Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Фото мисс”, “Фото мистер”-ийн анхны ялагчид тодорлоо

2012-1-04
0
ЖИРГЭХ
“Фото мисс”, “Фото мистер”-ийн булангийнхаа анхны ялагчдыг www.24tsag.mn сайт амжилттай тодрууллаа. Энэ сарын “Фото мисс”-ээр Г.Анужин, “Фото мистер”-ээр Г.Ган-Эрдэнэ нарыг 24tsag.mn-ны хэрэглэгч, уншигчид өөрсдийн саналаар сонголоо. Сар бүрийн шилдэгээр шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 12 оролцогч өрсөлдөж ялагч нь онгоцоор нисэн, далайн эрэгт биеэ шаран хэвтэх болно гэсэн бяцхан нууцыг хальт дуулгая. Та бүхний саналаар ялсан мисс, мистертэй дэлгэрэнгүй танилцана уу.

   “Фото мисс”, “Фото мистер” булангийнхаа анхны ялагчдыг www.24tsag.mn сайт амжилттай тодрууллаа. Энэ сарын “Фото мисс”-ээр Г.Анужин, “Фото мистер”-ээр Г.Ган-Эрдэнэ нарыг 24tsag.mn-ны хэрэглэгч, уншигчид өөрсдийн саналаар сонголоо.

   Ингээд дуусчихгүй ээ. Мисс, мистерүүд сар бүр тодорч ялагчид нь ивээн тэтгэгчдийн шагналыг хүртэхээс гадна зургаан сарын дараа дахин шалгаруулалтанд оролцох юм. Сар бүрийн шилдэгээр шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 12 оролцогч өрсөлдөж ялагч нь онгоцоор нисэн, далайн эрэгт биеэ шаран хэвтэх болно гэсэн бяцхан нууцыг хальт дуулгая. Та бүхний саналаар ялсан мисс, мистертэй дэлгэрэнгүй танилцана уу.

   “Фото мистер” уралдааны ялагч Г.Ган-Эрдэнэ: Хийж бүтээж, сэтгэж байгаагаараа сайхан залуу гэж харагдахыг хүсдэг

- “Фото мистер” уралдаанд зургуудаа ямар байдлаар сонгож явуулсан бэ?
- Багын найз маань анх энэ уралдаанд оролцооч гэсэн санал тавьсан. Би олон салбарт хүч үздэг болохоор өмнө нь авахуулж байсан зургуудаасаа сонгоод явуулсан. Тухайлбал “Universe best songs 2011”, 2008 онд Өвөрмонголд болсон Монгол туургатны сайхан бүсгүй, сайхан залуу шалгаруулах тэмцээн, өөрийн ажилладаг “Мигма электроникс” компанийн рекламд тоглосон зургаа сонгож өгсөн. Мөн гэртээ авахуулсан энгийн зурагаа санаандгүй байдлаар сонгоод явуулчихсан. Үзэхгүй байж байгаад дараа нь харсан чинь нэлээн олон санал авчихсан байсан. Миний талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл бичсэн болохоор жаахан ичсэн.

- “Universe best songs 2011” хамтлагаараа оролцож байсныг чинь санаж байна. Ажлын хажуугаар олон зүйл амжуулдаг бололтой?
- “Universe best songs 2011”-д “Line eyes” амьд хөгжмийн хамтлагтайгаа оролцсон. Шүүлтүүр ихтэй, өмнөхөө бодвол олон амьд хөгжмийн хамтлаг өрсөлдсөн юм. Манай хамтлаг хараахан шилдэг 25-д орж чадаагүй ч дөрөвдүгээр шат хүртэл явсан. Манай хамтлаг анх Циркийн ойролцоо байдаг “Лан” клубт дуулдаг байгаад дараа нь Централ таурын “Скай” лаунжед гурав, дөрвөн сар тоглосон. Сая шинэ жилээр нэлээн их халтуур хийлээ. Миний хувьд саяхан “Мигма электроникс” компанийн маркетингийн менежерээр орсон. МУБИС-ийг төгссөн, эдийн засгийн статистикч мэргэжилтэй. Сая Монголын оюутны үйлдвэрчний эвлэлийн хороо гэж байгуулагдсан. Түүний Гадаад харилцааны албанд ажилладаг. Мөн өөрөө хувиараа үс засдаг. “Матрикс” салоны Габий ахаар үсээ засуулж байгаад сүүлдээ өөрийн сонирхлоор сурсан. Багаасаа сагсан бөмбөг тоглодог, боксоор хичээллэдэг байсан. Ер нь спортод их дуртай. Найз нартайгаа нийлж асрамжийн газрын хүүхдүүдэд тусалдаг, сайн үйлс хийдэг. Ямар нэг загварын агентлагт харъяалагддаггүй ч олон загварын тэмцээнд “Сити институт”-ын “Монголжингоо” загварын товчооны нэрээр оролцож байсан.

- Найз охинтой юу?
- Найз охингүй байж байгаад сая нэг охинтой дуулж байхдаа танилцсан. Танилцаад тав, зургаа хонож байна. Цаашдаа юу болохыг сайн мэдэхгүй байгаа. Намайг гаднаас харахад цоглог, ширүүн ч юм шиг харагддаг, найзуудынхаа дунд хөгжилтэй байдаг ч даруухан талдаа. Найз охины тухайд нэлээн цензур тавьдаг. Ухаантай, сэргэлэн, илэн далангүй байх хэрэгтэй гэж боддог. Өмнө нь нэг удаа үерхэж байсан. Эмэгтэй хүнийг гомдоох вий гэхээс айдаг юм. Хоёр эгчтэйгээ өссөн болохоор эмэгтэй хүнийг сайн ойлгож чаддаг. Эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй тухай дээр үеэс ирсэн уламжлалт ойлголт өнөөдөр арай өөр болсон юм шиг санагддаг. Айл гэрийн эзэгтэйн хувьд чадвартай, эмэгтэй хүний шинж чанараа хадгалсан уян, хатан, оюунлаг, амьдралыг авч явах чадвартай байх хэрэгтэй гэж боддог доо. Эрэгтэй хүн холыг хардаг бол эмэгтэй хүн наад захын нарийн зүйлүүдийг анзаарч, зохицуулдаг байх ёстой. Өөртөө итгэлтэй, нөхрийнхөө болон өөрийнхөө зорилгыг тодорхойлж, түүнийхээ төлөө явж чаддаг байх ёстой байх.

- Өөрийг чинь сайхан эсвэл царайлаг залуу гэж ярих үед ямар санагддаг вэ?

- Хүмүүс тэгж нэг их ярьдаггүй шүү дээ. Ярих нэг нь ярьдаг л байх. Байдаг л энгийн монгол хүн гэж боддог. Өөрийгөө сайхан залуу гэж сүртэй бодож байгаагүй. Харин өөрийнхөө хийж бүтээж, сэтгэж байгаагаараа сайхан залуу гэж харагдахыг хүсдэг.

- Өөртөө, гадаад төрхөндөө яаж анхаарал тавьдаг вэ?

- Би фитнест явж үзээгүй. Монгол эрчүүд гуч хүрээд гүзээ суучихдаг. Би тийм болохыг хүсдэггүй. Хэдийгээр суудаг ажилтай ч гэсэн янз бүрийн дасгал хийж, өглөө болон орой байнга суниадаг. Эрүүл мэнддээ л их анхаардаг даа. Миний хувьд хэлхгэр биш европ маягийн бариу хувцас өмсөх дуртай. Ажлын шаардлагаар албаны хувцас их өмсдөг болсон шүү.

- Дээр асрамжийн газрын хүүхдүүдэд тусалдаг гэж ярьсан. Тэдэнтэй уулзахад хамгийн хөндүүр санагддаг зүйл нь юу байдаг вэ?
- Шинэ жилээр хамтлагаараа очиж дуулна гэж байгаад амжаагүй. Хэдэн найзтайгаа нийлж фэйсбүүкт хуудас нээсэн юм. Бид өөрсөддөө чухал биш, хэрэггүй зүйлээ хүүхдүүдэд өгдөг. Хамгийн хэцүү санагдсан зүйл нь гэвэл асрамжийн газрууд бусдын өгсөн хандив, тусламжийг хүүхдүүддээ бүрэн зориулдаггүй. Бид нарын өгсөн зүйлийн тавиас бага хувь нь очдог юм шиг санагддаг. Хүүхдүүдийн өсч байгаа орчин муу, харахад хоол унд муутай, халамж муутай юм шиг ээ. Цаанаа л гунигтай, нүдэндээ гунигтай хүүхдүүд байдаг. Наанаа хэлэхгүй ч гэсэн аваад яваач гэж хэлээд байх шиг санагддаг юм.

-  Толинд хараад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
- Толинд хараад яг одоо миний амьдрал болж байна уу, үгүй юу. Юун дээр би алдаж байна гэдгээ боддог. Завгүй үедээ гадаад төрхөндөө анхаарахгүй байх үе бий л дээ. Тэр үедээ өөрөө өөртөө хэлдэг.

- 10 жилийн дараахь өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

- Миний амьдралыг өөрчилж чадах онцгой үйл явдал бол "Камертон 2" шоу нэвтрүүлэг. Удахгүй эхлэх энэ нэвтрүүлэгт би нэг дугаартай хамгийн эхний оролцогч болно. "Камертон" хамтлагийн дуучин Эба, Мээдээ нартай сая "Монгол газар"-ын шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан. Өмнө нь 11-р сард "Боловсрол суваг телевиз"-ийн маркетингийн албаны дарга Мөнхцэцэг эгч надад тэмцээнийхээ төсөл, оролцох урилгыг өгч байсан юм. "Камертон 2" төсөлд хэрэв шалгарч чадвал миний амьдралд нэлээн том өөрчлөлт болно. Мэдээж би мэргэжилдээ сайн боловсон хүчин болж Монголын маркетингийн салбарт том байр суурьтай болохыг хүсдэг. 10 жилийн цаадахыг бол маш их бүтээн байгуулалт хийсэн, олон салбарт амжилт гаргасан байна гэж төсөөлж байгаа.

- “Фото мистер” тэмцээний шалгаруулалтын талаар ямар сэтгэдэлтэй байна вэ?

- Дандаа залуучууд ажилладаг www.24tsag.mn сайтынхан Фото мисс, Фото мистер гэсэн шинэлэг булан санаачилж бусдыг байлдан дагуулж байна. Та бүхний зохион байгуулсан тэмцээн маш их таалагдсан. Шалгарлаа гэхэд эхэндээ итгээгүй. Саналаа харсан чинь дөрвөн зуу гарчихсан байсан. Хүмүүс яагаад надад ийм их санал өгсөн нь маш сонирхолтой санагдаж байна. Та бүгдэд маш их баярлалаа, амжилт хүсье.

"Фото мисс" уралдааны ялагч Г.Анужин: Дахиж түрүүлэхийн тулд хичээнэ ээ

- Баяр хүргэе, энэ уралдааныг яаж мэдэж оролцсон бэ?
- Баярлалаа. Фэйсбүүкээр над руу энэ уралдаанд оролцох санал тавьсан. Өөрийнхөө зурагнуудаа, товч танилцуулгатай явуулаач гэсэн юм. Тухайн үед би юу ч бодоогүй, авахуулсан зурагнаасаа явуулчихсан чинь саяхан над руу танай сайтаас авсан ярьсан. Чамд баяр хүргэе, уралдаанд чи түрүүлчихлээ шүү гэж хэлсэн.

- Сэтгэгдэл ямар байна вэ?

- Мэдээж баяртай, сайхан байна. Шинэ он эхэлмэгц, шинэ тэмцээний шинэ шагнал авч байгаа болохоор билэгшээлтэй юм боллоо. Энэ жил ажил үйлс маань бүтэмжтэй, өөдрөг эхэлж байгаа нь үнэхээр тааламжтай санагдаж байна.

- Өөрөө фото модель уу, зураг авахуулдаг юм шиг санагдсан?
- Би одоогоор бол ямар нэг агентлагт харьяалагддаггүй. Урьд нь нэг газарт байсан л даа. Шилмэл загвар ордны загварын агентлагийг төгссөн.

- Зураг илгээсэн олон хөөрхөн охид байсан. Тэдний дундаас уншигчдын саналаар хамгийн олон саналыг авсан учраас өнөөдөр энд сууж байгаа шүү дээ. Чиний зураг бусад охидынхоос аль талаараа давуу гэж бодож байна вэ?
- Би “Мисс Монголиа 2011” наадмын “Фото мисс” өргөмжлөлтэй. Тэр ч үүднээсээ миний зураг авахуулах чадвар тийм ч муу биш гэж боддог. Авахуулсан зурагнууд маань хүмүүст таалагдсан нь бас тэр ур чадвартай холбоотой болов уу гэж бодож байна.

- Өнөөдөр анхны ялагч боллоо. Зургаан сарын дараа сар бүрийн шилдгүүдийг дахин өрсөлдүүлнэ. Тэр үед ямар үр дүн гарах бол?
- Мэдээж өнөөдөр шагнал авсан шигээ ялахыг хүсч байна. Дараагийн таван сард тодрох шилдэг фото миссүүд ямар байхыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ зургаан сарын дараа бол яг өнөөдөр сонссон шиг баяртай хариу сонсоно гэдэгт итгэлтэй байгаа. Түүний төлөө би хичээнэ ээ.

- Бид шилдэг мисс, мистерээ гадаадад аялуулахаар ярилцаж байгаа. Сайтын маань фото мисс, мистерийн буланг юу гэж бодож байна вэ?

- Үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Бид миссүүдийн тэмцээнд өөрийн биеэр очиж оролцдог бол энд тэгж цаг зав үрэх шаардлагагүй. Зүгээр л өөрсдийн авахуулсан зурагнаас сайтад илгээгээд, тэнд Монголын ард түмнээс санал хурааж байгаа нь таалагдсан. Фото мисс, сайхан бүсгүйчүүдийг шалгаруулах бас нэг дэвшилтэд санаа юм болов уу гэж бодож байна. Танай хамт олонд бас баярлалаа гэж хэлье.

   Та өөрийгөө Г.Анужин шиг, Г.Ган-эрдэнэ шиг, магадгүй тэднээс илүү сайхан, өвөрмөц гэж бодож байвал www.24tsag.mn-ы “Фото мисс”, “Фото мистер”-ын уралдаанд заавал оролцоорой. Оролцохыг хүсвэл /baljka_piglet@yahoo.com/ гэсэн хаягаар товч танилцуулга, давуу талаа бичин фото зургийн хамт илгээгээрэй. Танд амжилт хүсье.
 




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • baynaa (180.235.172.189)
    boroo dajgv zaluu wnlee shvv zaluusaaa
    2012 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ха ха ха (203.91.118.190)
    Энэ зураг мураг нь алиа юм байншдээ Би бөөн моделууд дээр л дараад л байсандаа энэ яаж яваад түрүүлчив
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • hehehe (202.55.182.82)
    2ULA DISLIKE
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • hehehe (202.55.182.82)
    yuu vee yun 2 matar turuultsen yumdee uursduu uigagui like darj zutgejdee arai l bishee
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ene ohinii utas baian uu
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    jinhene shidleg ni uur l hvn basian daa bi uur hvnd sanalaa uguud baisan shtei
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    jinhene shidleg ni uur l hvn basian daa bi uur hvnd sanalaa uguud baisan shtei
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    amjilt
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    namaig yagaad todruuldaggvi yum be
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • jagaa (202.179.20.225)
    ene ohin chine bambai bulchirhaitai yumuudaa
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Мистер (202.70.42.131)
    Өөр хаяг байсан шдээ missmister24tsagmn ч бил үү
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    5 цаг 13 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    7 цаг 57 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    8 цаг 24 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    8 цаг 31 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    8 цаг 45 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    8 цаг 54 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    9 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    9 цаг 15 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    22 цаг 46 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    23 цаг 5 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК