Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн зөвлөл хийсэн ажлаа дүгнэлээ

2014-8-14
0
ЖИРГЭХ

   527-140048326114051901 “ЭЗЭН-100” буюу “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэргэд байгуулагдсан эдийн засгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

“ЭЗЭН-100” хөтөлбөр гурав хоногийн дараа дуусна. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийсэн талаараа өнөөдөр танилцуулж байгаа нь энэ аж. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан тус зөвлөл нь  29 хуульд өөрчлөлт оруулахад хамтран ажилласан байна. Үүний нэг нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Газрын тухай хууль аж.

Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзаж санаа бодлыг нь сонссон байна. Тиймээс тэдний саналыг Засгийн газрын шийдвэрт тусгахаар болжээ. Мөн томоохон бизнесийн уулзалтуудыг зохион байгуулж тэндээс эдийн засагт үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг сонгон авч хэрэгжүүлэхээр болжээ.

Тус зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан энэ талаар хэлэхдээ “Манай зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ хүргүүлсэн. Мөн 180 гаруй дотоодын болон гадаадын компанитай уулзсан. Засгийн газраас 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг оруулсан. Ашигт малтмалын шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хууль батлагдсан байгаа. Эдгээр хуулиуд батлагдахад зөвлөлөөс санал хэлэлцүүлсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч ухаалаг төрийг санаачилж эхлүүлсэн. Ухаалаг төрийн гол зүйл төр нь иргэн болоод бизнес эрхлэгчдийг сонсож шийдвэр гаргадаг байх. Татвар төлж байгаа хүн болон хурааж байгаа ажилтан хоёр хамтарч ажиллавал эдийн засгийн үр ашигтай шийдвэр гаргана гэсэн байдаг. Тиймээс эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа цаашид үргэлжилж бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллана” гэв.

Мөн 100 хоногийн хүрээнд Хөрөнгө оруулалтын санг байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө татахаар ажилллаж байгаа аж. Түүнчлэн Япон, Монгол засгийн газрын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаа. Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтын асуудлыг Засгийн газар болон бусад хөрөнгө оруулагчид хурдан шийдвэрлэх шаардлагатай байна гэв.

100 хоногийн хүрээнд эдийн засагт бодит гарсан үр дүн юу байна вэ. Валютын ханш өссөөр л байна. Хөрөнгө оруулалт зогсчихсон байдалтай байна. Эдийн засаг сайжрахгүй байна гэх хүмүүс байна гэсэн сэтгүүлчийн асуултад Б.Бямбасайхан хариулахдаа "5 дугаар сарын 13-нд анх хуралдахад өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх вэ, тэр тал дээр хэрхэн хамтарч ажиллах вэ, ямар, ямар арга хэмжээ зохион байгуулах уу, ямар төслүүдийг явуулах уу гэдэг зөвлөмж гаргая гэсэн саналыг хамгийн түрүүнд тавьсан. Тэр саналыг хүлээн зөвшөөрөөд хамтарч ажиллаж байна. Яг бодитой хэрэгжиж байгаа нь эрчим хүч, авто замын төслүүд байна. Гацаж байсан төслүүдийг эхлүүлсэн. Монголын компаниуд төслөө стандартын дагуу боловсруулаад очих юм бол хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулж байгаа. Хууль эрхзүйн орчин, татварын орчинг илүү сайжруулах ёстой” гэлээ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ц.а (103.26.193.10)
    Эдэнд ичих булчирхай даанч алга даа. Өрөвдмөөр амьтад.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    100 хоногт "аягүй их" хурал цуглаан хийж,бичиг цаас л үйлдвэрлэж... Өөр ч юу хэлэх вэ дээ?
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • ffff (202.179.26.162)
    зссссс энэ Бямбасайхан гэж оюутан байхдаа хахуульаар шагнал худалдаж авч байсан гэдэг нөхөр шүү дээ, угаасаа л тийм бараан түүхтэй нөхөр бас л энд тэнд долдогонож ул долоож, Элбэгдөрж алтанхуяг гээд долоогоогүй ул алга дээ үүнд. Ньюкомд дарга марга гэж ороод ажлыг нь нураагаад Хөөгдсөн гар шууд Алтанхуяагийн золионд одоо явлаа. Ямар ч чадваргүй, өөрийн бодолгүй, бусдын тушаалыг биелүүлдэг Дүр Эсгэж чаддаг иймэрхүү гарууд л луйварчидын гар хөл болж маш их ХОР ХӨНӨӨЛ учируулж байна даа. Эдийн засгийг Орвонгоор нь Сүйрүүлэх 100 хоногийг толгойлсон энэ Бямбасайхан гэгч маш их нүгэл хийж байна даа. одоо худлаа яриад байна.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
    • Хүн
      Хүн муулах яахав. Бид өөрөө өөрсдийгөө л хичээгээд явъя. Сайн муу хүмүүсийг цаг хугацаа өөрөө шалгаад бидэнд хэлээд өгнө ш д. Юм хийсэн хүнийг муулах амархан, хийхгүй сууж байгаа өөр шиг чинь хүнээс хавьгүй дээр байгаа юм биш үү
      2014 оны 08 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    3 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    13 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    1 цаг 37 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    14 цаг 19 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    15 цаг 49 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    16 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    18 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    18 цаг 15 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    18 цаг 40 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    19 цаг 28 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    19 цаг 48 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    20 цаг 4 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    20 цаг 24 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    20 цаг 30 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    21 цаг 2 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    22 цаг 0 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    23 цаг 9 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    23 цаг 25 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК