Энэ сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын цагдаагийн хэлтэст ажиллаж байсан 25 настай М амиа хорложээ. Тэрээр амиа хорлохоос өмнөх өдөр нь зодооны хэрэгт холбогдсон учир удирдлагууд нь хариуцлага тооцох тухай сануулсан байна. Харин эх сурвалжийн мэдээлсэнээр гэмт этгээдүүд хоорондоо зодолдож, бусдын автомашины цонхыг хагалах үеэр тэрээр албан үүргээ гүйцэтгэсэн аж. Түүний цогцост задлан шинжилгээ хийхээр Улаанбаатарт авчирсан байна.
Б.Чимэг





















































