Америкийн Миннесота мужийн Миннеаполис хотод биохимийн инжинер мэргэжлээр сурахаар ээжийн хамт очсон 21 настай Баярсайханы Гүнбилгүүн цусны хорт хавдарын улмаас тус хотын эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүний гэр бүлийнхэн болон манай сайтын зүгээс та бүхнийг залуу хүүд тусалж, хандив өргөхийг уриалж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Б.Гүнбилгүүний бие гэнэт муудан эмнэлэгт хүргэгдэхэд шинжилгээний хариу нь Acute Lymphoblastic Leukemia буюу монголчуудын хэлж заншиснаар цусны хорт хавдар гэж гарчээ. Гүнбилгүүний хувьд шинжилгээний хариу нь маш хурцадмал хүндэрсэн гарч, ганцхан сарын хугацаанд 20-д кг турж, дархлаа нь муудан, өндөр халуунтай байх, цус алдах зэрэг хүнд шинж тэмдэгүүд илэрсэн. Тиймээс xимийн эмчилгээг (Chemotherapy) яаралтай эхлүүлж одоогоор ихэс эс шилжүүлэн суулгах (Cord Blood Transplant) хагалгаа маш яаралтай хийх шаардлагатай болоод байна. Энэ нь Гүнбилгүүний хувьд амьд үлдэх найдвартай цорын ганц эмчилгээний арга бөгөөд зардал нь хагас сая орчим ам доллар орчим болох аж.
Энэ аймшигт өвчин нь амьдралын хэв маяг,удамшил, биеийн өвчний түүхээс үл хамааран хэнд ч тохиолдож болох өвчин юм. Acute буюу хурц хэлбэртэйгээр илэрдэг энэ өвчин хоромхон хугацаанд өвчтөний биеийг огцом муутгаж яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүргэх аюултай. Энэ өвчин нь ихэвчлэн 10-с доош насны хүүхдүүдэд эсвэл ахимаг насны хүмүүст тусдаг бөгөөд 21-тэй залуу хүнд ховорхон тохиолддог ажээ. Тиймд та бүхнийг гарцаагүй ирсэн өвчинтэйгээ тэмцэж буй Б.Гүнбилгүүнд тусалж, өгөөмөр сэтгэлээрээ түүнийг хөл дээр нь босгож чадна гэдэгт итгэж байна.
Өглөг ганц нь ганцдалгүй “олны олон таван цэн” болдог билээ.
Түүнтэй хийсэн богинохон ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Монгол дахь дансны дугаар:
Худалдаа Хөгжилийн Банк
Ганболд Урангоо
4789051100669847





















































