Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаа нарын дунд зарласан уралдаанд ”Цаасан хараал” шалгарчээ

2014-7-30
0
ЖИРГЭХ

  10513464_279658368907409_7828297842076734373_n  ЦЕГ-ын авлигын эсрэг уралдааны дэд байранд шалгарсан Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч А.Дашцоож-ийн  “Цаасан хараал” нийтлэлийг толилуулж байна.

 Аливаа бэл хөрөнгө хэтэрхий их бол гэмт хэргээс эх сурвалжтай
                                                            Хүн төрөлхтөн модон дээр амьдрагч сармагчнаас үүсэлтэй. Газарт буусан ч модон шор, жад бэлтгэж амиа зогоож эхэлсэн. Модыг ноцоож гал гаргаж хөгжлийн буухиагаа эхэлсэн. Хайрам хүйтэн агуйг орхиж модон урцанд шилжсэн. Дулаан газарт амьдарч байснаа хүйтнийг модны тусламжтайгаар давж болохыг мэдээд дэлхийн зүг бүрт өсөж үржсэн. Модон урц нь модон гэр,байшин болж. Модоор алт мөнгө хайлуулж гүйлгээний анхны хэлбэр наймаа хийж эхэлсэн. Дараа нь арилжаа хийх ажлаа хөнгөвчлөхийн тулд алтыг модон зоргодос, цаасаар сольсон юм.

Гэвч цаас бүхэн ийм хүчтэй бус ажээ.  У.Шекспирийн жүжгээ бичсэн, К.Ф.Гауссын Х-ийн 17 зэргийг бодсон, Леонардо Ди Сер Пиеро Да Винчийн Жокондаг зурсан, Жеймс Камероны Аватар кино зохиолоо бичсэн цаас тийм хүчтэй бус харин хүчит хараалын цаасыг даллах идтэй байж. Дэвтрийн,бичгийн,өнгийн цаас бол бүр эгэлхэн энгийн нэг илбэ шидгүй цааснууд. Хэн ч тэднийг авч, хаяж болно. Цаасыг анх бүтээгч нь зэрэг дэв нууцыг сайн цогцлоожээ. Үйлдвэрийн гоёмсог өнгө, будаг,өндөр нууцлал бүхий цаас л хүнд их хараал түгээж байна. Энэ бол мөнгө. Хийгээгүйг нь хийсэн болгож, хэлээгүйг нь хэлсэн болгож, бүтэхгүй,бүтхэд цаг хугацаа шаардсан ажлыг цаг алдалгүй бүтээж, хэнчбиш нэгнийг хэнээс ч илүү сод хүн болгож, өлмийд наалдсан шороог өндөр их шидтэй рашаан болгон түгээж байна. Биет болон биет бус эд байлаа ч цаана нь мөнгөн дүн үргэлж тооцоологдоно.

Аугаа Монгол 17-р зуунд Манжийн хамжлага,хотных нь баас цэвэрлэх адсага төдийхөн болж,  200 гаруй жилийн турш хээрийн зэрлэг чоныг гинжилсээр хуцдаг ч үгүй хотны нохой болгож байсан түүх ой тойноос арчигдах нь бүү хэл хөсөр эзэгнэгчдийн түүдгийнх нь сүүлчийн оч  унтарч ч амжаагүй байхад буюу тэр хэцүү өдрүүдийг үдээд 100 жил ч болоогүй байж ахиад л цаасны хараалд идэгдээд байна.  Чингэсээр үхэл , мөхлийн хаалга уруу алхаж биш мөлхөж ороод мөнхөд нойрсох,200 жил бүү хэл 2 мянган жилдээ ч эргэж сэххээргүй тавилан хүлээж байж ч магад.

Авлига авагч цөөн хүний нүглийг

Амьдрахын мөртэй яваа олонхи үүрэх ёсгүй

Төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан авлигал өртдөг байгуулагуудын судалгаанаас харахад тэргүүн эгнээнд явдаг байгууллагууд нь нийгмийн бүх хэсэгт хүрч үйлчилдэг байгууллагууд байдаг. Жишээ нь:цагдаа, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага,газрын алба...г.м. эдгээр байгууллагууд олон хүнтэй харьцдаг олон ажиллагсадтай учраас бусад байгууллагуудаас илүү дээгүүр заларч байна. Биеэ өмөөрхөөсөө урьтаж асуудлыг өнхрүүлэн үзэцгээе \Д.Намдаг\ .

Цагдаа нар авлигал авдаг. Энэ үг худал биш. Авлигал авсан цагдаа нэг бус. Гэвч тэд халагдсан. Тийм хүмүүст цагдаад байх сүүлчийн шалтаг ч байхгүй.  Гэхдээ хэдэн цагдаа авлигал авсныхаа төлөө шалгагдаж байгаагаас болж бүх цагдаа ийм нэр зүүх ёсгүй. Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн бүрийн сэтгэлд гэгээ татаж хаалгаар нь гарахгүйнэ мэдээж. Хүүхэд нь,нөхөр нь,эхнэр нь...гэмт хэрэг үйлдсэн гэдэгтэй эвлэрч, хэдэн жилээр амьдийн хагацал болохыг хэн л хүсхэв. Тийм ч учраас бухимдсан сэтгэлдээ “нөгөө талаас авлигал авч, хэргийг нэг талд нь шийдлээ” гэцгээнэ. Авлигал авдаг хүний духан дээр тэр нь бичээсгүй байдаг болохоор цагдаад шургалж чадсан ч тун уддаггүй.

Бодомж 1: хөлчүү, бийлэгжүү эр хэн нэгний амь насыг нь бүрлэгчихээд тань дээр хэрэг нь ирлээ. Хохирогч нь асрамжийн төвийн хамаатан садан, төрөл төрөгсөд гэх хүнгүй нэгэн байна. Дуу алдам их мөнгө таньд өгч,нуур болтол уйлсаар байж бидний дунд дуу аялан алхаж явна. Дараа дахин хөлчүүрхэж таны ээжийг,үр хүүхдийг,найзыг бүр таныг ч егүүтгэхийг үгүйсгэхгүй. Эрээн цаасны хараал гэдэг хүн бүрт хүрч чаддаг сүр хүчит зүйл.   

Бодомж 2: хотын цэцэрлэгүүдэд мах нийлүүлэх тендэрт та шударгаар бус авлигал өгөн байж ялж. Чанар муутай, шинжилгээнд тэнцэхгүй мах нийлүүлснээс болж Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд гэдэсний өвчин тусаж үхвэл. Эрээн цаасыг тэнгэрт тултал овоолсон ч хүн дахин ганц удаа өндийх бил үү ?

Бодомж 3: шөнө дунд хөл хөдөлгөөн гэх зүйл бараг байхгүй үед нэг машин зогсоож шалгатал нилээд согтуу эрхэм явж байна. Таньд сарын цалингаас чинь чамлахааргүй их мөнгө санал болгож, “найрлаж байтал ээж минь муудаад дуудагдаад явж байна” гэх яах ч аргагүй шалтаг тоочоод байвал та Монгол зан,хүн чанар гаргаж явуулчихаад харихад гэр хороололд байх танай хашааг дайрч ороод, гэрийг тань газрын хөрстэй тэгшилж гэргийг чинь өлгийтэй хүүтэй чинь хамт эрлэгт мордуулсан байхыг та үгүйсгэж чадах уу ?  

Авлигаас ангид байцгаая та минь. Өнөөдөр болоогүй ч та биднээс хамааран учирч болох аюулыг бичив. Бусдаас илүүдээ биш бусдын адил цусан зүрх,махан биет эгэл хүмүүний зовнилийн мухарт сүслэх нь: Эрээн цаасны хараал холуур байг.

Авлигалд өртсөн хэн ч ялгаагүй дөрлүүлсэн үхэр адил болно.Хамарт чинь мөнгөөр шор хатгаж, дөрлөсөн эрхэм нуруун дээр чинь залрана.Түүний заасан зүгт сажилж, зогсох газар нь зогсож, айлд орвол гарч иртэл нь хүлээж амьд хөшөө болно.Түүний сайхан зан хэзээ нэг хөдөлж идэж,уухыг минь зөвшөөрөх бол гэхчилэн өөрийн бус хүний толгойгоор амьдарлаа мэдүүлнэ. Ажлыхантай чинь муудалцуулж,авааль гэргийгээс чинь салгаж, адаг сүүлд нь гүйцэлдүүлж үл болох даалгавар өгч, хадан хясааг мөргөж замаас зайлуул гэвэл та яах вэ ? Уул мөргөвөл эрдэнэт хүн та өөрөө амь эрсдэнэ. Гэвч хамарт чинь бат сайн хатгасан шор зоолттой байдаг. Энэ үед л та авлигал авсандаа харамсана. Харамсхад оройтоогүй ээ. Хамрынхаа шорыг сэт татахад л та дахин хэзээ ч хэнд ч дөрлүүлэхгүй эрх чөлөөтэй болно. Ингэхийн тулд та нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос илүүд үзэн авлигал,хээл хахуулиас татгалзаж,ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад л болно. Хүн хүндээ л цаасан хараал илгээж байна. Амьтай ,амьгүй эсвэл шинжлэх ухаанаар тайлагдашгүй илбийн ертөнцөөс цаасан хараал ирэхгүй. Өгч байгаа иргэн ,авч байгаа ажилтан та хоёр л  энэ эрээн цаасны хараалаас биесээ хамгаална.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Халуун цуст мөнхгалчууд (202.126.88.91)
    Эрүүлжүүлэх байранд нэгэн иргэнийг цагдаа тамлаж байхдаа хараал хэлж байсан хэргийг зөвхөн хараал хэлсэн гэх ганцхан зүйл ангиар шийтгэсэн нь шударга бус
    2023 оны 08 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    1 цаг 52 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    1 цаг 59 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    2 цаг 9 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    3 цаг 35 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    3 цаг 58 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    4 цаг 21 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    4 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    4 цаг 42 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    4 цаг 52 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    6 цаг 16 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    18 цаг 58 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    20 цаг 28 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    21 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    22 цаг 40 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    22 цаг 54 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    23 цаг 19 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК