Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын ургацын комисс хуралдлаа

2014-9-02
0
ЖИРГЭХ

ургац    Улсын ургацын комисс хуралдлаа. Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцуулсан. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн  тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ жил хүн амын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангах төлөвтэй байна” гэв. ҮХААЯ-ныхны урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ,  20 хувь нь эхэн үедээ,  10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж. Харин ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллана. Өөрөөр хэлбэл, техникийн бэлэн байдал 90 гаруй хувьтай. Өнөөгийн байдлаар
Дархан–Уул аймгийн Хонгор суманд шууд хураалт, Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон суманд ангилан хадалт эхэлжээ. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 2-ноос жигдрэх төлөвтэй гэнэ. Тиймээс Сэлэнгэ, Төв аймгаас ургац хураалтын үед ажиллах 1420 цэргийн албан хаагч, 220 оюутныг ажиллуулах хүсэлтэйгээ салбарын яаманд уламжилжээ.Улсын ургацын комиссын гишүүн БХЯ-ны төлөөллийн хувьд ургац хураалтын үед ажиллах цэргийн тоог 700 мянгад хүргэх боломжтой гэсэн бол ЗТЯ тариа хураалтад ашиглагддаг гол замуудыг засч янзлах шаардлагатай байгааг комиссын хуралдааны үеэр хэлж байлаа. Ямартай ч, хөхүүрийн ам цаашлан хүйтний эрч наашлаж буй болохоор оройдоо хасах градустай хонож,  цаг агаар аажмаар хүйтрэх төлөвтэйг ч Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхан анхаарууллаа.
Ингээд ҮХАА-н сайд, Улсын ургацын комиссын дарга Ш.Түвдэндорж ургацын комиссын гишүүдийн санал, мэдээллийг сонсоод дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, орон нутагт ургацын салбар штаб байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, урьдчилсан балансаар таримлын болц жигд, хураалтын ажил өнгөрсөн жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэхээр байгааг харгалзан ажиллах хүн хүч, үтрэм, техникийн бэлэн байдлыг хангах, намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэх, үнэ болоод зарцуулалтад нь хяналт тавьж,  тасалдалгүй  хангах  зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа. Түүнчлэн дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний үрийн нөөц бүрдүүлэх, үрийн цэвэрлэгээг газар дээр нь шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьж ажиллах,  комбайн, трактор  болон үтрэмийн машин техникийн бэлэн байдлыг хангаж, хураалтын явцад аль болох техникийн саатал гаргахгүй байх, техникийн шилжилт, хөдөлгөөн хийх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох газрын удирдлагуудад үүрэгдлээ. Эцэст нь, тэрээр “Эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоог  ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, арми зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын хүнсэнд өргөн хэрэглэх замаар ногоочдынхоо хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, борлуулалтыг нь дэмжих арга хэмжээнд идэвхтэй оролцохыг та бүхнээсээ хүсч байна” гэлээ.          
Дашрамд, “Ургацын төв штаб” орон нутгийнхны тавьсан санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд Улсын ургацын комиссын хурлыг зарлан хуралдуулж байх аж. Энэ жилийн ургацад нийтдээ 450 мянган тоннын багтаамжтай 21 элеватор, 90 гаруй агуулахад буудай хүлээн авахаар бэлтгэл хангажээ. Үүнээс ТЭДС-д 146 мянган тн, гурилын үйлдвэрүүдэд 212 мянган тн, спиртийн үйлдвэрүүдэд 7000тн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 85 мянган тн багтаамжтай элеватор, агуулах ашиглаж байгаа аж. Төв суурин газруудад нийтдээ 182,2 мянган тоннын багтаамж бүхий 3600 гаруй зооринд төмс, хүнсний ногоо хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    1 цаг 42 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    1 цаг 44 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    6 цаг 57 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    8 цаг 2 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    8 цаг 22 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    8 цаг 41 мин
  • 24 ФОТО: COP17 бага хурлын хүрээнд “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэн нээгдлээ
    8 цаг 51 мин
  • 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    9 цаг 28 мин
  • А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
    9 цаг 40 мин
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
    9 цаг 51 мин
  • Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ
    9 цаг 51 мин
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
    9 цаг 56 мин
  • ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Лев Шлосберг дайныг эсэргүүцсэнийхээ төлөө 11 жилийн хорих ял сонслоо
    10 цаг 21 мин
  • Т.Доржханд: Сэргээгдэх эрчим хүч хямд байгаа учир дата төв байгуулах боломж бүрдээд байна
    11 цаг 4 мин
  • Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
    11 цаг 34 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулах шийдвэрээ түр хойшлуулжээ
    11 цаг 48 мин
  • COP17: ХХААХҮ-ийн салбарын хэлэлцүүлэг эхэллээ
    11 цаг 58 мин
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    12 цаг 31 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    13 цаг 19 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    13 цаг 26 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК