamgaalj chadah yumuu ........chaddag bol sain hereg daanch tiim bish yalanguya orhon aimagt mongol ulsiin hamgiin tom abilgachidaar tvvrsen aimag shtee.. abilgachid zubhun erh medel alban tushaaltanguud l baidag tiim bolohoor ene aimgiin tsagdaa nar ni yachij chaddagvi yum bna lee uchriin ene tsagdaagaas uuruus ni asuuh heregtei.....bi neg bish udaa temtseed unuudur erh medel alban tushaaldangiin zanal tsvhelt orj unuudur ajilch vgvi amidral ch vgvi bolson irgen bna...tegeheer yaj temtseh estoig irged medehgvil bna daa.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • OK (182.160.0.235)
    SAIN BICHJEE UNEHEER ENE AVILGALIIN ESREG TUVD CHIN JINHENE AVILGACH SHURGASAN BH HURUNGUJSUN HURANDAA NER AVAGCHIDAAS KKK
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Өөрийгөө бичиж
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    БАЯР ХҮРГЬЕ.ГОЁ НИЙТЛЭЛ БОЛСОН БАЙНА.ЗАЛУУЧУУД БИД Л ЭНЭ БУЗАР БУЛАЙ БАЛИАР ҮЗЭГДЛИЙГ ҮГҮЙ ХИЙХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХЭНЧ ЭНИЙГ ҮГҮЙ ХИЙХГҮЙ.ЦАГДААГИЙН ХОШУУЧ ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ:
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • наранбаатар (103.26.193.14)
    авлиггыг устгах уриатай ардчилсан ерөнхийлэгчийн эн үед бүр цэцэглээд байгаа юм биш үү. ардчиллынхан худлаа шоудахаа болимоор юм.ард түмэн тэнэг гэж үү
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    ЯДУУ АРД ТУМЭНТЭЙ БАЯН ДАРГА НАРТАЙ УЛС БОЛ НУЛЬ АВИЛГАЖСАН ТЕРТЭЙ УЛС. ХАРИН ЯАХ ЕСТОЙ ВЭ? ОЛОН АСУУДАЛ БАЙГАА БОЛОВЧ ШИЙДЭЖ БОЛОХГУЙ НЭГ Ч ЮМ АЛГА. ОДОО БОЛ ЭГЗЭГ НЬ ТААРВАЛ УЛСАА ТАСТЧИЖ ХАЯЧИХ САНААТАЙ БОЛСОН ЦЕЕВРУУД НЬ ХУДАЛ АРЗАЙЖ БАЙГААГ ЕДЕР БУР ХАРАХААР ДУРГУЙ ХУРДЭГ ЮМ ДАА
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • bagi (94.113.249.25)
    SAIN BNA TSAASID ZORIGTOI BAI DEMJINE
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Чоно (180.149.78.26)
    Уншхаас дургүй хүрчлээ.Авилга устах болтугай л гэхээс
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    40 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    2 цаг 50 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    2 цаг 57 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    3 цаг 7 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    4 цаг 33 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    4 цаг 56 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    5 цаг 19 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    5 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    5 цаг 40 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    5 цаг 50 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    7 цаг 14 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    19 цаг 55 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    21 цаг 26 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    22 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    23 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    23 цаг 52 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК