Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол руу “нясалсан” чулуу

2014-9-02
0
ЖИРГЭХ
Монгол орны намар баян тансагийн илэрхийлэл байдаг. Үр тариа, ногоо цагаа, хадлан тэжээлээ энэ л цагт хурааж, таван хошуу малын тарга тэвээрэг гүйцдэг налгар сайхан улирал.
    post6858_img1_1Монгол орны намар баян тансагийн илэрхийлэл байдаг. Үр тариа, ногоо цагаа, хадлан тэжээлээ энэ л цагт хурааж, таван хошуу малын тарга тэвээрэг гүйцдэг налгар сайхан улирал. Айрагтай, найртай, басхүү өвлийн бэлтгэлийн их ажил ундарч үүцээ базаадаг, оросоор бол “Бархатный сезон” гэгдэх энэ цаг дор хөрш хоёр орны Төрийн тэргүүн Монгол Улсад шил даран айлчилж байна. Хэнийг ч ирсэн ялгалгүй  алд цэнхэр хадгаа дэлгэж, сэвгүй сэтгэлийн илэрхийлэл болсон цагаан сүүгээ бялхуулж угтдаг монголчууд хөршүүдийнхээ тэргүүнүүдтэй ч тэгж л найр тавин золгож буй.

    Дэлхийн орон, гүрнүүдтэй найрсаг, энхийн харилцаатай Монгол Улсад гаднын айлчны хөл тасардаггүй ч хоёр хөршийн Төрийн тэргүүн нар нэгэн дор шахам Улаанбаатарт хүрэлцэн ирж байсан тохиол өмнө нь үгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр үүнийг харлуулах гэсэн хэн нэгний “нясалсан” чулуу “К событиям в Монголии”  гэсэн гарчигтайгаар http://ivanovic1963.livejournal.com/564.html  хаягаар олон нийтийн цахим сүлжээгээр тарж, монгол хэл дээр ч цацагдаж эхэлжээ.

    Уг бичвэрт дурдсанаар Монголд яг одоо Украинд болж буй шиг үйл явдал  давтагдаж магадгүй талаар хүчтэй яригдаж байна гэнэ. “Баримт нь ч илхэн” хэмээн бичигч “нотолжээ”. Түүний бичсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй АНУ-д бэлтгэгдсэн 12 улстөрч Монголд бий аж. Мөн өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрд ямар нэгэн албан тушаалгүй, Ардчилсан намын дарга байсан үедээ автын осолд ороход нь Америкийн цэргийн онгоцоор Гуам арал дээрх цэргийн баазад яаралтай аваачин эмчилж байсан гэжээ. Бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхан Японд хийсэн айлчлалыг “гэнэтийн”  хэмээн тодотгоод, Украинд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Америкийн гадаад бодлого идэвхжиж байгаа болон хөрш хоёр орны Төрийн тэргүүдийн Монголд хийх айлчлалтай үүнийг холбон тайлбарласан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд саяхан хийсэн айлчлалыг өмнө нь огт авч үзэж төлөвлөөгүй нь Ц.Элбэгдоржтой Японы талын нэг ч өндөр албаны хүн уулзаагүйгээр нотлогдож байна хэмээгээд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан уг айлчлалыг Японы худалдааны нэгэн танхимын урилгаар санд мэнд зохион байгуулсан гэж гүжирджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын зардлыг Америкийн тал төлсөн гэж мөн бичсэн байна. “Гурав дахь хөршийн бодлогын эсрэг дуу хоолой улам бүр сонсогдох боллоо. Юуны өмнө хоёр хөрштэйгээ харилцаагаа төвхнүүлмээр юм даа” хэмээн “К событиям в Монголии”  гэсэн гарчигтай зүйлд бичжээ.

    Эдгээр үйл явдал үнэн хэрэгтээ хэрхэн өрнөснийг эргэн сөхье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга байхдаа 2007 онд автын осолд орсон нь үнэн. Гэхдээ Монголдоо Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Тархины эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаад БНСУ-д үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэснээс биш огтхон ч Америкийн Гуам арал дээрх цэргийн баазад очоогүйг монгол хүн бүр мэднэ.

    Японд хийсэн айлчлалын тухайд Японы Ерөнхий сайд Ш.Абэ 2013 оны гуравдугаар сард Монголд айлчилсан үеэс, түүнээс ч бүр өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын талаар яригдаж байснаар барахгүй Монгол, Японы хооронд янз бүрийн түвшний харилцан айлчлал тасралтгүй болж ирсэн юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнгөрсөн долдугаар сард Японд ажлын айлчлал хийхдээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаас өгсүүлээд албаны олон хүнтэй уулзаж, чухал ажлууд хийснийг зурагдсан, баталгаажсан баримт бичгүүд бэлээхэн нотолно. Монгол Улс хөрш хоёр оронтойгоо харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бусад оронтой гурав дахь хөршийн бодлогоор найрсаг харилцсаар ирсэн, дотоодын зөрчлөө хэнээр ч заалгалгүй дотроо ярилцан зохицуулж чаддаг бүрэн эрхт орон.

    Өөрт хамаагүй, үнэн түүхийг нь мэдэхгүй зүйлээр саваагүйрхэн оролдож дэмий ярихыг монголчууд “Саваагүй нохой саранд хуцна” хэмээн ёгтолдог билээ.
                                Х.ОЧИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (82.145.217.107)
    hutsaz l bitgii too mongol uls gedeg chini tusgaar togtnoson uls shuu gee
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.115.90)
    хммм
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    1 цаг 41 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    1 цаг 43 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    6 цаг 56 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    8 цаг 1 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    8 цаг 21 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    8 цаг 40 мин
  • 24 ФОТО: COP17 бага хурлын хүрээнд “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэн нээгдлээ
    8 цаг 50 мин
  • 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    9 цаг 27 мин
  • А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
    9 цаг 39 мин
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
    9 цаг 50 мин
  • Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ
    9 цаг 50 мин
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
    9 цаг 55 мин
  • ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Лев Шлосберг дайныг эсэргүүцсэнийхээ төлөө 11 жилийн хорих ял сонслоо
    10 цаг 20 мин
  • Т.Доржханд: Сэргээгдэх эрчим хүч хямд байгаа учир дата төв байгуулах боломж бүрдээд байна
    11 цаг 3 мин
  • Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
    11 цаг 33 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулах шийдвэрээ түр хойшлуулжээ
    11 цаг 47 мин
  • COP17: ХХААХҮ-ийн салбарын хэлэлцүүлэг эхэллээ
    11 цаг 57 мин
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    12 цаг 30 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    13 цаг 18 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    13 цаг 25 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК